Өмнөд Солонгос, БНАСАУ хоёр харилцаа холбооны сувгаа сэргээв

409
Өмнөд Солонгос, БНАСАУ хоёр даваа гарагийн өглөө харилцаа холбооны сувгийн ажлаа эргүүлэн сэргээсэн талаар Пёнхап агентлаг БНСУ-ын Нэгдлийн яам болон Өмнөд Солонгосын армийн эх сурвалжаас иш татан мэдээлжээ.БНАСАУ 10-р сарын 4-ний өглөө Солонгос хоорондын харилцаа холбооны бүх сувгийг сэргээнэ хэмээн  мэдэгдэж байсан бол үүнээс өмнө БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун Өмнөд Солонгостой харилцах сувгийг 10-р сарын эхнээс сэргээж болно хэмээж байсан юм.Талууд өнөө өглөө Солонгос хоорондын оффис, цэргийн шугам,аар дамжуулан яриа өрнүүлжээ. БНАСАУ баруун болон зүүн цэргийн шугамын дуудлагад хариу өгсөн болохыг цэргийн эх сурвалж мөн баталсан байна.
2020 оны зун Өмнөд Солонгос дахь Пхеньяны эсрэг тэмцэгчид Умард Солонгос руу суртал ухуулгын хуудас, материал илгээсэнтэй холбогдуулан Солонгос хоорондын харилцаа хурцадсан юм.

2020 оны 6-р сарын 9 -нд Умардын ЦTAK агентлаг Өмнөдтэй харилцах бүх шугам, түүний дотор цэргийн суваг, хоёр улсын дээд удирдлагын хоорондох тусгай шугамыг бүрэн устгасныг зарлаж байсан билээ. Энэ оны 7-р сарын сүүлээр талууд харилцаагаа сэргээхээр эцэслэн тохиролцож, Солонгос хоорондын харилцаа холбооны сувгуудын ажлыг үргэлжлүүлж байна.
Дөрөвдүгээр сараас хойш төрийн тэргүүнүүд хэд хэдэн удаа албан ёсны байр сууриа солилцож харилцаа холбоогоо сэргээх нь тодорхой болсон юм. Энэ удаа харилцаа холбооны таван шугамын дөрөвийг дахин эхлүүлсэн бөгөөд хоёр улсын тагнуулын байгууллагуудын хоорондох тав дахь шугам ажиллахаа больсон бололтой.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Chingeltei.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
chingeltei.nutag.mn