Ж.Сүхбаатар: Бид түгжрэлийг бууруулахын тулд юун түрүүнд нийтийн тээвэр, явган хүн зорчих, унадаг дугуйгаар аялахад ээлтэй хот байлгахад анхаарч байна

238


“Автомашингүй өдөр”-ийн нээлтийн үеэр Монгол Улсын сайд, Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар “Монгол Улсын Засгийн газар төвлөрөл, түгжрэлийн асуудалд ихээхэн анхаарал тавьж ажиллаж байгаа. Миний хувьд Үндэсний хороог ахалж ажиллаад гурван долоо хоног болж байна. Бид түгжрэлийг бууруулахын тулд юун түрүүнд нийтийн тээвэр, явган хүн зорчих, унадаг дугуйгаар аялахад ээлтэй хот байлгахад анхаарч байна. Дэлхийн хотуудын чиг хандлага ч тийм байдаг. Засгийн газрын гишүүний хувьд баримтлах байр суурь Улаанбаатарыг иргэндээ ээлтэй, эрүүл хот болгоход чиглэж байгаа. Гудамж, зам талбайгаа ч үүнд чиглүүлэн хөгжүүлэх учиртай. Нийслэлд хоногт бүртгэгдэж буй 2 сая 800 мянган зорчилт хөдөлгөөний сая 800 мянга нь хувийн машины хөдөлгөөн байна. 685 гаруй мянга нь нийтийн тээврээр, ердөө 300 орчим мянга нь явган зорчигч байх жишээтэй. Энэхүү зорчилт хөдөлгөөний судалгаанд үндэслэн бодлого боловсруулан ажиллах болно” гэсэн юм.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Chingeltei.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
chingeltei.nutag.mn