Ж.Золжаргал ХҮН намын гишүүнчлэлээс түдгэлзэнэ

9

ХҮН нам парламентад найман гишүүнтэй. Тэдний хоёр нь л тойрогт өрсөлдөж, сонгогчдын саналаар гишүүн болсон, бусад нь намын жагсаалтаар “гарч ирсэн” юм. Тэгвэл тойргоос сонгогдсон хоёр гишүүний нэг болох Ж.Золжаргал ХҮН намын гишүүнчлэлээс гарах хүсэлтээ өгсөн байна. Тэрбээр нийслэлийн Баянгол дүүрэгт өрсөлдөж, сонгогдсон юм. Үнэндээ тэрбээр өнгөрсөн наймдугаар сард намаасаа түдгэлзэх хүсэлт өгсөн тухайгаа ярьжээ. Харин өнөөдрийг хүртэл намын дарга Т.Доржханд нь энэ талаар сонсоогүй явсан гэнэ. Түүнээс энэ талаар сэтгүүлч асуухад “Өөрөө тэгж байгаа юм уу, надад энэ талаар албан ёсны мэдээлэл ирүүлээгүй. Хэрэв тийм бол намын удирдах байгууллагын хурлаар хэлэлцээд, дүрмийнхээ дагуу шийднэ. ХҮН бол боловсон хүчний хангалттай нөөцтэй нам. Гэхдээ намын санхүү, нөөц боломжийг ашиглаж УИХын гишүүн болсон атлаа одоо гарна гэж буй бол хариуцлагагүй, ёс зүйгүй үйлдэл” гэлээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Chingeltei.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
chingeltei.nutag.mn