Шиньжяны төмөр замын хос боомтоор Хятад-Европ чиглэлийн галт тэрэг нийт 90 мянга гаруй удаа аялжээ

24
Автомашины сэлбэг хэрэгсэл, өдөр тутмын хэрэглээ, химийн бүтээгдэхүүн болон бусад бараа ачсан Хятад-Европ чиглэлийн ачааны галт тэрэг 03-р сарын 23-нд Хоргос төмөр замын боомтоос хөдөлж, Польшийн Маласжевичийг зорив. Тухайн өдрийн байдлаар Хятад-Европ (Төв Ази) чиглэлийн нийт 90 мянга гаруй галт тэрэг Шиньжяны Хоргос, Алаг уулын ам төмөр замын боомтоор дамжин өнгөрч, "Бүс ба Зам"-ын чанартай хамтарсан бүтээн байгуулалтад шинэ эрч хүч нэмж байна.
Шиньжяны төмөр замын газар Шиньжяныг Ази, Европыг холбосон алтан суваг, баруун тийш нээгдэх гүүрэн гарц болгох зорилготойгоор орчин үеийн төмөр замын ложистикийн системийн бүтээн байгуулалтыг тасралтгүй урагшлуулж байна. Мөн нөөц бололцоогоо ашиглах, үр ашгийг дээшлүүлэх, боомтын тээврийн баталгааны чадавхийг сайжруулах чиглэлээр гүнзгийрүүлсэн арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байна. Хятад-Европ (Төв Ази) чиглэлийн галт тэрэгний тоо тасралтгүй нэмэгдсээр байна. 2024 онд Шиньжяны төмөр замын хос боомтоор дамжин өнгөрсөн Хятад-Европ (Төв Ази) чиглэлийн галт тэрэгний тоо 16 мянга 400-д хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 14 хувиар нэмэгдсэн байна. Тус боомтоор дамжин өнгөрсөн галт тэрэгний тоо жилд дунджаар 10,000-аас дээш байх хэмжээгээ 5 жил дараалан хэвээр хадгалж, жилд дунджаар 1000 гаруй галт тэрэг нэмэгдүүлж, Хятад улсын гадаад худалдааны өсөлтийг дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэж байна.
Хил дамнасан худалдааны өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээнд хандуулан, Шиньжяны төмөр замын газар боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх, шинэчлэх ажлыг эрчимтэй хийж, Лань-Шинь төмөр замын Жинхэ-Алаг уулын ам чиглэлийн төмөр замын 2-р шугам нээгдэж, Алаг уулсын ам өөртөөний иж бүрэн хянан шалгалтын талбай ашиглалтад оруулснаар боомтын дэд бүтцийн хүчин чадлыг улам нэмэгдүүлсэн байна.
Хятад-Европын галт тэрэгний тээвэрлэлтийн үр ашгийг тасралтгүй дээшлүүлэхийн тулд Шиньжяны төмөр замын хэлтэс нь тодорхой хуваарь гаргах, үйлдвэрлэх ажлыг удирдан зохион байгуулах, тээврийн нөөцийг үр ашигтай зохицуулах, галт тэрэгний нэгдсэн удирдлага, зохицуулалтыг хэрэгжүүлэх, Ланжөү-Шиньжянь чиглэлийн төмөр зам, Жиньхэ шянь- Хоргос хот чигэллийн төмөр зам, Хятад- Казахстан чиглэлийн төмөр замын  галт тэрэгний цагийн хуваарийг оновчтой тохируулах, Хятадын төмөр замын хөдөлгөөний зохион байгуулалтыг оновчтой болгох зэрэг ажлуудыг сайн хийж, Хятад-Европ чиглэлийн галт тэрэгний тээвэрлэлтийн зохион байгуулалтыг бэхжүүлж, Хятад-Европ чиглэлийн галт тэрэгний үйл ажиллагааны цар хүрээг бүтэн цагийн хуваарийн дагуу өргөтгөж, Хятад-Европ галт тэрэгний чанар, үр ашгийг дээшлүүлсэн байна.
Хятад Казахстаны төмөр замын салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн тулд Хятад Казахстаны төмөр замын салбарууд долоо хоног бүр "онлайн"-оор холбогдож, боомтуудад олон удаа "офлайн" мэргэжилтнүүдийн яриа хэлэлцээ хийж, боомтуудад галт тэргийг хүлээлгэн өгөх, ачаа шилжүүлэн ачих зэрэг асуудлыг шуурхай шийдвэрлэж байна.Энэ он гарснаас хойш Шиньжяны Төмөр замын хэлтэс нь Хоргосоос Атэнгкори боомт хүртэлх төмөр замын 15 галт тэргийг холбохыг дэмжих тухай өөртөө засах орон болон Үндэсний төмөр замын группийн байршуулах шаардлагыг хэрэгжүүлж, Хятад, Казахстаны төмөр замын салбарын мэргэжлийн боловсон хүчин хамтран ажиллаж, өдөр тутмын галт тэрэгний ээлжийн төлөвлөгөөг нүүр тулан хэлэлцэж, боомтуудын тээврийн хэрэгслийг хүлээлгэн өгөх эрчмийг нэмэгдүүлсэн байна.
Одоогийн байдлаар Алаг уулын ам төмөр замын боомтоор 123 галт тэрэгний шугам ажиллаж, Герман, Польш зэрэг 21 улстай холбогдож, Хоргос боомтоор дамжин өнгөрдөг галт тэрэгний нийт шугамын тоо 87-д хүрч, 18 улс, гадаадын 46 хот, бүс нутгаар дамжин өнгөрч, Хятад-Европын галт тэрэгний үйл ажиллагааг улам сайжруулж, олон улсын чанартай, тогтвортой, аюулгүй байдлыг ханган ажиллаж байна. 
Найруулагч:
Х.АРВИНТАЛ
Эх сурвалж:
СИНЬХУАНЕТ
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Chingeltei.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
chingeltei.nutag.mn