Энэ хичээлийн жилд Чингэлтэй дүүрэг цэцэрлэгийн насны бүх хүүхдээ цэцэрлэгт хамруулна
Чингэлтэй дүүрэг бусад дүүргээс харьцангуй бага буюу 150 гаруй мянган хүн амтай. Дүүргийн хэмжээнд цэцэрлэгийн насны 13,231 хүүхэд байдаг бөгөөд төрийн болоод төрийн бус өмчийн 54 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна.
Цэцэрлэгүүдийн суурилагдсан хүчин чадал 8,410 хүүхдийн багтаамжтай байна. Гэхдээ нэг хүүхдэд оногдох талбайн хэмжээ шинэчлэгдэхээр энэ хүчин чадал нэмэгдэх боломжтой юм.
Чингэлтэй дүүргийн хувьд цэцэрлэгт хамрагдалтыг харьцангуй сайн шийдсэн. 19 дүгээр хороо буюу зуслангийн бүсэд асуудал хүндэрч байсныг өчигдөр БШУ-ны сайд газар дээр нь ажиллах үеэрээ шийдвэрлэлээ.
Тус бүсэд баригдаж байгаа 240 хүүхдийн суудалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгын ажлыг эрчимжүүлж он дуусахаас өмнө ашиглалтад оруулахаар болов гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.