Өвөр Монголын эмч нар хоёр өдөр Монголд үнэ төлбөргүй үзлэг хийлээ

36

Монгол, Хятад улсууд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд энэ сарын 3-7-ны өдрүүдэд тохиож байна. Үүнтэй холбогдуулан Өвөр монгол эмч нарыг Улаанбаатарт авчрах санаачлагыг гаргаж тус ажлыг Монгол дахь Хятадын Элчин сайдын яам, Өвөр Монголын Ардын Засгийн газрын мэдээллийн алба, Монголын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам хамтран зохион байгуулж байгаа юм.
Улмаар өнгөрөгч даваа гараг /2024.11.04/  болон өнөөдөр /2024.11.06/ Өвөр Монголын Олон улсын Монгол эмнэлгийн уламжлалтын эмч нар  СХД-ийн Нэгдсэн эмнэлэг болон Улсын нэгдүгээр эмнэлэгт хоёр өдөр үнэ төлбөргүй үзлэг шинжилгээ хийсэн бол өчигдөр тус эмнэлэгүүдийн эмч нарт сургалт хийжээ.
Ингэхдээ зүрх, дотор, үе мөч, гэмтэл, мэдрэл болон ясны барианы эмч нар тус эмнэлэгүүдийн ажилчид тэдгээрийн ар гэрийнхэн болон хүсэлт гаргасан иргэдэд үзлэг хийн тохирсон эмчилгээ бичиж өгөхөөс гадна тан өгчээ. Өнгөрөгч даваа гарагийн хувьд УНТЭ-т 200 гаруй хүн тэдгээр эмч нараар үзүүлсэн бол өнөөдөр 300 гаруй иргэд үзүүлжээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Chingeltei.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
chingeltei.nutag.mn