ЧД-ийн нутаг дэвсгэрт байшин шатсаны улмаас 3 настай хүүхэд, 49-53 насны хоёр хүн нас баржээ
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны “Булаг”-ын 2 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг хоёрдугаар сарын 13-ны өдрийн 10:02 цагт ОБЕГ хүлээн авсан байна.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3 км зам туулан 10:06 цагт очиход иргэн Б-ийн 8х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Ө /53 настай, эмэгтэй/, Б /49 настай, эрэгтэй/, Ч/3 настай, эрэгтэй/ нар өртөж нас барсан тул цогцсыг гаргаж тус дүүрэг дэхь Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.