Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ

117

Малчид, хадланчид, тариаланчдын анхааралд:
Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүсэж, салхи, шуургатай байхыг анхааруулж байна.
2024 оны 09-р сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зүүн хэсгээр секундэд 15-17 метр хүрч, шороон шуурга шуурна.

Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр +10...+15 градус, Хангайн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн голын хөндийгөөр +13...+18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар +21...+26 градус, бусад нутгаар +16...+21 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. +15...+17 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООРҮүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. +14...+16 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. +12...+14 градус дулаан байна. 
 2024 оны 09 сарын 10-наас 2024 оны 09 сарын 14-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
  • 11-нд Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар
  • 12-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр
  • 13-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр бороо орно. Салхи 11-нд нутгийн хойд хэсгээр, 12-нд нутгийн зарим газраар, 13-нд Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -1...-6 градус хүйтэн, өдөртөө +9...+14 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +10...+15 градус, өдөртөө +21...+26 градус, бусад нутгаар шөнөдөө +2...+7 градус, өдөртөө +16...+21 градус дулаан гэж ЦУОШГ-аас мэдээллээ. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Chingeltei.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
chingeltei.nutag.mn