“Гал түймрийг захиалгатай тавьсан гэдэгт итгэлтэй байна”
-Энэ оны хоёрдугаар сарын 14-ний 15.00 цагийн орчим Улаанбаатар хотын Энхтайваны өргөн чөлөө буюу Баянгол дүүргийн 29 дүгээр хорооны газар нутагт үйл ажиллагаа эрхэлж байсан “Бизнес инкубатор” төвд гал түймэр гарсан. Галын дүгнэлт одоогоор гараагүй байна. Шинжээчид ажиллаж байгаа. Гал түймэр гарсан шалтгааныг захиалгатай гэдэг дээр 99.9 хувь итгэлтэй байна. Галын тархацыг алдалгүй унтрааж чадсан онцгой байдлын алба хаагчдадаа маш их баярласан. Тэдэндээ маш их талархаж байна. Гал унтраах үеэр аюулгүй байдлыг хангаж ажилласан цагдаагийн алба хаагчдад баярласан.
Манай харуул хамгаалалтын хяналтын камер тухайн үед хэвийн ажиллаж байсан ч гал гарах үед хард дискт бичлэг хадгалагдаагүй байна. Дэлгэцэн дээр камер нь хэвийн ажиллаж байгаа юм шиг харагдаад байдаг. Бид мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэх ажиллагаа хийсэн гэж хардаж байгаа.
Өмнө нь манай камер 30 хоногийн бичлэгийг хэвийн хадгалж байсан. Гэтэл гал гарахаас долоон хоногийн өмнө ийм процесс явагдав гэж хардаж байна. Хуулийнхан шалгаж, тодруулах байх. Хоёрдугаар сарын 8-наас өмнөх 31 хоногийн камерын бичлэг байгаа мөртлөө хойшх долоо хоногийн бичлэг нь огт хадгалагдаагүй байна. Бас нэг хардлага нь гал гарсан даруйд нэг фэйсбүүк хаягаас “Наадах чинь С.Мишигийн хийж байгаа ажил. Зориуд газраа томруулах гэж хэдэн зуун хүний барааг үгүй болгосон” гэж бичиж эхэлсэн. Гэтэл намайг С.Мишиг гэдэг. Намайг зориудаар харлуулах гэж оролдож байна. Энэ хүн гал түймэр гарахыг мэдсэн бол таслан зогсоохгүй яасан юм бэ. Үнэхээр хүн гүтгэж байна. Хуулийн байгууллага энэ хуурамч хаягтай хүнийг тогтоож, хохирлоо нэхэмжилнэ” гэв.