Автобус компанид ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан тохиолдолд 24 сарын цалингийн урамшуулал олгоно
Шинээр ирсэн автобуснуудыг үйлчилгээнд явуулахын тулд эзэнжүүлж, бүртгэлжүүлэхээс гадна хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдтэй эргэн төлөлтийг тохирох, төлбөрийн картын систем суурилуулах шаардлагатай байгаа. Энэ нь тодорхой хугацаа шаардаж байгаа бөгөөд нэн тулгамдсан асуудал нь жолооч нарын хүрэлцээгүй байдал юм. Үүнтэй холбоотойгоор, жолооч нарын цалинг 3.5 сая төгрөг болгож, хоёр ээлжээр ажиллах нөхцөлийг бүрдүүлэхээр болсон.
Мөн нийслэлийн автобус компанид ажиллаад тэтгэвэрт гарсан бол 24 сарын цалингийн урамшуулал олгохоор болжээ.
Жолоочоор ажиллах сонирхолтой иргэдийг үнэгүй сургаж авах бөгөөд харъяа хөдөлмөр, халамжийн хэлтэстээ бүртгүүлэх юм байна.