Австрали улс Оросын эсрэг шинэ хориг тавилаа

357

ОХУ хоёрдугаар сарын 24-ний өдөр "тусгай цэргийн ажиллагаа" эхлүүлж, хөрш оронруугаа довтолсноос хойш барууны орнууд Оросын эсрэг төрөл бүрийн эдийн засгийн хориг арга хэмжээ тавьсаар байгаа юм. ОХУ, Украины асуудал шийдэгдэхгүй хоёр сар гаруйн хугацаа өнгөрч байгаа тул олон улсын зүгээс Орост дарамт шахал үзүүлэх зорилгоор хориг арга хэмжээний жагсаалтаа өргөжүүлсээр байна. 
 
Энэ удаад Австрали улс Оросын эсрэг тавьсан хоригоо өргөтгөжээ. Ингэснээр Оросын Төрийн думын 75 гишүүн Австралийн хоригт багтсан гэж CNN мэдээлсэн байна.
 
Австралийн Дотоод хэргийн яамны мэдэгдсэнээр, Оросын Төрийн думын гишүүдээс гадна өөрсдийгөө тунхагласан Бүгд Найрамдах Донецк Ард Улсын 20 сайд, Бүгд Найрамдах Луганск Ард Улсын 12 сайдыг хориг арга хэмжээний жагсаалтад багтаажээ. Түүнчлэн Кремлийн суртал ухуулагч гэгддэг, Оросын сэтгүүлч Владимир Соловьевийн эсрэг хориг тавьжээ. 
 
Өмнө нь, дөрөвдүгээр сарын 22-ны өдөр Австрали ОХУ-ын эсрэг шинэ хориг тавьж байлаа. Тухайн үед Австралийн хоригт Оросын 147 хүн орсны дунд Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров багтсан юм. 
 
Г.Бямбасүрэн
http://www.shuud.mn/a/540115
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Chingeltei.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
chingeltei.nutag.mn