Энэ хичээлийн жилд Чингэлтэй дүүрэг цэцэрлэгийн насны бүх хүүхдээ цэцэрлэгт хамруулна

297

Чингэлтэй дүүрэг бусад дүүргээс харьцангуй бага буюу 150 гаруй мянган хүн амтай. Дүүргийн хэмжээнд цэцэрлэгийн насны 13,231 хүүхэд байдаг бөгөөд төрийн болоод төрийн бус өмчийн 54 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна.
Цэцэрлэгүүдийн суурилагдсан хүчин чадал 8,410 хүүхдийн багтаамжтай байна. Гэхдээ нэг хүүхдэд оногдох талбайн хэмжээ шинэчлэгдэхээр энэ хүчин чадал нэмэгдэх боломжтой юм.
bol2-1280x1150 Энэ хичээлийн жилд Чингэлтэй дүүрэг цэцэрлэгийн насны бүх хүүхдээ цэцэрлэгт хамруулна
Чингэлтэй дүүргийн хувьд цэцэрлэгт хамрагдалтыг харьцангуй сайн шийдсэн. 19 дүгээр хороо буюу зуслангийн бүсэд асуудал хүндэрч байсныг өчигдөр БШУ-ны сайд газар дээр нь ажиллах үеэрээ шийдвэрлэлээ.
bol3-1280x1145 Энэ хичээлийн жилд Чингэлтэй дүүрэг цэцэрлэгийн насны бүх хүүхдээ цэцэрлэгт хамруулна
Тус бүсэд баригдаж байгаа 240 хүүхдийн суудалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгын ажлыг эрчимжүүлж он дуусахаас өмнө ашиглалтад оруулахаар болов гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Chingeltei.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
chingeltei.nutag.mn