Шинээр төрсөн хүүхэд хүсэлт гаргах аргачлал боловсруулна

258

Засгийн газраас гаргасан шийдвэрийн талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа мэдээлэл өглөө. Тэрбээр "Тогтоолын төслүүд батлагдлаа. 480 мянга орчим тэтгэвэр авагчдын тэтгэвэрт өөрчлөлт орно. Долдугаар сарын 1-н гэхэд тэтгэвэр нэмэгдэхээр НДЕГ-аас тооцоолол хийж байгаа. Мөн хүүхдийн мөнгөний нөхөн олголтыг (1-6 сарын нөхөн олголт) Үндэсний их баяр наадмын өмнө олгохоор төсвийн хуваарьт тусгалаа. Хүүхдийн мөнгө авч байсан дансанд нь шилжүүлэх юм. 9%-йн хүүхдүүдийн эцэг, эхчүүд долдугаар сарын 1-нээс хүүхдийн мөнгө авахдаа дахин хүсэлт гаргах шаардлагагүй. Харин шинээр төрсөн хүүхдээ харин ehalamj.mn эсвэл харьяа сум дүүргийнхээ Хөдөлмөр халамжийн газарт бүртгүүлнэ. Ирэх долоо хоногт хэрхэн бүртгүүлэх аргачлалыг хүргэнэ" гэв.
Эх сурвалж: www.polit.mn
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Chingeltei.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
chingeltei.nutag.mn