Иргэдээс авч буй шинжилгээний хариуг түргэн гаргах, тоо багтаамжийг нэмэгдүүлэхийг үүрэг болгов

463
 
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан БЗД-ийн 133 сургууль, 142 дугаар сургуулийн байранд дахь ковидийн шинжилгээ авч буй шинжилгээний цэгүүдэд очиж ажилласан юм.
Энэ үеэр шинжилгээний баг, эмнэлгийн албан хаагчид, иргэдийн санал хүсэлтийг сонсож, эдгээр асуудлыг Эрүүл мэндийн сайдад яаралтай шийдвэрлэх үүрэг өгсөн.
Тэрбээр "Шинжилгээ өгөх иргэд олон байхад цаг байхгүй гээд яриад сууж болохгүй. Шинжилгээ өгч буй иргэдийн тоо, хүчин чадлыг нэмэгдүүлэх боломж байна. Улс орны хэмжээнд онцгой нөхцөл байдал үүсчихээд байхад ердийн ажлын цагаар өглөөний 09 цагаас орой 17 цагийн хооронд л сорьц авна гэсэн амралтын байдалтай ажиллаж болохгүй. Эрүүл мэндийн сайд та шинжилгээний хариуг өдөрт нь гаргах, шинжилгээний цэгүүдийн цагийн хуваарийг уртасгах ажлыг нэн даруй хий. Мөн энэ ажлын бүх мэдээллийг иргэдэд ил тод нээлттэй мэдээллээр хангаж эргээд хяналт тавих зохион байгуулалттайгаар хэрэгжүүл" гэлээ.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Chingeltei.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
chingeltei.nutag.mn