Иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх ажлуудыг эрчимжүүлж байна

446
Чингэлтэй дүүргийн Онцгой комиссын хурал 06 дугаар сарын 12-ны өдөр боллоо. Хурлыг дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Н.Батсүмбэрэл удирдан явуулж цаг үеийн байдлаар мэдээлэл хийж холбогдох үүрэг даалгавруудыг өгөв.
Хурлаар дүүргийн иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангах хүрээнд нийтийн эзэмшлийн гудамж, талбайд зөвшөөрөлгүй баригдсан барилга, байгууламж, өргөтгөл, объектуудыг буулган газар чөлөөлөх ажлыг эрчимжүүлж зөрчлийг арилгах, орц гарц, явган хүний замыг нэмэгдүүлэх, зориулалтын бус, нийтийн эзэмшлийн зам, талбайд тээврийн хэрэгслийг түр болон удаан хугацаанд байрлуулах үйлдлийг таслан зогсоох ажлыг эрчимжүүлэх, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд ноцтой хохирол үүсгэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол, үр дүнтэй зохион байгуулах, дахин төлөвлөлтийн чиглэлээр гацсан бүтээн байгуулалтын ажлуудыг үргэлжлүүлж хэвийн үйл ажиллагааг хангах, төрийн үйлчилгээний хэт төвлөрлийг сааруулж иргэдийн оршин суугаа хороодод ойртуулах нөхцөл бололцоог судлан хэрэгжүүлэх зэрэг даалгавруудыг онцгой комиссын гишүүдэд үүрэг болголоо.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Chingeltei.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
chingeltei.nutag.mn