ОХУ-ын эрх баригчид ирэх сараас эхлэн VPN үйлчилгээг хориглоно

158

Гуравдугаар сараас эхлэн ОХУ-ын эрх баригчид VPN үйлчилгээг хориглох гэж байгаа тухай Кремлийн интернэт орчны хяналтыг хэрэгжүүлэгч байгууллагын тэргүүн өчигдөр мэдээлжээ.
Интернэт хэрэглэгчид VPN (Virtual Private Network) үйлчилгээг ашиглан хаалттай сайт, платформуудад хандах боломжтой болдог юм.
Украины дайн эхэлсний дараа Оросын эрх баригчид өөрийн хараат бус мэдээллийн эх сурвалжуудын болон Өрнөдийн нийгмийн сүлжээний платформуудын хандалтыг хааж эхэлсэн. Одоо Оросын иргэдийн эдгээрт хандах ганц арга зам VPN болоод байгаа юм.
“VPN-үүд, ялангуяа төлбөргүй ийм үйлчилгээнүүд бол тамын үүд хаалгатай адил. Эд бол та нарын хэрэглэдэг төхөөрөмжүүд дээр үүссэн том хар нүх юм” гэж “Аюулгүй Интернэтийн Лиг” (ЛБИ) төрийн бус байгууллагын тэргүүн Екатерина Мизулина өчигдөр Екатеринбург хотод ахлах сургуулийн сурагчидтай уулзахдаа ярьжээ.
Засгийн газар VPN үйлчилгээнүүдийг гуравдугаар сарын 1-нээс хаах гэж байгаа талаар цуурхал үнэн эсэхийг асуухад тэр “Тиймээ. Тэгэх өндөр магадлалтай” гэж хариулсан байна.
VPN-үүдийг бүрэн хаах техникийн хувьд боломжгүй тул хамгийн түгээмэл ашиглагддаг үйлчилгээнүүдийг сонгож хаах тухай Мизулина энэ үеэр тайлбарлажээ.
Энэ нь ард иргэдийн болон тэдний төхөөрөмжүүдийн аюулгүй байдлыг хангах зорилготой зөв алхам болохыг тэр онцолсон байна.
Өнгөрсөн онд Оросын эрх баригчид VPN-ий аюул эрсдэлийг иргэдэд ухуулан сурталчлах ажлыг эхлүүлсэн юм. Тухайлбал хакеруудад хувийн мэдээллээ алдах аюултайг анхааруулж байв.
Эх сурвалж: The Moscow Times
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Chingeltei.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
chingeltei.nutag.mn