Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй инновацын хөдөлгөгч хүчин юм Мэдээ мэдээлэл 2025/04/16 20:30 19 Хуваалцах Өнөөдрийн Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй дэлхийн инновацын чухал хөдөлгөгч хүчний нэг нь юм. Дэлхийн аж үйлдвэрийн өөрчлөлтийн дагуу Хятад улс ухаалаг үйлдвэрлэл, дижитал өөрчлөлт, ногоон технологийн шинэчлэлийг урьд хожид байгаагүй хурдаар ахиулж байгаа нь орон нутгийн аж үйлдвэрийн бүтцийг өөрчлөөд зогсохгүй, дэлхийн аж үйлдвэрийн өөрчлөлтөд шинэ түлхэц өгсөн байна гэж Бош группын /Bosch/ удирдах зөвлөлийн дарга Стефан Хартун Ханноверийн аж үйлдвэрийн үзэсгэлэн дээр Синьхуа агентлагт өгсөн ярилцлагадаа ийнхүү хэлсэн байна.Хартунгийн үзэж байгаагаар Хятад улс шинэ эрчим хүчний автомашин, автомат жолоодлого, ухаалаг аж үйлдвэр болон бусад салбарт эрчимтэй хөгжиж байна. “Хятадын компаниуд технологийн шинэчлэлд тасралтгүй амжилт гаргаж, аж үйлдвэрийн шинэчлэлийн хурд хүлээлтээс давж байгааг бид харсан. Бош зэрэг компаниудын хувьд Хятадын зах зээл нь борлуулалтын өсөлтийн цэг төдийгүй, технологийн судалгаа, боловсруулалт, үйлдвэрлэлийн өөрчлөлтийн чухал зах зээл болох юм гэж хэлэв.2024 онд Бош группын Хятад дахь борлуулалтын хэмжээ 142.8 тэрбум юаньд хүрч, Хятад дахь хөрөнгө оруулалтаа үргэлжлүүлэн нэмэгдүүлсээр байна. Хартун танилцуулснаар 2024 он гэхэд Бош групп нь шинэ эрчим хүчний автомашины үндсэн бүрэлдэхүүн хэсгүүд болон автомат жолоодлогын үндсэн бүрэлдэхүүн хэсгүүдэд зориулсан судалгаа болон үйлдвэрлэлийн баазыг Сүжөү хотод байгуулжээ. Түүний хамтарсан компани United Automotive Electronics Co., Ltd. нь Тайцан дахь үйлдвэрийн гуравдугаар ээлжийг ашиглалтад оруулсан. Мөн Бош нь Наньчан хотын компаниудтай арилжааны тээврийн хэрэгслийн цахилгаан жолоодлогын системийн үйлдвэрлэлийн бааз байгуулахаар хамтран ажиллаж байна.- Локал инновац нь зах зээлийн өрсөлдөх чадварыг хадгалах түлхүүр гэдэгт бид итгэдэг. Бош групп нь Хятадын автомашин үйлдвэрлэгчидтэй нягт хамтран ажиллаж, ухаалаг жолоодлого, цахилгаанжуулсан хөдөлгүүрээс эхлээд төв компьютер хүртэл цогц шийдлүүдийг санал болгож байна. Хамгийн сүүлийн үеийн олон технологиудыг анх Хятадын зах зээлд гаргаж, хэрэглээнд оруулаад байна.Энэ жилийн Ханноверийн аж үйлдвэрийн үзэсгэлэнд Бош групп устөрөгчийн эрчим хүчний технологийг голчлон дэлгэсэн юм. Хартун:- Хятад улс ч энэхүү салбарт маш сайн үр дүнд хүрсэн. Хятад улс нэгэнт устөрөгчийн эрчим хүчний технологийн чухал хэрэглээний зах зээл төдийгүй судалгаа, үйлдвэрлэлийн гол төв болсон гэсэн үг юм.Одоогийн байдлаар дэлхийн худалдааны тодорхойгүй байдал ширүүсэж, үйлдвэрлэлийн салбарт шинэ сорилтуудыг авчирсаар байна.- Бош грууп нь чөлөөт, шударга худалдааг үргэлж дэмжсээр ирсэн бөгөөд худалдааны хэт их саад бэрхшээл нь бизнесийн үйл ажиллагааны зардлыг нэмэгдүүлэхээс гадна, дэлхийн инновацын хамтын ажиллагаанд ч саад учруулж байгаа юм. Хэрэв улс орнууд тарифаа нэмэгдүүлсээр байвал дэлхийн нийлүүлэлтийн сүлжээ улам төвөгтэй болж, бүх салбарын урт хугацааны хөгжилд сөргөөр нөлөөлөх нь мэдээж юм гэж Хартун өөрийн бодол саналаа хуваалцсан байна.Ирээдүйн хөгжлийн тухай технологийн шинэчлэлийн хамгийн том хөдөлгөгч хүч нь дэлхийн хамтын ажиллагаа болохоос биш, харин нэг талт зах зээлийн хаалттай хөгжил биш юм гэж тэрээр үзэж байна. Технологийн шинэчлэл, аж үйлдвэрийн шинэчлэл, бизнесийн орчныг оновчтой болгох чиглэлээр Хятад улс хүчин чармайлт гаргаж байгаа нь дэлхийн компаниудад илүү их боломжийг авчирсан.- Бид ухаалаг үйлдвэрлэл, шинэ эрчим хүчний машин, дижитал үйлдвэрлэлийг хөгжүүлдэг Хятадын аж ахуйн нэгж, компаниудтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхийг хүсэн хүлээж байна гэж Хартун хэллээ.Зохиогч:ЛИНЬ ХАНЬЛИНЬ,ТАЙ СИЦУННайруулагч:Б.АРИУХАНЭх сурвалж:news.cnскачать dle 12.0 19 Хуваалцах Facebook Twitter