МУГТ Э.Цэндбаатар аваргын бүсний төлөө Барбадосын боксчин Кобия Бридитэй тулалдана

10

Монгол Улсын гавьяат тамирчин, мэргэжлийн боксын рингэнд 14 тулаан хийхдээ нэг ч ялагдаагүй яваа Э.Цэндбаатарын WBC холбооны аваргын бүсний төлөөх тулааны тов гарч, өрсөлдөгч нь тодорчээ.
Уг аваргын төлөөх тулаан ирэх сарын 1-нд болох бөгөөд түүний өрсөлдөгчөөр Барбадосын Кобия Бридиг байх аж. Хэрэв ялвал энэхүү холбооны аваргын бүсийг эзэмшсэн анхны монгол тулаанч болно. Барбадосын тулаанч Кобия Бриди мэргэжлийн боксын замналынхаа цор ганц ялагдлыг 2020 оны есдүгээр сарын 19-нд амссан байдаг. Тэрхүү ялагдлыг нь Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт өгсөн түүхтэй.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Chingeltei.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
chingeltei.nutag.mn