БНАСАУ цөмийн тогтоон барих хүчээ бэхжүүлж, батлан хамгаалахын чадавхиа нэмэгдүүлсээр байх болно. Энэ тухай БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун Пёньянд болсон Солонгосын Хөдөлмөрийн намын наймдугаар их хурлын хаалтын үеэр мэдэгджээ. “Бид цөмийн тогтоон

305
 Коронавируст “Ковид-19” цар тахлын үед эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах үүднээс нийслэлийн дүүргүүдэд PCR шинжилгээ хийх молекул биологийн лаборатори байгуулагдаж байна.
Энэ хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн 3 дугаар салбар амбулаторид байгуулагдсан молекул биологийн лабораторийн бэлтгэл ажилтай өнөөдөр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан танилцаж, тоног төхөөрөмжийн хангалт болон үйл ажиллагааны зохицуулалт, ажиллах боловсон хүчний нөөц, эмнэлгийн тусламж үйлчилгээний талаарх мэдээллийг авч, тулгамдаж буй зарим асуудлыг шийдвэрлэж өгөхөөр ажиллалаа.
Тус лаборатори нь 24 цагийн хугацаанд 300-1200 хүнд PCR шинжилгээ хийх хүчин чадалтай бөгөөд дүүргийн иргэдийг цаг алдалгүй шинжилгээнд хамруулж, “Ковид-19” халдварыг тандах, илрүүлэх боломжтой болсноор шаардлагатай тохиолдолд хариу арга хэмжээ авах, эмнэлгийн тусламж үйлчилгээг шуурхай үзүүлэх боломж бүрдэж байна.
Мөн коронавируст “Ковид-19” халдвараас гадна томуу, сүрьеэ, бэлгийн замаар дамжих халдвар, элэгний В, С вирус зэрэг бусад халдварт өвчний шинжилгээг хийх хүчин чадалтай учраас энэхүү лаборатори нь цаашид эмнэлгийн тусламж үйлчилгээнд нэн шаардлагатай юм.
Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт байгуулагдаж буй тус лабораторийг цаашид алслагдсан дүүрэг болон Налайх, Багануур дүүрэгт байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Chingeltei.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
chingeltei.nutag.mn