Дэлхий дахинд - Chingeltei.nutag.mn

Хятадын батлан хамгаалахын хуучин сайд нарт цаазын ял оноов
БНХАУ-ын цэргийн шүүхээс тус улсын Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан Вэй Фөнхө, Ли Шанфу нарт авлигын хүнд гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр хоёр жил хойшлуулаад байсан цаазын ялыг оноожээ.

Хятадын төрийн хэвлэлүүдийн мэдээлснээр, 2026 оны тавдугаар сарын 7-ны пүрэв гарагт гарсан уг шийдвэр нь дарга Ши Жиньпиний удирдлага дор цэргийн өндөр дээд албан тушаалтнуудын дунд явуулж буй томоохон цэвэрлэгээний хамгийн ноцтой үйл явдлуудын нэг болж байна.

Хятадын хууль эрх зүйн тогтолцооны дагуу хоёр жил хойшлуулсан цаазын ял нь заасан хугацаанд дахин гэмт хэрэг үйлдээгүй тохиолдолд бүх насаар нь хорих ялаар солигддог гэх мэт журамтай. Шүүхээс тэдний улс төрийн эрхийг бүх насаар нь хасаж, хувийн бүх хөрөнгийг нь хураах нэмэлт шийтгэл ногдуулжээ.

Вэй Фөнхө нь боловсон хүчний томилгоонд давуу байдал олгосныхоо хариуд их хэмжээний авлига авсан хэрэгт буруутгагдсан бол Ли Шанфу нь бусдаас асар их хэмжээний мөнгө авч, бусдад өгсөн, улс төрийн хариуцлагаа умартсан, өөртөө болон бусдад албан тушаалын ашиг хонжоо хайсан хэрэгт гэм буруутай нь тогтоогдсон байна.

Ял сонссон хоёр генерал нь Хятадын улс төр, цэргийн хүрээнд асар их нөлөөтэй эрхмүүд байсан бөгөөд Төрийн зөвлөл болон Цэргийн төв комиссын гишүүнээр ажиллаж байв. Өдгөө 72 настай Вэй Фөнхө нь 2018-2023 онд Батлан хамгаалахын сайдаар ажиллахаасаа өмнө цөмийн болон ердийн пуужингийн асуудал хариуцсан Ардын чөлөөлөх армийн Пуужингийн хүчний анхны командлагчаар томилогдож байжээ. Харин 68 настай Ли Шанфу нь сансрын хөтөлбөр, цэргийн худалдан авалтын салбарыг удирдаж байгаад 2023 оны гуравдугаар сард сайдын албан тушаалд очсон ч найман сар хүрэхгүй хугацааны дараа олон нийтийн өмнө гарахаа больж, мөн оны аравдугаар сард албан тушаалаасаа албан ёсоор огцорсон юм. Тэднийг 2023 онд авлигын эсрэг байгууллагаас шалгаж эхэлсэн бөгөөд 2024 онд Хятадын Коммунист намаас хөөсөн байдаг.

Энэ хатуу ял шийтгэл нь сүүлийн арван жилийн турш явуулж буй авлигын эсрэг кампанит ажлын оргил цэг болж байна. Стратеги, олон улсын судалгааны төв (CSIS)-ийн мэдээлснээр, 2022 оноос хойш Ардын чөлөөлөх армийн 100 гаруй өндөр дээд тушаалын офицер албан тушаалаасаа огцорч, шалгагдсан нь цэргийн дээд удирдлагын 52 орчим хувийг хамарсан асар том өөрчлөлт болжээ.

Хэдийгээр уг цэвэрлэгээ нь Пуужингийн хүчин, цэргийн худалдан авалт, ложистикийн салбарт гүнзгий нэвтэрсэн авлигын сүлжээг устгах зорилготой гэж тайлбарлаж байгаа ч бие даасан эрх мэдлийн төвүүдийг устгаж, улс төрийн үнэмлэхүй үнэнч байдлыг тогтоох хүчирхэг хэрэгсэл болж байна гэж шинжээчид дүгнэж байна.

Хятадын төрийн хэвлэлүүд түүхэн шүүхийн шийдвэрийг "хортой нөлөөллийг арилгах", хүчирхэг, орчин үеийн, хатуу хяналттай армийг байгуулах үйл явцад түлхэц өгөх зайлшгүй шаардлагатай алхам хэмээн тодорхойлжээ. Цаашид цэргийн дээд шатны удирдлагуудад чиглэсэн хяналт шалгалт үргэлжлэх төлөвтэй байгаа бөгөөд энэ нь Хятадын зэвсэгт хүчний дотоод бүтэц, үйл ажиллагаанд урт хугацааны, гүн гүнзгий өөрчлөлтүүдийг авчрах нь гарцаагүй юм.

Дэлхийн хамгийн хурдан "мотоцикл"
Дэлхийн хамгийн этгээд, хамгийн хүчирхэг мотоциклуудын нэг болох “Dodge Tomahawk” нь зүгээр нэг унаа биш, харин инженерчлэлийн зориг, боломжийн хязгаарыг шалгасан гайхамшигт бүтээл юм. 500 морины хүч, 0-100 км/цаг ердөө 2.5 секунд, 480 км/цаг хүрэх чадал — энэ бүхэн түүнийг жинхэнэ “мангас” болгожээ. Ингээд энэхүү тансаг мотоциклтэй дэлгэрэнгүй танилцацгаая.

1. Түүх

“Tomahawk” нь 2003 онд “North American International Auto Show” дээр анх танилцуулагдсан концепт загвар бөгөөд “Dodge” компанийн инженерүүд “автомашины V10 хөдөлгүүрийг мотоциклд суулгавал юу болох вэ?” гэсэн зоригтой санаанаас үүдэн бүтээсэн юм.

Танилцуулгын дараа уг бүтээл дэлхий даяар шуугиан тарьж, “хамгийн галзуу мотоцикл” хэмээн нэрлэгдэж байв. 2003–2005 оны хооронд ердөө 10 ширхэгийг гар аргаар үйлдвэрлэж, “Neiman Marcus” каталогоор $550,000 үнээр худалдаалсан бөгөөд бүгд богино хугацаанд зарагдсан нь түүний онцгой байдлыг баталсан юм.

2. Үзүүлэлт ба онцлог

“Tomahawk” нь энгийн мотоциклоос огт өөр бүтэцтэй. Урд болон хойд талдаа тус бүр хоёр дугуйтай, нийт 4 дугуйтай бөгөөд дугуй бүр бие даасан түдгэлзүүлэлттэй. Энэ нь асар их хүчийг тогтвортой дамжуулах зорилготой шийдэл юм. Хөдөлгүүрийн хувьд “Dodge Viper” автомашинаас авсан 8.3 литрийн V10 хөдөлгүүртэй, 500 морины хүч, 712 Нм эргэлттэй.

2.5 секундэд 100 км хурдыг авч чадах, бодит дээд хурд нь ойролцоогоор 480 км/цаг гэж үздэг (онолын хувьд бүр 600+ км/цаг хүрэх боломжтой). Бүтцэд нь титан, хөнгөн цагаан, карбон, магни зэрэг материал ашигласан ч нийт жин нь ойролцоогоор 680 кг хүрдэг нь мотоциклийн хувьд маш хүнд ангилалд орно.

3. Сул тал ба бодит байдал

Ийм хүчирхэг техник нь жолоодоход маш хэцүү, практик хэрэглээнд бараг тохиромжгүй. Хэт их хүч, богино дамжуулалт зэргээс шалтгаалан жолоочоос “мултрах” хандлагатай бөгөөд түлшний багтаамж ч бага. Иймээс “Tomahawk” нь өдөр тутмын унаа биш, харин туршилтын, үзүүлэнгийн зориулалттай концепт юм.

4. Дүгнэлт

Dodge “Tomahawk” бол зүгээр нэг мотоцикл биш — инженерүүдийн төсөөлөл, зоригийн бодит илэрхийлэл. Энэ нь “хэр хол явж болох вэ?” гэсэн асуултад өгсөн хариу бөгөөд өнөөдөр ч дэлхийн хамгийн этгээд, хамгийн хүчирхэг мотоциклуудын нэг хэвээр байна.

https://www.caak.mn/post/view/43748

Турк: Хар тэнгис дээгүүр ер бусын үүл гарч, цусан улаан сар гарчээ
Туркийн эрчим Хар тэнгис дээгүүр маш ховор ер бусын хэлбэртэй үүл тогтсон тухай Star сонинд мэдээлжээ.

Хуйлсан цаас шиг хэлбэртэй үүл Хар тэнгис дээгүүр хуралдаж, хүмүүсийн гайхширлыг төрүүллээ гэж тус сонинд бичсэн байна. Энэхүү ер бусын үзэгдэл эрэг орчмын бүсэд ажиглагдсан бөгөөд тэнгэрт аварга том давлагаа мэт харагдсан байна. Ийм төрлийн үүл нь температур болон чийгшил нь асар зөрүүтэй агаарын масс огцом мөргөлдөхөд үүсдэг болохыг онцолжээ.

Үүнтэй зэрэгцэн Туркийн баруун өмнөд хэсэгт мөн л ховор үзэгдэл бүртгэгдсэн нь “цусан улаан” сар. Habertürk сувгийн мэдээлснээр, Мугла мужийн тэнгэрт сар цусан улаан өнгөөр будагдаж, ер бусын үзэгдэл боллоо гэжээ.

Тус сувгийн мэдээллээр, энэхүү ховор үзэгдлийг тус мужийн хэд хэдэн хотын иргэд харах боломжтой байжээ.

АНУ 1000 орчим цэргээ Ойрхи Дорнодод байршуулж магадгүй
АНУ ойрын өдрүүдэд 1000 орчим цэргээ Ойрхи Дорнодод байршуулж магадгүй байгааг эх сурвалжууд мэдээллээ. Тус бүрэлдэхүүнд 82-р агаарын десантын дивизийн командлагч, хошууч генерал Брэндон Тегтмайер болон дивизийн ажилтнууд, дивизийн Шуурхай хариу арга хэмжээ авах хүчний үүрэг гүйцэтгэж буй 1-р бригадын байлдааны батальон багтаж байна.

Бие бүрэлдэхүүний эхний хэсгийг энэ долоо хоногтоо багтаан байршуулах төлөвтэй байна. Харин үлдсэн цэргийг байршуулах хугацаа нь нөхцөл байдал өөрчлөгдөхийн хэрхэн өөрчлөгдөхөөс шалтгаална.

Эх сурвалжийн мэдээлснээр, Ойрхи Дорнод дахь бие бүрэлдэхүүн шаардлага үүсвэл бэлэн байдалд байх аж. 82-р агаарын десантын дивиз 2020 онд Ираны командлагч Касем Сулеймани амь үрэгдсэний дараа үүнтэй ижил алхам хийж байв. Шуурхай хариу арга хэмжээ авах хүчин нь шаардлагатай үед хэдхэн цагийн дотор бэлэн байдалд шилжих чадвартай.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп сүүлд мэдэгдэл хийхдээ АНУ, Иран улсууд 15 зүйлт хэлэлцээнд хүрсэн гэж байв. Мөн Ираны хэлэлцээ байгуулахдаа тун дуртай байгаа гэсэн юм. Ираны тал энэ мэдэгдлийг эхэндээ няцааж байсан. Гэвч Ираны эх сурвалжийн Мягмар гаригт /2026.03.24/ мэдээлснээр Тегеран дайныг дуусгах тогтвортой саналыг сонсоход бэлэн гэжээ.

82-р агаарын десантын дивизээс гадна АНУ-ын мянга мянган цэрэг бүс нутагт байршиж байна. Тодруулбал, Тэнгисийн цэргийн экспедицийн хоёр анги болон газар уснаа бэлэн байдлын бүлэг саяхан тус бүс нутагт байрлажээ. Үүний зэрэгцээ АНУ-ын тэнгисийн явган цэргийн хоёр тусдаа хүчнийг Ойрхи Дорнод руу шилжүүлж байна.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Зохиолчид хиймэл оюун бүтээлүүдийг нь зөвшөөрөлгүй ашиглаж байгааг эсэргүүцэн “хоосон” ном хэвлүүлжээ
Мянга мянган зохиолч хиймэл оюуны компаниуд тэдний бүтээлийг зөвшөөрөлгүй ашиглаж байгааг эсэргүүцэн “Don’t Steal This Book” нэртэй “хоосон” ном хэвлүүлжээ. Тус номд 10 мянга орчим зохиолч нэгдсэн бөгөөд номын агуулга нь зөвхөн тэдний нэрсийн жагсаалтаас бүрдсэн байна. Уг бүтээлийг Лондонгийн номын яармагт оролцогчдод тараахаар бэлтгэжээ.

Энэхүү эсэргүүцэл нь Их Британийн Засгийн газар зохиогчийн эрхийн тухай хуульд өөрчлөлт оруулах талаар хэлэлцэж буйтай холбоотой юм. Засгийн газар гуравдугаар сарын 18 гэхэд эдгээр өөрчлөлтийн эдийн засгийн нөлөөллийн үнэлгээг танилцуулах ёстой. Уран бүтээлчид AI компаниуд тэдний бүтээлийг хэрхэн ашиглаж байгаад ихээхэн бухимдалтай байгаа юм.

Номын санаачлагч Эд Ньютон-Рексийн хэлснээр хиймэл оюуны салбар зөвшөөрөлгүй, төлбөргүйгээр ашигласан уран бүтээлүүд дээр тулгуурлан хөгжсөн байна. Тэрээр генератив AI нь өөрийг нь сургахад ашигласан бүтээлийн эзэдтэй шууд өрсөлдөж, уран бүтээлчдийн орлогыг бууруулж байна гэж анхааруулжээ. Тиймээс Засгийн газар уран бүтээлчдийг хамгаалах ёстой гэж тэрээр үзэж байгаа аж.

Энэхүү номд Мик Херрон, Мэриан Кийс, Дэвид Олузога, Малори Блэкман зэрэг олон зохиолч нэрээ оруулсан байна. Тэд AI компаниуд зохиолчдын номыг ашиглаж байгаа бол зохих төлбөр төлөх ёстой гэж мэдэгджээ. Номын арын нүүрэн дээр “Засгийн газар AI компаниудад ашигтай байхын тулд номын хулгайг хуульчлах ёсгүй” гэж бичсэн байна.

AI технологи нь чатбот, зураг үүсгэгч зэрэг хэрэгсэл хөгжүүлэхийн тулд асар их хэмжээний өгөгдөл ашигладаг бөгөөд үүнд зохиогчийн эрхээр хамгаалагдсан бүтээлүүд ч багтдаг. Энэ нь дэлхий даяарх уран бүтээлчид болон компаниудын дунд маргаан үүсгэж, олон шүүхийн хэрэг гаргахад хүргэсэн. Жишээлбэл, Anthropic компани зохиолчдын бүтээлийг зөвшөөрөлгүй ашигласан гэх хэргийг шийдвэрлэхийн тулд 1.5 тэрбум ам.долларын тохиролцоо хийжээ.

Их Британийн засгийн газар AI компаниудад зохиогчийн эрхтэй бүтээлийг эзэмшигч татгалзаагүй тохиолдолд ашиглах боломж олгох санал гаргасан нь уран бүтээлчдийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарчээ. Дуучин Элтон Жон зэрэг уран бүтээлчид энэ бодлогыг шүүмжилсэн байна. Мөн Засгийн газар одоогийн нөхцөлийг хэвээр үлдээх, лиценз шаардлагатай болгох зэрэг өөр хувилбаруудыг хэлэлцэж байгаа аж.

Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч “Бид хүний бүтээлч чадварыг үнэлж, хамгаалсан, итгэл төрүүлэхүйц, мөн инновацыг дэмжсэн зохиогчийн эрхийн тогтолцоог бий болгохыг хүсэж байна. Энэ асуудлаар бүтээлч салбартай нягт хамтран ажиллаж, гуравдугаар сарын 18-нд парламентэд шинэчилсэн мэдээлэл өгнө” гэж мэдэгдсэн байна.

Европ дэлхийн хамгийн том зэвсгийн импортлогч болжээ
Дэлхийн даяар нөхцөл байдал хурцдаж байгаа тул зэвсгийн худалдаа эрчимтэй өсөж байна. Стокхолмын Олон улсын энх тайвны судалгааны хүрээлэнгийн (SIPRI) шинэ тайланд дурдсанаар, сүүлийн таван жилд дэлхийн зэвсгийн нийлүүлэлт өмнөх таван жилтэй харьцуулахад 10 хувиар өсжээ.

1980-аад оны сүүл, 1990-ээд оны эхээр коммунизм нуран унаж, Хүйтэн дайн дууссаны дараа зэвсгийн худалдаа 30 орчим хувиар буурсан байдаг. Харин одоо зэвсгийн худалдааны хэмжээ буцаад 1989 оны үеийн түвшинд ирэв.

Тус тайлангаас харвал Европ зэвсгийн хамгийн том импортлогч бүс болжээ. Харин 2016-2020 оны хооронд Ази-Номхон далайн бүс нутаг (нийт импортын 42 хувь), Ойрхи Дорнод (32 хувь) тэргүүлж байсан юм. Тухайн үед Европ нийт зэвсгийн импортын 12 хувийг хийж гуравт жагсдаг байжээ.

Европ тэр үеэс хойш зэвсгийн импортоо гурав дахин нэмэгдүүлжээ. Тодруулбал 2025 онд Европын дэлхийн нийт зэвсгийн импортын 33 хувийг хийсэн байна. Европын араас Ази-Номхон далайн бүс (31 хувь), Ойрхи Дорнод (26 хувь) импортоороо жагссан юм.

“SIPRI”-ийн судалгааг хамтран бичсэн Мэтью Жорж "Европын орнууд руу чиглэсэн зэвсгийн урсгал огцом нэмэгдсэн нь дэлхийн зэр зэвсгийн худалдааг бараг 10 хувиар өсгөлөө" гэжээ.

2022 онд ОХУ Украин руу довтолж дайн эхлүүлсэн нь Европ зэвсгийн худалдан авалт нэмэгдүүлэх гол шалтгаан болсон. Жорж энэ талаар ярихдаа "Европын ихэнх улс орнууд ОХУ-аас ирж буй аюул заналхийллийн эсрэг цэргийн хүчин чадлаа бэхжүүлэхийн тулд зэвсэг ихээр импортолж эхэлсэн" гэсэн юм.

“SIPRI”-ийн мэдээлснээр, 2025 онд АНУ-аас Украинд нийлүүлсэн зэвсгийн хэмжээ өмнөх хоёр жилтэй харьцуулахад мэдэгдэхүйц буурчээ.

Зургийн эх сурвалж: Wilson Center

Доналд Трамп Цагаан ордонд эргэн ирснээсээ хойш Киевт үзүүлэх цэргийн тусламжаа багасгасан. Хэрэв Европын Холбооны орнууд, Австрали эсвэл Канад зэрэг Украины холбоотнууд АНУ-аас худалдан авсан зэвсгээ Украин руу илгээснийг “SIPRI” үүнийг АНУ-аас Украинд хийсэн экспорт гэж тооцдог. Гэсэн ч АНУ-аас Украин руу нийлүүлэх зэвсгийн хэмжээ буурсан гэх тооцоолол гарчээ.

Европ дахь зэвсгийн импортын өсөлтийн цорын ганц шалтгаан нь Украин байхаа больсон байна. ОХУ-аас үзүүлж буй аюул занал болон Трампын Европын орнуудад үзүүлж буй шахалтаас болж НАТО-гийн гишүүн орнуудын зэвсгийн эрэлт нэмэгджээ. “SIPRI”-ийн тайланд дурдсанаар, НАТО-гийн Европ дахь 29 гишүүний зэвсгийн импорт 2021-2025 оны хооронд өмнөх таван жилтэй (2016-2021) харьцуулахад 143 хувиар өссөн байна.

Украин болон Беларусьтай хиллэдэг Польш НАТО-гийн Европ дахь гишүүд дундаас хамгийн том зэвсэг импортлогч болжээ. Тус улс Европын зэвсгийн нийт импортын 17 хувийг эзэлж байна. Энэ нь дэлхийн нийт зэвсгийн импортын 3.6 хувь юм. Польшийн зэвсгийн импорт 2021-2025 оны хооронд өмнөх таван жилтэй харьцуулахад 852 хувиар өссөн байна.

2025 оноос хойш зэвсгийн нийлүүлэлт буурсан ч АНУ Украинд зэвсэг нийлүүлэгч хамгийн чухал орон хэвээр байна. Харин хоёр дахь хамгийн чухал нийлүүлэгч нь Өмнөд Солонгос байсан юм. Герман Украинд их хэмжээгээр зэвсэг нийлүүлж эхэлснээр дэлхийн дөрөв дэх том зэвсэг экспортлогч болж, БНХАУ-ыг гүйцжээ.

Эх сурвалж: DW

Шинэчлэлийг цогцоор нь гүнзгийрүүлж, өндөр түвшний нээлттэй байдлыг өргөжүүлэх нь
”14-р таван жилийн төлөвлөгөө”-ний хугацаанд (2021-2025) Хятадын эдийн засаг, нийгмийн хөгжил, шинэ ахиц дэвшил, нээлтийн өөрчлөлт, түүхэн ололт амжилтад хүрч, дэлхий нийтийн анхаарлыг татсан байна.

"14-р таван жилийн төлөвлөгөө"-ний хугацаанд (2021-2025) Хятадын эдийн засаг, нийгмийн хөгжил шинэ ахиц дэвшил, нээлтийн өөрчлөлт, түүхэн ололт амжилтад хүрч, дэлхий нийтийн анхаарлыг татсан байна.

“14-р таван жилийн төлөвлөгөө”-ний хугацаанд Хятадын шинэчлэл, нээлттэй байдал шинэ үсрэлт хийж, Хятад маягийн шинэчлэл үргэлжилсээр байгаа юм. Сүүлийн таван жилийн хугацаанд эргээд харахад Хятад улс цогц шинэчлэлийг улам гүнзгийрүүлж, өндөр түвшний нээлттэй байдлыг тасралтгүй өргөжүүлэн, хөгжлийн эрч хүчийг хуримтлуулж, дотоод хөдөлгөгч хүч, ирээдүйн өсөлтийн боломжийг бэхжүүлсэн юм.

Энэ бол Гуандун мужийн Шэньжэнь хотын Наньшань дүүрэгт байрлах Шэньжэнь булангийн спортын төв болон түүний ойр орчмын барилгууд

Нефть химийн түүхий эд ачсан гадаадын хөлөг онгоц 2025 оны 12-р сарын 18-нд SDIC Янпү газрын тос хадгалах терминалын 300,000 тонн түүхий газрын тосны зогсоол дээр зогсов

Энэ бол Бээжин дэх Үндэсний Хурал Төвийн ойролцоо авсан 2024 оны Хятад, Африкийн хамтын ажиллагааны форумын лого юм

Хятадын Олон улсын импортын Ⅷ экспо (CIIE)-ний байршил болох Үндэсний Үзэсгэлэн, Хуралын Төв (Шанхай)-ийн дүр зураг

Өвөр Монголын Ордос хотын Дүншэн дүүргийн Засгийн газрын үйлчилгээний төвд ажилтнууд хувийн аж ахуйн нэгжүүдтэй холбоотой бизнесийг боловсруулсан

Оролцогчид 2025 оны 09-р сарын 24-нд 2025 оны Хятадын хувийн аж ахуйн хөрөнгө оруулалт, санхүүжилтийн бага хурлын байранд орлоо

Жэжян мужийн Тайжөү хот дахь Жак Технологи ХК-ийн төв байранд лабораторийн инженерүүд ухаалаг оёдлын машины чимээг хагас чимээгүй камерт туршиж байна

Ажилчид Шиньбао группийн дуслын кофены машины үйлдвэрлэлийн шугам дээр ажиллаж байна

ОХУ Покровскийг бүрэн хяналтдаа авахаар байлдсаар байна
Украины арми даваа гарагт /2026.02.09/ мэдэгдэл хийхдээ ОХУ-ын зэвсэгт хүчин Покровскийг бүрэн хяналтдаа авахаар байлдсаар байна гэжээ. Донецк бүсийг бүхэлд нь хяналтдаа авах зорилготой тул Москвагийн хувьд Покровск нь ач холбогдол өндөр хот. Сүүлийн саруудад Украины арми 1,200 км урт фронтын шугам дээр ОХУ-ын давшилтыг зогсооход бэрхшээлтэй тулгарч байна. Гэхдээ ОХУ-ын арми маш удаан урагшилж байгаа юм. Үүнтэй зэрэгцэн АНУ Украиныг энхийн хэлэлцээнд хүр хэмээн шахаж байгаа билээ.

Киев дахь Украины Зэвсэгт хүчний ерөнхий штаб даваа гарагт мэдэгдэл хийхдээ Покровск хотын хойд хэсгийг цэргүүд нь хянасан хэвээр байгаа гэжээ. Мөн ойролцоох Мирноград хотыг хамгаалж байна хэмээсэн юм. Москва өнгөрсөн жил Покровскийг эзэлсэн гэж мэдэгдсэн ч Киев үүнийг нь үгүйсгэсэн. Хэрэв Покровск хот унавал 2024 оны эхээр Авдеевка хотыг оросууд эзэлснээс хойших хамгийн том ялалт болно. Одоогийн байдлаар ОХУ Украины газар нутгийн 20 орчим хувийг эзэлсэн байгаа. Үүний ихэнхийг дайны эхний жил эзэлсэн юм. Шинжээчдийн хэлж буйгаар ОХУ 2023 оны эхээс хойш Украины газар нутгийн 1.3 хувийг л нэмж хяналтдаа авчээ.

Эх сурвалж: Reuters

Э.Макрон: Франц улс ЕХ-Меркосурын хэлэлцээрийг эсэргүүцсэн санал өгнө
ПАРИС, 2026 оны нэгдүгээр сарын 9 /Reuters/. Европын Холбоо ба Өмнөд Америкийн орнуудын хооронд байгуулахаар төлөвлөж буй худалдааны томоохон хэлэлцээрийг батлах санал хураалтад Франц улс эсэргүүцсэн санал өгнө гэж Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон пүрэв гарагт мэдэгджээ.

Францын фермийн аж ахуй эрхлэгчид энэхүү хэлэлцээрийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэн Парис руу орох замууд болон Ялалтын хаалга зэрэг дурсгалт газруудыг пүрэв гарагт бүслэн хаасан байна.

Хэт барууны үзэл баримтлалтай “Хөдөө аж ахуйн зохицуулалт” хөдөлгөөний тариаланчид МЕРКОСУР эдийн засгийн холбоотой байгуулахаар төлөвлөж буй худалдааны хэлэлцээр нь Европын Холбооны орнуудад хямд үнэтэй хүнсний бүтээгдэхүүн ихээр хэмжээгээр оруулж ирэх учраас Парист эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахыг уриалжээ. Европын Комиссоос “чухал үүрэг амлалт” авсан хэдий ч Франц улс баасан гарагт уг хэлэлцээрийг батлахыг эсэргүүцсэн санал өгнө гэж Э.Макрон олон нийтийн сүлжээгээр мэдэгдсэн байна.

“Хэлэлцээрт гарын үсэг зурах нь түүхийн төгсгөл биш юм. Би Европын Комиссоос авсан үүрэг амлалтуудыг бүрэн биелүүлэхийн зэрэгцээ тариаланчдаа хамгаалахын төлөө тэмцсээр байх болно” гэж тэрбээр нийгмийн сүлжээнд бичжээ.

Ирланд улс мөн уг хэлэлцээрийг эсэргүүцсэн санал өгнө гэж тус улсын Ерөнхий сайд Саймон Харрис өмнө нь мэдэгджээ. Гэхдээ Европын Комисс Италийн дэмжлэгийг авч чадсан тул уг гэрээ баасан гаргийн санал хураалтаар батлагдах магадлал өндөр байна. Гуравдугаар сард болох орон нутгийн сонгууль болон 2027 онд Макроны оронд шинэ ерөнхийлөгчийг сонгох сонгуулийн өмнө хэт барууны улс төрийн намуудын чансаа өсөж байгаагаас шалтгаалан уг худалдааны хэлэлцээр нь Францын Засгийн газрын хувьд улс төрийн эмзэг сэдэв болоод байгаа юм.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

"Өлсгөлөнгүй" Газын зурвас
Израиль, Хамас хоорондын гал зогсоох хэлэлцээ өнгөрсөн аравдугаар сард хүчин төгөлдөр болсон. Энэ хүрээнд гал зогсоох, тагнуул, хоригдлуудын солилцоо болон хүмүүнлэгийн тусламжийн урсгалыг нэмэгдүүлэх арга хэмжээ авч эхлээд буй.

Тэгвэл гал зогсоох хэлэлцээ хэрэгжиж эхэлснээс хойш Газын зурваст өлсгөлөн байхгүй болсон гэдгийг НҮБ-ын дэмжлэгтэй өлсгөлөнгийн хяналтын байгууллага "IPC" Баасан гаригт /2025.12.19/ мэдэгдэв. Тус байгууллагын мэдэгдэлд "Мөргөлдөөн мэдэгдэхүйц багасч, энх тайвны төлөвлөгөөг санал болгон, хүмүүнлэгийн болон арилжааны хүнсний хүргэлтийн хүртээмж сайжирснаар Газын зурвас дахь хүнсний аюулгүй байдлын нөхцөл сайжирсан. Одоогоор өлсгөлөнгийн ангилалд аль ч бүс нутаг ороогүй байна" гэжээ.

Газын зурвасын зарим хэсэгт "хүний үйлдлээс улбаатай" өлсгөлөн нүүрлээд байгааг тус байгууллага өнгөрсөн наймдугаар сард мэдэгдэж байв. Энэ нь хүнсний тусламжийн машинуудыг хилээр оруулахгүй байсантай холбоотой.

Нэг үеэ бодвол нөхцөл байдал харьцангуй дээрдсэн ч гэлээ санаа амрах болоогүйг "IPC" онцолж байна. Сайжруулалтаас үл хамааран Газын хүн амын ихэнх хэсэг хүнсний аюулгүй байдлын өндөр эрсдэлтэй нөхцөлд хэвээр байна. Одоогийн тусламжууд зөвхөн амьд үлдэх үндэн хэрэгцээг хангах төдий л байгаа аж. Мөн нөхцөл байдлыг илүү сайжруулахгүй бол дахин хурц өлсгөлөнд нэрвэгдэх нь цаг хугацааны л асуудал гэдгийг анхаарууллаа.

Хамгийн муу тохиолдлыг авч үзвэл, мөргөлдөөн дахин сэргэж, хүмүүнлэгийн болон худалдааны урсгал саатах магадлалтай. Энэ тохиолдолд Газын хойд хэсэг, Дейр аль-Бала, Хан Юнис гэх мэт хэсэг ирэх оны дөрөвдүгээр сарын дунд үе хүртэл өлсгөлөнгийн эрсдэлтэй тулгарна гэв.

"IPC" наймдугаар сард анхааруулга гаргаж байхад Израиль эсрэгээрээ Газад өлсгөлөн байгааг эрс няцааж байлаа. Израилийн тал бүс нутагт тусламжийн бараа бүтээгдэхүүнийг хүргэхийн тулд чадах бүхнээ хийж байгаа гэж мэтгэж байв.

Тэгвэл Баасан гаригт гарсан хамгийн сүүлийн үеийн тайлангийн хариуд Израилийн НҮБ-д суугаа Элчин сайд Данни Данон "Баримтууд нь бэлээхэн байгаа учир НҮБ-ын дэмжлэгтэй өлсгөлөнгийн хяналтын байгууллага хүртэл хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй байна. Газад өлсгөлөн байхгүй. Өдөр бүр хэдэн зуун тусламжийн машин бүс нутагт нэвтэрч байна" гэж сайрхжээ.

Газын бүс нутаг дахь тусламжийн хуваарилалтыг хөнгөвчлөх үүрэгтэй ажилладаг Израилийн "COGAT" агентлагийн мэдээлснээр, өдөр бүр 600-800 орчим тусламжийн машин Газын зурваст нэвтэрч байна. Үүний 70 орчим хувь нь хоол хүнс тээвэрлэж байгаа аж.

Гэхдээ Хамас бүлэглэл өмнө нь "COGAT" агентлагийн тоо баримтыг няцааж байсан удаатай. Бүс нутагт хангалттай тусламж орж ирдэггүй хэвээр байгаа гэж Хамас мэдэгддэг.

Дэлхийн хэвлэлүүд Газын зурвас дахь өлсгөлөнгийн талаар өдөр бүр шахам дуу хоолойгоо хүргэсээр байгаа билээ. Хоёр жил үргэлжилсэн дайны ихэнх хугацаанд Изралийн тал тусламжийн урсгалыг тодорхой хэмжээгээр хязгаарлах, эсвэл бүр хааж байсан.

Өлсгөлөнд нэрвэгдсэн хоёр жилийн хугацаанд зарим хүн өлссөндөө, зарим хүн хүнс түгээлтийн цэгээс тусламж авах гэж оролдож, уралдаж дайрч байж амиа алдсан.

"IPC" аливаа бүс нутагт хүнсний аюулгүй байдал аль түвшинд байгааг таван үе шатаар хэмждэг. Тухайн бүс нутаг дахь өлсгөлөн тодорхой босго үзүүлэлтийг давж байвал өлсгөлөнд нэрвэгдсэн гэж албан ёсоор зарладаг аж. Энэ дагуу "IPC" Ойрхи Дорнод дахь өлсгөлөнгийн түвшинг өнгөрсөн наймдугаар сард анх албан ёсоор баталгаажуулж байсан ажээ.

Бүх өрхийн дор хаяж 20 хувь нь хүнсний хомсдолд орсон, хүүхдүүдийн 30 ба түүнээс дээш хувь нь хоол тэжээлийн архаг дутагдалд орсон, хүүхдүүдийн 15 хувь нь цочмог хоол тэжээлийн дутагдалд орсон болохыг биеийн хэмжилтээр тогтоосон, өдөрт 10 мянган хүн тутмын хоёр нь өлсгөлөн, хоол тэжээлийн дутагдал, үүнээс улбаатай өвчнөөс болж нас барж байгаа бол тухайн бүс нутаг өлсгөлөнд нэрвэгдсэн гэж тодорхойлдог ажээ.

ЭХ СУРВАЛЖ: CNN