Нүхэн жорлонд унасан 58 настай иргэнийг эсэн мэнд гаргажээ

40

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороонд настай хүн нүхэн жорлонд унасан, гаргаж чадахгүй байна гэсэн дуудлагыг дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсээс 12-р сарын 09-ний өдрийн 03:21 цагт хүлээн авсан байна.
Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход тус хаягт түр оршин суугч иргэн М /58 настай, эрэгтэй/ 3 метрийн гүнтэй нүхэн жорлонд унасан байсныг ажиллан гаргаж, Нийслэлийн түргэн тусламжийн төвийн эмч болон Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн Эргүүлийн цагдаад хүлээлгэн өгчээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Chingeltei.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
chingeltei.nutag.mn