Ахмадуудын гэрт нь очиж эрүүл мэнд, хүмүүнлэг, сэтгэлзүйн дэмжлэг үзүүлнэ

576
Эрүүл мэндийн сайдын 2020 оны 11 дүгээр сарын 12 өдрийн “Эрүүл мэндийн байгууллагуудын бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлэх тухай” А/520 дугаар тушаалын хүрээнд бүх нийтийн бэлэн байдалд шилжин тусламж үйлчилгээг үзүүлж байна.
Төвийн гамшгаас хамгаалах штаб Коронавируст халдварын цар тахлын хариу арга хэмжээний төлөвлөгөөг тодотгож Геронтологийн үндэсний төв /ГҮТ/-ийн захирлын А/80 тоот тушаалаар батлан тохиолдлын удирдлагын тогтолцооны багт хуваагдан ажиллаж байгаа юм. ГҮТ нь бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотой дараах үйл ажиллагааг зохион байгуулж байна.
ГҮТ-ийн байранд үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн эмнэлгүүдэд үйл ажиллагааг түр зогсоох албан шаардлага хүргүүлж үйл ажиллагааг нь зогсоож төвийн эмч мэргэжилтнүүдийг хариуцлагатай жижүүрээр томилон ажиллуулж төвд үйлчлүүлэгчдээс тандалт судалгааны асуумж авч ажиллаж байна. Үйлчлүүлэгчийн халуун хэмжиж, амны хаалтны хэрэглээг хянан, гарыг халдваргүйжүүлж, хүн хоорондын зайг бариулан үйлчилж байгаа юм.
Коронавируст халдвараас сэргийлэх талаар нийт хүн амд чиглэгдсэн сурталчилгааг төвийн вэб хуудсаар сурталчилж, төвийн эмч, мэргэжилтнүүдэд коронавируст халдвараас сэргийлэх сургалт сурталчилгааг хийж байна.
Геронтологийн үндэсний төв нь Эмгэг судлалын үндэсний төвтэй хамтран НЭМГ-ын захирамж, СБД-ийн ЭМН-ийн мэргэжил арга зүйн зөвлөгөөний дагуу Сүхбаатар дүүргийн 58 дугаар дунд сургуулийн байранд зорилтот хүн амаас коронавирус илрүүлэх шинжилгээний сорьц цуглуулах түр лабораторийг байгуулж, 8 эмч, мэргэжилтний бүрэлдэхүүнтэй хариу арга хэмжээний I баг томилон ажиллуулж байна.
Түр лабораторид шинжилгээний сорьц авах үйл ажиллагааг халдвар хамгааллын чанд дэглэмийн дор зохион байгуулж, үйл ажиллагааг 2020 оны 11 дүгээр сарын 25-наас эхлүүлэн түргэвчилсэн оношлуураар коронавирус илрүүлэн оношлох болон PCR шинжилгээний сорьц цуглуулах ажлыг гүйцэтгэн  ажиллаж байна.
Нийслэлд амьдарч байгаа тусламж үйлчилгээ нэн хэрэгцээтэй эмзэг бүлгийн настнуудын судалгааг шинэчлэн гаргаж ДЭМБ-ын дэмжлэгээр эрүүл мэндийн болон хүмүүнлэгийн тусламж үйлчилгээг үзүүлэх юм.
Улаанбаатарын 2500 ахмад настан болон Увс, Баян-Өлгий, Сэлэнгэ аймагт амьдарч буй 450 гаруй харж асрах хүнгүй, хавсарсан архаг хууч өвчтэй, эмзэг бүлгийн ахмад настанд гэрт нь очиж гериатрийн төрөлжсөн мэргэжлийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэж, хүмүүнлэгийн болон сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Chingeltei.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
chingeltei.nutag.mn