Гал гарах эрсдэлтэй 200 өрхийн зөрчлийг арилгууллаа

269

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар, “Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК, “Дэлхийн зөн” ОУБ-ын “Хүүхдийн төлөөх орон нутаг” төсөл, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран гэр хорооллын айл, өрхүүдийн иргэдэд галын түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх ухуулга, сурталчилгааны үйл ажиллагааг зохион байгуулж байна.
Энэ хүрээнд Дархан, Орхон, Хонгор, Шарын гол сумдын гэр хороолол бүхий багуудын айл өрхүүдэд цахилгааны утаснаас үүдэлтэй гал гарах эрсдэлтэй 200 өрхийг сонгон авч, зөрчлийг арилгах арга хэмжээг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлж байна.
 Ингэснээр аймгийн хэмжээнд гарч болох эрсдэлийг тодорхой хувиар бууруулж, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх томоохон арга хэмжээ юм гэж   Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Chingeltei.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
chingeltei.nutag.mn