“Хоггүй цэвэрхэн Богд хан уул” өдөрлөг боллоо

247

“Хоггүй цэвэрхэн Богд хан уул” өдөрлөг боллоо 

Улаанбаатар аялагч клубээс 2022 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр зохион байгуулсан “Хоггүй цэвэрхэн Богд хан уул” өдөрлөг амжилттай болж өндөрлөлөө. Өдөрлөгт нийт 151 хүн оролцож, 161 шуудай хогийг Богд Уулын Их тэнгэр, Төр хурх, Манзушир, Түргэн, Жаргалант, Зайсан (Тэнгэр хад, Баруун ширээт) гэсэн 6 амнаас түүлээ.

Түүсэн нийт хогны 58.6 кг нь дахин боловсруулах ангилалд оров.

Энэ удаагийн арга хэмжээнд МҮСХНХ – нь дэмжигч байгууллагаар оролцсон юм.

Бидний байнга алхдаг энэ сайхан уулаа хэсэг хугацаанд ч гэсэн хоггүй байлгаж даахийг нь самнаж, хог хаяхгүй байх сэдлийг бусдад түгээцгээе. Хариуцлагагүй хэн нэгний тарьсан хогийг араас нь түүж, цэвэрлэх биш хог хаях муу дадлыг өөрчлөн, зөв хандлагыг төлөвшүүлэхэд хойшид хамтран ажилцгаая гэсэн уриалгыг Улаанбаатар аялагч клубийн гишүүд болон иргэдийн зүгээс уриаллаа.

Байгальдаа хайртай, зөв аялацгаая! Хог түүхээс илүү, хог хаяхгүй байя!

 

МҮСХНХ ажлын алба

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Chingeltei.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
chingeltei.nutag.mn