Гудамжны улстөрөө гудамжиндаа л хий, Ж.Батзандаан

523
Монгол төгрөгийг Венесуэлийн боливар болгох уу
УИХ-ын сонгуулийн буухиа үргэлжилж, нэр дэвшигчдийн “шоу” ч бүр утгаа алдах шинжтэй. Тэдгээр нэр дэвшигчийн дунд толгой цохьж яваа нь Ж.Батзандан. УИХ-ын 2016 оны сонгуульд АН-аас нэр дэвшин сонгогдсон тэрээр замын дунд намаасаа гарч, өөрийгөө дөвийлгөхийн тулд шинэ нам байгуулсан. Ингэхдээ “Мандухай цэцэн хатан” кинон дээр Мандухай хатан “Батмөнхийг хаанд өргөмжлөөд, би өөрөө хатан нь болно” гэдэг шиг өөрийгөө намын даргаар ТАВЬЧИХСАН. Нэгэнт сонгогдсон намаасаа гарч шинийг байгуулсан хүнд улсын хөгжил, тойргийн иргэд хамаа ч үгүй байсан биз. Тиймдээ ч төрсөн ах, дүүсээ төрийн албанд ажиллуулах “наймаа, тохироог” хийсээр дөрвөн жилээ үдэв. Сонгуулийн тов ойртмогц өнөө л улстөрийн явуургүй аргуудаа хэрэглэн, хоолойгоо шахаж, ПОП “дуугаа” чангаар дуулж эхэлсэн. Тодруулбал, тэр Өрх бүрийг тэрбумтан болгох хуулийн төсөл өргөн барьсан. Түүний энэ санаачилга нь үнэндээ бүтэхгүй гаргалгаатайг эдийн засгийн мэдлэгтэй хэнбугай ч хэлээд өгнө. Гэхдээ энэ нь Ж.Батзанданд тийм ч чухал биш. Өөрөө хуулийн төсөл өргөн барьсан гэдэг нэр л зүүнэ. Цаад утгаараа зутруухан амьдарч буй иргэдэд мөнгөн дүн сонсгож, хулхин дээр нь цэцэг ургуулна гэдэг болох гэж буй байдал. Чөлөөт зах зээлийн өрсөлдөөний явцад Ж.Батзандан тэргүүтэн хуулийн төсөл өргөн бариад монголчууд бид тэрбумтан болчихдог ч юм биш. 
Энгийнээр хэлэхэд хэрвээ тэрбумтан болно гэж мөрөөдөж байгаа бол бид тэрхүү тэрбум төгрөгөө тэргэн дээр түрээд ганц талх авахаар дэлгүүр орох хэмжээнд хүртлээ төгрөгийн ханш унана гэсэн үг. Манай улсын хувьд үйлдвэрлэл эрхлэх, аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа эрхлэх эрх зүйн орчин нь тийм юм. Үнэхээр сонсогчдынхоо төлөө, тойргийнхоо хөгжил, улс орны эдийн засаг, эрхзүйн шинэчлэлийн төлөө дуугардаг байсан бол тэр өнөөдөр буюу сонгуулийн тов дөхөхөөр попорч гүйхгүй байсан. Асуудлын голыг мэдэхгүй улстөрчдийн бэлэн амлалт, нам хүчнүүдийн хуурмаг тоглолтод автвал хэрхэн дампуурдгийг бид дэлхийн бусад орны түүхээс гаргууд сайн мэддэг болсон. Тухайлбал, “Халтар царайт” киногоор нь сайн мэдэх болсон Венесуэлд мөнгөний ханш хэрхэн үгүй болж, иргэд нь “хамраараа газар хатгасан”-ыг цахим орчноос, гадаад мэдээнээс үзэж, сонсож, уншсан.
Ганцхан боодол ариун цэврийн цаас 2 600 000 боливар гэдэг нь 0.40 ам.доллар гэсэн үг.
Яг түүнтэй адил гудамжинд улстөрийн тоглолт хийж явсан нөхөр гэнэтхэн төрийн ордонд заларсан биш амныхаа зоргоор бурж, иргэдийн саналыг явуургүй аргаар татахаар дахин улайрч байна. Ж.Батзандангийн хувьд өнгөрсөн хугацаанд парламентад байхдаа хийж гийгүүлсэн ажил үгүй. Харин ч өөрийнх нь хөрөнгө, орлого л нэмэгдэж, ахуйд нь нэмэртэй байсан болов уу.
Харин 2019 онд мэдүүлснээр түүний орлого 24.491.980 төгрөг, гэр бүлийнх нь орлого 498 сая 750 мянган төгрөг болжээ. Гэр бүлийн орлого нь ганцхан жилийн дотор даруй 141 сая төгрөгөөр өссөн гэсэн үг. Мөн тэрээр 300 сая төгрөгөөр үнэлэгдэх нэг амины орон сууц, нэг зуслангийн байшинтай. Хамгийн сонирхолтой нь тэрээр 1 тэрбум 375 сая 250  мянган төгрөгөөр үнэлэгдэх малтай, 107 сая төгрөгийн үнэт эдлэлтэй гэж байгааа... 

Б.Төгөлдөр
Эх сурвалж: erennews.mn 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Chingeltei.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
chingeltei.nutag.mn