Ерөнхийлөгч Шүүхийн хуулийн ажлын хэсэгтэй тусгайлан уулзана

565

Т.САЙХАН
Ерөнхийлөгч Х.Баттулга Шүүхийн тухай багц хуулийн төслийн Ажлын хэсэгтэй тусгайлан уулзаж, тодорхой саналуудаа ярилцах хүсэлтээ албан бичгээр өчигдөр хүргүүлсэн байна. Энэ талаар Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /12.15/ хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр хэллээ.
Тэрээр албан бичгийн сүүлийн хэсгийн хуралдаанд оролцож буй гишүүдэд уншиж өгсөн бөгөөд "Шүүхийн багц хуулийн Ажлын хэсгийн гишүүдтэй Монгол Улсын Ерөнхийлөгч болон түүний тамгын газрын зүгээс тусгайлан уулзаж, Үндсэн хуулийн 33.3 дахь хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Ерөнхийлөгчөөс УИХ-д оруулсан санал, түүний үндэслэлийн талаар тусгайлан хэлэлцэх саналтай байна" гэж бичжээ. 
Мөн Шүүхийн багц хуулийн төсөлтэй холбогдуулан албан бичгийн хамт хавсралтаар 37 хуудас бүхий санал ирүүлсэн байна.
Тус саналыг судалж үзэж, байнгын хорооны гишүүдэд танилцуулах хэрэгтэй хэмээн үзэж Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдааны хэлэлцэх асуудлаас Шүүхийн тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгийг хойшлуулах санал гаргалаа. 
Эх сурвалж:www.polit.mn 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Chingeltei.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
chingeltei.nutag.mn