Алтанбулагийн хилийн боомтыг хаалаа

710

Улсын онцгой комиссын шийдвэрээр энэ сарын 11-нээс Сэлэнгэ аймгийн Алтанбулаг хилийн боомтоор зөвхөн Монгол Улсын иргэдээ хүлээн авч байсан юм. Тэгвэл өнөөдөр өглөөний 08.00 цагт Алтанбулагийн хилийн боомтыг хаах шийдвэрийг УОК гаргалаа. Ингэснээр Монгол Улс бүх хилийн боомтуудаа хааж байгаа юм. 

Алтанбулагийн хилийн боомт хаагдсан учир манай улс ОХУ-аас ирэх иргэдээ төмөр зам болон автобусаар авах ажлыг зохион байгуулах юм. Өнөөдрийн байдлаар авто замын “Алтанбулаг-Хиагт”, төмөр замын “Сүхбаатар-Наушки” боомтоор улсын хил нэвтэрсэн иргэдийг Сэлэнгэ, Дархан-Уул аймагт тусгаарлан ажиглаж байна. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Chingeltei.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
chingeltei.nutag.mn