Цагаан сарын бэлэг

286

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС...............

Дэлхийн эдийн засгийн хямралтай жинхэнэ харшилдсан “харшлалт хэмээх үхэр” жил гарах гэж байна.
Энэ өдрүүдэд хүүхдүүд л юмны учир мэдэхгүйгээрээ хөөр баяр болон шинийн нэгнийг хуруу даран тоолж сууна. Хамаатан садныхаар ороход хэнийх ямар бэлэг өгөх бол… Цагаан сарын бэлэг өөрөө тодорхой үе шат, түүхийг туулж ирсэн намтартай. Хаалттай байсан цаг үед сонины цаасанд боосон ул боов, дотор нь чихэр дүүргэсэн, дээр нь тавтын дэвсгэрт бүхий бэлэг бол дээд хүндлэлд тооцогддог байсан. Хүүхдүүдийн хувьд 12 хуудастай дэвтэр дээр балын харандаа бүхий шагнал голдуу ирдэг авч тэрэнд хэн ч дуртай байгаагүй. Дараа нь ардчилал зах зээл бий болж Эрээний бараа цутган орж ирснээр сонин чамин бэлэгнүүд бий болсон. Янжуур гэхэд л ёоз ёозоороо, оймс төрөл бүрээрээ, чихэр печень, алим жимс… Нэг хэсэг хүүхдийн нүдийг хөөрхөн хуураад дөнгөөд байдаг байсан боловч уг хямдхан, хулхи барааг бүгд мэддэг болчихлоо. Мэдэхээр барах уу бүр өгсөн биш гай ч дагуулж мэдэхээр байна. Сүүлийн үед Эрээний бараа бүхий бэлэг нь айлчин гийчнээ доромжилсонд тооцогдох болтлоо нэр хүнд нь навс унав. Ийм хүнд байдалд орсон цагаар Үндэсний шинэ нам эх оронч санаачилга гаргаж үндэснийхээ бараагаар бэлэг солилцох сайхан санаачилга гаргав. Гэхдээ бас л биш юм аа. Хонины дөрвөн шагай уутанд хийчихээд хэний хүүхдэд өгөх болж байна. Хэн тэрнийг тоож авах вэ? Жаахан жул боловч гадаад дотоодын мөнгөн дэвсгэрт л хамгийн сайн бэлэг юм уу даа. Би нэг удаа аравтын төгрөгийг боодлоор нь (100ш) цоо шинийг банкнаас солиулан бандайтал бариад хүүхэд хуурч үзсэн. Маш их баярлаж байсан шүү. Уг нь мянгахан төгрөг л дөө. Цагаан сарын уламжлал, ёс заншил, түүх гээд л том бө- гөөд хол юмыг амтай болгон л бурцгаадаг. Шар бор амьдрал дээр ийм л юм болдог ш дээ. Ж.ГАНГАА
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Chingeltei.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
chingeltei.nutag.mn