Д.Мөнхболд: Энэ жил хийсэн шинжилгээнээс гурван бөхөөс допин илэрсэн

311


Наадам дөхөхөөр Үндэсний бөхийн допингийн асуудал дэгддэг. Сүүлийн хэдэн жилийн наадмаар шөвгөрсөн бөхчүүдээс допинг илрээд байгаа нь бүр л асуудал дагуулаад байгаа.
Өнгөрсөн 20 жилийн хугацаанд нийт 38 бөхөөс допинг илэрчээ. Улсын аварга Э.Оюунболдоос Цагаан сарын барилдааны дараа авсан шинжилгээнээс допин илрэч барилдах эрхийг нь найман жилээр хассан бол үүний дараа Монголын бөхийн холбооны хүсэлтээр 11 бөхөөс авсан шинжилгээнээс мөн л хоёр бөхөөс допинг илэрсэн байна.
Тэгвэл энэ жилийн наадмаас эхлээд ганцхан улсын наадамд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдээс допингийн шинжилгээ авахгүй, аймгийн наадамд шөвгөрсөн бөхчүүдээс шинжилгээ авдаг болж байгаа. Аймаг, сумдын наадмаар цол олгодог хэрнэ бөхчүүдээс шинжилгээ авдаггүй учраас энэ жилээс эхлэн аймгийн наадамд шөвгөрсөн бөхчүүдээс шинжилгээ авдаг болох юм.
Бөхчүүдэд допингийн шинжилгээ хийхэд Монголын бөхийн холбооны хүсэлтээр Допингийн эсрэг байгууллага БНСУ руу сорьц явуулж шинжилгээ хийлгэдэг байна.
Допингийн эсрэг байгууллагын гүйцэтгэх захирал Д.Мөнхболд “512 бөх барилдсан жил дөрөв давсан хүн бүрээс допингийн шинжилгээ авдаг. Энэ жил 32 бөхөөс шинжилгээ авна гэсэн үг. Дэлхий дээр 27 улсад 30 ширхэг Дэлхийн допингийн эсрэг итгэмжлэгдсэн лаборатори байдаг. Заавал итгэмжлэгдсэн лабораториор шинжилгээ хийлгэдэг. Манай улс БНСУ-ын лаборатори шинжилгээ хийлгэдэг. Манай явуулсан шинжилгээний хариу 14 хоногоос сар гаруй хугацааны дотор цувраад ирчихдэг. Манайх Монголын үндэсний бөхийн холбооны хүсэлтээр шинжилгээ авдаг. Жилд дунджаар хоёр удаа хүсэлтийн дагуу шинжилгээ авдаг. Энэ жил сар шинийн барилдаанд шөвгөрсөн 16 бөхөөс шинжилгээ авсан. Мөн дараа нь МҮБХ-оос энэ хүмүүсээс шинжилгээ авна уу гэж 11 бөхийн нэртэй хүсэлт ирүүлж шинжилгээ хийлгэсэн. Үүнээс хоёр бөхөөс допинг илэрсэн.
Шинжилгээний зардлыг МҮБХ-оос төлөөд шинжилгээгээ хийлгэдэг. Үнийн хувьд тэмцээний үеийнх, тэмцээний бус үеийнх гэсэн хоёр өөр байдаг. Нэг хүний зардал 579 ам.доллар байдаг” гэлээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Chingeltei.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
chingeltei.nutag.mn