Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын асуудлыг хэлэлцлээ

267

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, дэд сайд Ж.Бат-Эрдэнэ, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны төлөөлөгчид Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын гүйцэтгэгч, зөвлөх компанийн төлөөлөгчид өчигдөр /2022.06.29/ тус авто замын зарим асуудлаар хуралдлаа.
 
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар гүйцэтгэгч компаниуд гэрээнд заасан гүйцэтгэлийн төлөвлөгөөгөө сар бүр бичиж, төлөвлөлтийн багаа хариуцлагатай сайн ажиллуулахыг анхааруулав.
 
Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ “Өнгөрсөн хоёр сарын хугацаанд авто замын ажил ахицтай байсан. Гэвч төлөвлөгөөнөөс 14 хоногийн хоцрогдолтой байгаа. Цаашид хөрөнгө, санхүүгийн асуудал үүсэж байна гэдгийг гүйцэтгэгч компаниудын төлөөлөл хэлж байна. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар  хэлэлцэнэ” хэмээн хэллээ.
 
сонин mn
Зарим гүйцэтгэгч компанийн зүгээс түүхий эд материалын хомсдол, түлшний үнийн нэмэгдэл замын барилгын ажилд нөлөөлж байгааг тайлбарлав. Тус авто замын зөвлөх компанийн зүгээс аль нэг гүйцэтгэгч компани төлбөр удаашралтай байна гэсэн албан бичиг, мэдэгдэл ирээгүй. Гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу санхүүжилтийн гүйцэтгэлээ сар бүр танилцуулах ёстой ч зарим компани гурав, дөрвөн сард нэг өгдөг дутагдал бий. Ажлын зургийг зөвлөх компанийн зүгээс шалгаж, тухай бүрт баталгаажуулсан гэж байр сууриа илэрхийлэв.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Chingeltei.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
chingeltei.nutag.mn