АН Засгийн газраас хариуцлага нэхэж жагсаал зохион байгуулахаар болжээ

415


АН-ынхан өнөөдөр мэдээлэл хийж, ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулахыг шаардсан. Тодруулбал, "Ард түмний амьдрал доройтож, халдварын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Гэтэл Засгийн газар дорвитой арга хэмжээ авахгүй ковидын хууль нэрийн дор төсвийн мөнгийг үрэн таран хийж байгааг эсэргүүцэж байна" хэмээсэн юм.Тиймээс АН-ынхан "Одоо боллоо" уриатайгаар аравдугаар сарын 1-ний өдөр Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулахаар болсон байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Амьдрал хэцүү байгаагаа эрх баригчдад ойлгуулах шаардлагатай байна. Эрх баригч нар өнөөдөр амьдрал сайхан байна. Засгийн газар сайн ажиллаж байна гэдэг PR хийж байна. Тиймээс ард иргэд идэвхтэй оролцох хэрэгтэй байна" гэлээ.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Chingeltei.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
chingeltei.nutag.mn