Халдвар тархах өндөр эрсдэлтэй 48 хороо байна Онцлох / Дүүргийн мэдээ 2021/03/24 11:12 469 Хуваалцах Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабын орон зайн дүн шинжилгээний бүлгээс энэ сарын 7-ноос хойш батлагдсан "Ковид-19" халдварын 1824 тохиолдлыг мэдээллийн санд бүртгэж, орон зайн дүн шинжилгээний аргачлалаар халдварын эрсдлийн тархалт, нягтрал, чиг хандлагыг тооцоолсон байна. Тус бүлгийн коронавируст халдварын тархалтын идэвхжилтийн тооцооллоор доорх 48 хорооны нутаг дэвсгэрт халдварын төв голомт үүсэж, халдвар тархах өндөр эрсдэлтэй байгаа аж. Үүнд:Чингэлтэй дүүргийн 6, 14Сүхбаатар дүүргийн 1, 2, 9, 10, 15Баянзүрх дүүргийн 5, 6, 7, 14 ,16, 18, 25, 26, 27Хан-Уул дүүргийн 1, 2, 3, 4, 15, 16, 18, 21Баянгол дүүргийн 2, 3, 4, 5, 8, 12, 13, 14, 19, 24, 25Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 7, 8, 9, 10, 18, 19, 27, 29, 35, 37, 41 дүгээр хороо халдвар тархах эрсдэлтэй байна.НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭСскачать dle 12.0 469 Хуваалцах Facebook Twitter