МАН-ын мөрийн хөтөлбөрийг дэмжсэн ТББ, холбоодтой санамж бичигт гарын үсэг зурсаар байна

518
 
“Хүчээ нэгтгэе” уриатай энэ удаагийн сонгуульд оролцож байгаа МАН  мөрийн хөтөлбөрөө төр, иргэн, хувийн хэвшилтэй хүчээ нэгтгэн хэрэгжүүлэхээ илэрхийлж байгаа.  ТББ, мэргэжлийн холбоод ч МАН-ын уриалгыг талархан дэмжиж, нийтдээ 100 гаруй ТББ, холбоод хамтран ажиллахаа илэрхийлжээ. Тус намын мөрийн хөтөлбөр нь өнгөрсөн дөрвөн жилийн ололт амжилтыг бататган үргэлжлүүлэхийн зэрэгцээ ард түмний амьдралыг сайжруулах, дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэх  зэрэг томоохон зорилтыг дэвшүүлсэн.
Өнөөдөр Монголын ахмадын холбоо, Монголын Морин спорт уяачдын  холбоо, Монголын авто тээвэрчдийн нэгдсэн холбоо, Монголын залуу инженерүүдийн холбоо, Монголын доноруудын холбоо  зэрэг 15 ТББ, мэргэжлийн холбоодтой  хамтран ажиллах санамж бичгийг үзэглэв. Энэ үеэр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан энэ удаагийн сонгууль  өмнөх долоон удаагийн сонгуулиас онцлог болж байгааг онцолсон.
2019  онд оруулсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд  олонх болсон нам нь Ерөнхий сайдаа УИХ-аас сонгож,  Ерөнхий сайд нь харин  өөрөө танхимаа бүрдүүлэх бүрэн эрх нь нээгдэж байгаа.  Нэг ёсондоо хүчтэй, эрх мэдэл бүхий Ерөнхий сайдыг сонгох сонгууль учраас ард иргэд хэнийг Ерөнхий сайдаар ажиллуулах вэ гэдгээ дүгнэн цэгнэж, сонголтоо хийх шаардлагатайг онцоллоо.
МАН болон “Монголын ахмадын холбоо” ирэх жилүүдэд ахмадуудад үзүүлэх үйлчилгээг сайжруулах, нэн тэргүүнд тэтгэврийн доод хэмжээг үнийн өсөлттэй уялдуулан үе шаттайгаар нэмэгдүүлэх, тэтгэврийн шинэчлэл хийж, нийгмийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны үлдэгдлийг гэр бүлд нь өвлүүлэх, ахмад настны чөлөөт цагийг өнгөрүүлэх төвтэй болох зэрэг асуудлуудаар  хамтран ажиллахаар санамж бичигт гарын үсэг зурлаа.  Монголын ахмадын холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар, өнгөрсөн дөрвөн жилд МАН  Ахмад настны талаар олон чухал ажил хийсэнд талархаж буйгаа хэлсэн.
Монголын ахмад багш нарын холбооны тэргүүн Д.Амар “Сүүлийн 30 жил ардчилсан сонгуульд оролцож  санал өгч байна. Энэ  хугацаанд олсон ололт ч бий, алдаа дутагдал ч байна. Дутагдлыг нь арилгахад МАН энэ дөрвөн жилийн хугацаанд, тэр дундаа сүүлийн 2 жилд нь маш  сайн ажиллалаа. Энэ амжилтаар үе үеийн ахмад багш нар бид бахархаж байна. Одоо үүнийгээ бататгаж, цааш эхлүүлсэн ажлаа дуусгаасай гэж хүсч байна. Тухайлбал, Улаанбаатар хотын утааг 50 хувь буурууллаа. Нийслэлчүүд бид 20 гаруй жил утаан дотор амьдарсан.   Ахмадуудын тэтгэврийг хэд хэдэн удаа нэмж, жилд хоёр удаа насны хишиг өгч байна. МАН-ын мөрийн хөтөлбөрт ахмадуудаа дэмжсэн бодлого илүү нарийн туссан байгаа  учраас бид дэмжихээ илэрхийлж байгаа юм” гэлээ. Тус холбоо  “Чанартай боловсрол, шинжлэх ухаан, инновацын хөгжил”, “Чадварлаг багш” “Боловсролын салбарыг төрөөс ангид байлгах, мэдлэг ур чадварын туршлагад нь үндэслэж сонгон шалгаруулах”, “Мэдлэг туршлагаа залуучуудад өвлүүлж үлдээх чиглэлээр мэргэжлийн дэмжлэг үзүүлэх” гэх мэт чиглэлээр  хамтарч ажиллахаар болов.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Chingeltei.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
chingeltei.nutag.mn