БНСУ-д гэрээт ажилтнаар явуулна гэх хуурамч зард итгэхгүй байхыг анхаарууллаа

514

БНСУ-д Хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн 2022 оны шалгалтын бүртгэл энэ сарын 25-нд цахимаар явагдана. Бүртгэлийн тов зарлагдсантай холбоотойгоор төрийн байгууллагын нэр ашиглан иргэдийг гадаад улсад ажиллах хүчнээр зуучлана, БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах шалгалтад бүртгүүлнэ зэргээр иргэдийг хуурч, залилсан зар мэдээлэлд хууртахгүй байхыг анхааруулж байна.
Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хооронд байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд БНСУ-д 2200 хөдөлмөрийн гэрээт ажилтан явуулахаар болсон. Явах хүсэлтэй иргэдийн шалгалтын бүртгэлийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газар зохион байгуулж гүйцэтгэнэ.

Харин сошиал орчинд Төр захиргааны байгууллагын нэр төрийг ашиглан, гадаад улсад хөдөлмөрийн гэрээгээр зуучилна, Е-7, Е-8, Е-9 визийн ангиллаар явуулна, БНСУ-ын бүртгэлд бүртгүүлж өгнө, БНСУ-ын Хөдөлмөрийн биржид нэр байршуулж, нэр татуулна гэх зэрэг элдэв хуурамч зард авталгүй байхыг Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газраас анхаарууллаа.
Явах хүсэлтээ иргэдийн шалгалтын бүртгэлийг энэ сарын 25-ны өглөө 09 цагт цахимаар буюу hudulmur-halamj.gov.mn вэб хуудсаар бүртгэж эхэлнэ. Харин яаж хэрхэн бүртгүүлэхээ мэдэхгүй, яанаа гэж сандрах хэрэггүйг албаныхан хэллээ.
Учир нь 4 дүгээр сарын 20 буюу ирэх Лхагва гарагт Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газрын вэб хуудсаар орж туршилтын бүртгэлээ хийж үзэх боломжтой юм байна.
dffff БНСУ-д гэрээт ажилтнаар явуулна гэх хуурамч зард итгэхгүй байхыг анхаарууллаа
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Chingeltei.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
chingeltei.nutag.mn