Уул уурхай - Chingeltei.nutag.mn
Оюутолгойн зээлийн хүүг бууруулах хэлэлцээр Г.Занданшатарын үед дахин бүтэлгүйтэх үү?
Г.Занданшатарын Засгийн газар Оюутолгойн зээлийн хүүг бууруулах боломжтой 2025 оныг хэлэлцээр хийж чадалгүй үдэв. Сайд нар нь хэдий хэлэлцээ үргэлжилж байгаа гэж мэдэгдсэн ч урагштай, эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Өдөрт 10 тэрбумыг тооцож төлдөг, Оюутолгойн зээлийн хүүг бууруулахгүй бол ногдол ашиг авах хугацаа улам хойшилно гэдгийг Оюутолгойн түр хорооны гишүүд удаа дараа хэлсэн. Зээлийн хүү нь 11 орчим хувь. "Рио Тинто" олон улсаас бага хүүтэй зээл босгоод "Оюутолгой"-д 11 хувийн хүүтэйгээр зээлдэгийг ТУЗ-ийн гишүүн асан Г.Баясгалан маш тодорхой тайлбарласан. Ийм л шударга бус байгаа юм. Уг нь долоон жилийн өмнө зээлийн хүүг бууруулах боломжтой байв. Гэтэл нөлөөлөлд автсан уу, ямартай ч манай эрх баригчид хийж чадаагүй. Энэ талаар өгүүлье.
Оюутолгойн зээлийн хүүг бууруулах боломжтой байсан өмнөх хугацаа нь 2018 он. Тухайн үед Г.Занданшатар ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байв. “Рио”-гийн талтай идэвхтэй уулзаж, хэлэлцэж байсан ч үр дүнд хүрээгүй. 2018.10.10-нд “Оюутолгойн гэрээг ашигтай болгох таван чиглэлд тохиролцоонд хүрлээ” хэмээн Г.Занданшатар ЗГХЭГ-ын дарга байхдаа мэдээлсэн ч яагаад ч юм хэлэлцээр үр дүнд хүрээгүй. 2018 онд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг шалгах ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Г.Занданшатар ажлын хэсгийн өмнүүр орж, ‘Рио Тинто’-той очиж уулзаад, сөгдөж мөргөөд яваад байна” гэж мэдэгдэж байв. Мөн гишүүд “Рио Тинто” Засгийн газарт шахалт үзүүлээд эхэлсэн” гэж ч удаа дараа мэдэгдсэн байдаг. Түүнээс хойш 7 жилийн турш бид зээлийн хүүгээ тооцуулсаар ирлээ.
Оюутолгойн зээлийн хүүг бууруулах боломжит 7 жилийн хугацаа бүрд Г.Занданшатар Засгийн газрын чухал албан тушаал хашиж таардаг нь ч сонин. Саяхан болсон нээлттэй сонсголын үеэр УИХ-ын гишүүн Э.Болормаа “2018 онд зээлийн хүүг бууруулах хэлэлцээр хийж чадаагүй, эс үйлдэхүй гаргасан хүмүүст яагаад хариуцлага хүлээлгээгүй”-г хөндсөн удаатай. Монголчууд хүртэх ёстой ашиг авах хугацаа ийнхүү хойшилсонд яагаад хариуцлага яригдахгүй байна вэ?
Оюутолгойн бүлэг ордын “нууц” илрэх үү
- Түр хорооны цуглуулсан 94 мянга гаруй баримтын 51 хувь нь нууцын тамгатай байжээ -
Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөө­жийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт би­­чиг, үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх УИХ-ын түр хорооноос зохион байгуулж буй нотлох барим­тыг шинжлэн судлах сонсгол өчигдөр Төрийн ордонд эхэллээ. Эхний өдөр Жавхлант, Шивээтолгойн ашиг­­­лалтын тусгай зөвшөөрлийн талбайтай холбоотой баримтад дүн шинжилгээ хийсэн юм. Энэ өдөр нийт 116 хүнийг гэрчээр дууджээ.
Дээрх түр хороог таван сарын өмнө байгуулсан бө­­­гөөд түүнээс хойш долоо хоног бүр хуралдаж, хол­богдох төрийн болон хувийн байгууллагаас нотлох ба­­­­римт цуглуулж, шинжилсэн байна. Нийт 94 мянган ба­римт бичиг цуглуулсан ч 51 хувь нь нууцын тамгатай учраас олон нийтэд дэлгэх боломжгүй гэнэ.
Ингэхдээ “Оюутолгой” ХХК-д танилцуулга хийгээч хэмээх хүсэлтийг зургаан удаа хүргүүлсэн ч ирээгүй аж. Гэхдээ тус ком­­­­паниас 30 мянга гаруй хуудас нотлох баримт явуулсан юм байна. Гэвч бараг хуудас бүрд “нууц” гэсэн тэмдэг дарсан байжээ. Оюутолгойн бүлэг орд дахь Жавхлант, Ши­­вээтолгойн ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг “Онтрэ” ХХК ч ирүүлсэн 1000 гаруй хуудас баримтдаа нууцын тэмдэг дарсан байв. Тус компанийнхан төрийн байгууллагуудын, тодруулбал, сайд нарын тушаалд хүртэл нуу­цын тамга дарсныг түр хорооны дарга, УИХ-ын гишүүн О.Батнайрамдал хөндсөн.
Түр хорооны шинжээч эхний ээлжид “Оюутолгой” төслийн болон Оюутолгойн бүлэг ордын геологи, нөөцийн талаар ерөнхий танилцуулгыг хийлээ. “Оюутолгой”-н хөрөнгө оруулалтын гэ­­рээнд 2009 оны аравдугаар сард анх гарын үсэг зурснаар Монгол Улсын Засгийн газар уг ордын 34 хувийг өмчлөх болсон. Гэвч тухайн үед ТЭЗҮ байгаагүй, гэрээ зурснаас жилийн дараа бэлэн болсон хэмээн шинжээч мэдээлэв. Үүнийг таван жил тутамд шинэчлэхээр тохирсон ч хамгийн сүүлд 2015 онд ТЭЗҮ-ийг шинэчлэн батлуулжээ. Тэгэхээр сүүлийн таван жилд “Оюутолгой” ХХК ТЭЗҮ-гүй ажиллаж буй гэсэн үг. Мөн уг орд дахь молибденийн нөөцийг “Оюутолгой” ХХК олон улсад болон дотоодод өөрөөр мэдээлдэг, судалгааны ажил дутуу учраас төлөвлөлт байнга өөрчлөгдөж, тэр хэрээр хөрөнгө оруулалт, зардал нэмэгдэн, Монгол Улсын хүртэх өгөөж буурч байгаа, бүтээн байгуулалтын ажилтай зэрэгцэн нарийвчилсан хайгуулын ажлыг эхлүүлсэн нь оновчгүй шийдэл болсон гэлээ. Бүлэг ордод бүхэлд нь хайгуул хийгээгүй. Шат дараатайгаар хайгуул хийж, тухай бүрдээ ТЭЗҮ бо­­ловсруулаад явахаар төлөвлөснийг холбогдох хүмүүс энэ үеэр хэлж байлаа. Мөн “Оюутолгой” ХХК-ийнхан “дотооддоо шийдээд”, УИХ-ын түр хорооны хуралд ирэхгүй байхыг сонгосон, Бай­гууллагын нууцын тухай хуулийн дагуу мате­­риалынхаа хуудас бүрд тамга дарснаа тайлбар­ласан юм. Гишүүд асуулт тавив.
Б.ЖАРГАЛАН (УИХ-ын гишүүн): -Оюутолгойн бүлэг ордын нөөцийн 60 ор­чим хувь нь “С” зэрэгтэй. Ер нь өнгөрсөн хугацаанд “Оюутолгой” ХХК хайгуулын ажилд хэр их хө­рөнгө зарцуулав, нөөцийн зэргээ В, А болгох чиглэлээр юу хийж байна. Уулын ажлын төлөвлө­гөөнөөс харахад “Онтрэ”, “Оюутолгой” ХХК-ийнх нэгд­­­­мэл гэж ойлголоо. Мөн молибденийн нөөцийг гадаад, дотоодод яагаад хоёр дахин зөрүүтэй мэдээлэв. Дотооддоо бол 203 мянган тонн гэсэн байна. ТЭЗҮ-ээ таван жил тутамд батлуулах ёстой ч алга. Ингээд яваад байж болдог юм уу?
Н.ОДОНЧИМЭГ (“Оюутолгой” ХХК-ийн геологич): -Бүлэг ордын хайгуулд нийт 408 тэрбум төгрөг зарцуулсны 88 тэрбум нь “Онтрэ” ком­панийнх. “Оюутолгой”, “Онтрэ” ХХК-ийн уулын ажлын төлөвлөгөө 2024 он хүртэл нэгдмэл байсан. Харин хайгуулын ажлын тайлан нь лиценз бүрээр тусдаа хийгддэг.
С.МӨНХСҮХ (“Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал):
-Манай компанийн зүгээс ТЭЗҮ-гүй явах сонирхол үгүй, бид шаардагдах бүхнээ хийгээд явж буй. Гэвч компанийн эрх мэдлээс давсан зүйл бол биднээс хамаарахгүй.
М.МЭНДБАЯР (АҮЭБЯ-ны Бодлого төлөв­лөлт, судалгааны хэлтсийн дарга):
-2021 оны нөөцийг тусгаж, ТЭЗҮ-ээ тодотгоод Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл (ЭБМЗ)-д ирүүлсэн. Уг зөвлөлөөс өмнө нь өгсөн даалгавар, шаардлагыг биелүүлсэн, эсэх, өнөөдрийн үйл ажиллагаа, нөөц яаж өөрчлөгдсөн зэргийг хянаад, бэлэн гэвэл шинжээч томилж, хуралддаг. Сүүлд 2024 оны гуравдугаар сард зөвлөл уг асуудлаар хуралдсан. Гэвч дээрх хоёр компанийн эдийн засгийн тооцоонуудыг салга гэснийг хэ­­­рэгжүүлээгүй байсан. Задаргаа нь тодорхойгүй гэх мэт эргэлзээ байсан учир буцаасан.
Г.ГАНЗОРИГ (УИХ-ын гишүүн): -“Оюутолгой” төслөөс Монгол Улс 53 ху­вийн өгөөж хүртэнэ гэж байсан. Гэвч Засгийн газрын мэдээллээр одоо 27 хувийн л ашиг хүр­тэх юм байна. Гэтэл “Оюутолгой” ХХК хөнгөлөлт эдэлнэ, далд уурхайн зардлаа өсгөнө, эл­дэв менеж­ментийн гэрээ байгуулж мөнгө авна. Одоо манай улс 12 тэрбум ам.долларын өртэй байна. Гадаад өрийн 50 хувийг Оюутолгойн өр эзэлж байна. Гэтэл “Оюутолгой” ХХК “Онтрэ”-д жилийн 6-7, манайд болохоор 30-40 хувийн хүүтэй зээл өгч байна. ТЭЗҮ-гүйгээр ажлаа эхэлснийг шинжээч хэллээ. Та нарт эсвэл дотооддоо ашигладаг ТЭЗҮ байдаг юм уу?
С.МӨНХСҮХ: -ТЭЗҮ дотоод, гадаад гэж байхгүй.
Э.БОЛОРМАА (УИХ-ын гишүүн): -ЭБМЗ-өөс хоёр өөр компанийн санхүүгийн тооцооллоо салга гээд байхад яагаад үүнийг биелүүлэхгүй байна вэ. Мөн тусгай зөвшөөрлийн тал­­байд нь өөр компани олборлолт хийхийг “Онтрэ” яагаад зөвшөөрдөг юм бэ. С.Мөнхсүх таны өмнө нь ажиллаж байсан олон улсын ком­­паниуд ТЭЗҮ- гүй ажилладаг байсан хэрэг үү?
СТИВЭН СКОТ (“Онтрэ” ХХК-ийн гүйцэтгэх захирал): -Манайх 10 орчим хүнтэй, жижиг компани. Дангаар олборлолт явуулах техникийн боломж хомс. Хойд хэсгийн талбайд “Онтрэ”, “Оюутол­гой” ХХК нэгдмэл тусгай зөвшөөрөлтэй уч­раас хам­тарч үйл ажиллагаа явуулдаг. 2009 онд байгуулсан гэрээгээр “Оюутолгой” ХХК олборлолт явуулахаар заасан. 2004 оноос хойш бид “Оюутолгой” буюу тэр үеийн “Айвенхоу майнз” ком­панитай хувь оролцооны тохиролцоонд хүрч, гэрээ байгуулсан. Улмаар хөрөнгө оруу­­лалтын гэрээндээ тусгасан.
С.МӨНХСҮХ: -Үр өгөөж тодорхойлох, 103 дугаар тогтоолын хэрэгжилт гэх мэтээр биднээс ха­маарах­­гүй асуудлыг цэгцлэх болж, ТЭЗҮ гацчихаад байгаа. Миний өмнө нь ажиллаж байсан орнуудын хувьд ТЭЗҮ-ийг төдийлөн чухалчилдаггүй, байгалийн нөлөө, хөдөлмөрийн аюулгүй бай­­­дал зэргийг илүүд үздэг. Гэхдээ Монгол Улсын хувьд ТЭЗҮ чухал учраас үүгээр дамжуулан ойлголтоо нэгтгэхийг хүсэж байгаа.
С.ГАН-ОЧИР (АМГТГ-ын Хайгуул, ашиглалтын газрын дарга): -2020 он хүртэл 2015 оны ТЭЗҮ нь хүчинтэй байсан. 2020, 2023 онд ТЭЗҮ-ээ тодотгоод ирүүл­сэн ч шаардлага хангаагүй учраас буцаасан. Тэгэхээр ажлын явцын талаар бид бүрэн мэдээлэл авч байгаа. Мөн үүнээс болоод үйл ажиллагааг нь зогсоох эрх бидэнд үгүй. Ашигт малт­­­малын тухай хуулийн дагуу уулын ажлын төлөвлөгөөг нь хүлээж аваад явдаг.
Ө.ШИЖИР (УИХ-ын гишүүн): -“Оюутолгой” ХХК үйл ажиллагааны зардлын­­­хаа зургаан хувийг менежментийн төлбөрт өгдөг. Үйл ажиллагаа эхэлснээс хойш уг төлбөрт жил бүр хэдэн төгрөг төлөв. Гэтэл манай улсын зээл, хүү хоёр нь тэнцээд ирлээ. Та нар хүүгээс хүү тооцдог санхүүгийн бизнес эрхлээд байгаа юм биш үү?
С.МӨНХСҮХ: -Тойрч зугтаад буй биш, аль болох тодорхой ярих гэж хичээж байна. Менежментийн төлбөр авч байгаа, үйл ажиллагааны зардлаас зургаа, бүтээн байгуулалтаас гурван хувийг нь үүнд суутгадаг. “Рио Тинто”-гоос нийт 1.1 тэрбум ам.дол­­­ларыг менежментийн төлбөрт өгсөн.
рыг менежментийн төлбөрт өгсөн. Б.БАТ-ЭРДЭНЭ (УИХ-ын гишүүн): -“Оюутолгой”-гоос өөр хэдэн компани ТЭЗҮ- гүй үйл ажиллагаа явуулж байна вэ.
С.ГАН-ОЧИР (АМГТГ-ын Хайгуул, ашиглалтын газрын дарга): -Бусад уурхай яадаг вэ гэлээ. Үнэндээ амьд­рал шүү дээ. Зарим уурхай ийм нөхцөлтэй явж л байгаа. Зөвхөн Оюутолгой ийм эрх эдэлдэг гэж хэлэхгүй.
Д.АМАРБАЯСГАЛАН (Сангийн яамны Санхүүгийн зах зээл, олон улсын хамтын ажиллагааны хэлтсийн дарга): -Үндсэн зээлийн үлдэгдэл 6.1, хүүгийнх зур­­гаан тэрбум ам.доллар болсон. Энэ чигээр үргэлжилбэл 2025-2051 онд уг төслөөс хүртэх өгөөж манай талд 27, нөгөө талд 73 хувь байх тооцоо гарсан.
Үүний дараа “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн нөө­­цийг тогтоож, үнэлгээг тодорхойлсон болон хол­богдох бусад баримтад хийсэн шинжээчийн дүг­нэлтийг танилцуулсан. Өөрөөр хэлбэл, “Онтрэ” компанийн үйл ажиллагааг ярьсан юм. Ка­надын “Онтрэ резорсес” компани нь 1995 онд бай­­гуу­­­лагд­­жээ. Манайд 2002 онд “Онтрэ”, “Онтрэ резорсес” хэмээх хоёр компани байгуулсан аж. Гэхдээ Мон­­­гол дахь эл хоёр компани нь нэг захиралтай, нэг монгол геологич, гэрээт ажилтантай гэнэ.
Дээрх хоёр тусгай зөвшөөрлийг 2001 онд “Монгол газар” компани эзэмшиж байсан бө­­гөөд 2003 онд “Онтрэ”-д 10.5 сая ам.доллароор зарсан аж. “Онтрэ”-гийн хувьцааны 16 хувийг “Рио Тинто”, 24 хувийг “Хорризон коппер”, үлдсэнийг бусад компани эзэмшдэг. Тэд хайгуулын тусгай зөвшөөрлөө 2004, 2006, 2007 онд гурван удаа сунгасан. Эхний хоёр удаа сунгах төлбөрийг нь ЗАТА хэмээх компани төлсөн байна. Мөн 2009 онд ашиглалтын тусгай зөвшөөрөл авчээ. 2008 онд “Айвенхоу майнз”-тай тайлангаа нэгтгэн гаргах зөвшөөрөл хүсэж, 2009 онд авсан аж. 2013 оны дөрөвдүгээр сард “Онтрэ” компани Оюутолгойн бүлэг ордын хил хязгаарыг яаралтай тогтоож өгөөч гэсэн хүсэлтийг тухайн үеийн Уул уурхайн сайд Д.Ганхуягт тавьсан байна. Үүнийг нь сайд тав хоногийн дотор л биелүүлсэн албан бич­гийг шинжээч үзүүлэв. Энэ мэтээр манай төрийн байгууллага уг компанид маш уриалгахан, шуурхай хандаж иржээ. Гэхдээ уг компани хуулийн холбогдох зарим шаардлагыг биелүү­­лээгүй байхад л зөвшөөрлийг сунгаад, хүсэлтийг биелүүлээд байжээ. Өөрөөр хэлбэл, манай ал­бан тушаалтнууд ч хууль зөрчсөн байна. Мөн жижиг компани, бага татвар төлж байсан атал 2016 оноос “стратегийн ордын ашиглал­тын лиценз эзэмшдэг” учраас том татвар төлөгчөөр тооцсон, үүнээс хойш энэ чиглэлийн хяналт, шалгалт хийгээгүй аж.
Энэ хэсэгт гэрчээр Эрдэс баялгийн сайд асан Д.Зоригт, Уул уурхайн сайд асан Д.Ганхуяг, Сангийн сайд асан С.Баярцогт тэргүүтэн иржээ. Төрийн байгууллагын тухайн үеийн шийдвэр гаргасан дарга, албан тушаалтнуудын олонх нь үйл явцыг санахгүй байгаагаа хэлж байв. Харин С.Баярцогт чемодан дүүрэн ба­­римттай ирж, өдөр, сартай нь ярьсан.
О.БАТНАЙРАМДАЛ (УИХ-ын гишүүн): -Дээрх хоёр компанийн тайланг нэгтгэж гаргах хүсэлтийг АМГТГ-ын дарга Билэгсай­­ханд албан тоотоор хоёр талаасаа хүргүүлсэн. Үүнийг нь зөвшөөрч, Геологийн албаны дарга Д.Жавхланболд гарын үсэг зурсан байна. Эндээс олон зүйл хөврөх нь. Яагаад ийм шийдвэр гаргав. ЭБМЗ-өөс асуусан байхад яагаад та өм­­нөөс нь шийдвэр гаргав. Даргадаа болон дээрх зөв­­­­лөлд танилцуулж, зөвшөөрөл авсан юм уу?
Д.ЖАВХЛАНБОЛД (АМГТГ-ын Геологийн албаны дарга асан): -18 жилийн өмнөх үйл явц яг яаж явсныг нарийн санахгүй байна. Тухайн үед ирүүлсэн хүсэлтийг Билэгсайхан даргаас над руу цохоод, зөвлөлдөөд хариуг нь би гаргасан байна. Уг хоёр орд нь хиллэдэг. Мөн Газрын хэвлийн тухай хуу­­лийн холбогдох заалтад аливаа ордыг цогцоор судлахаар зохицуулсан. Үүний дагуу шийдсэн. Тэр үед ЭБМЗ-ийн даргыг АМГТГ-ын дарга нь хийдэг байсан. Тиймээс зөвлөлдөж, яриад л шийдсэн.
О.БАТНАЙРАМДАЛ: -Таны албан бичигт нэг ч хуулийн заалт алга, “бараг хил залгаа орд учир” гэж бичсэн байна. Манай түр хороо бол ЭБМЗ-өөс тод­руулга авсан баримт олоогүй.
БИЛЭГСАЙХАН: -Албан тоот байгууллагын даргын нэр дээр ирдгийг харьяалсан газарт цохоод шилжүүлсэн. Д.Жавхланболд дарга будилаад байх шиг байна. Хариуг өөрөө мэдээд л гаргах ёстой. Түүн дээр би тэг ингэ гэж зааварласан зүйл байхгүй.
С.БАЯРЦОГТ (Сангийн сайд асан): -Түр хороо, ч хариулж буй хүмүүс ч ойлголтын их зөрүүтэй байна. “Онтрэ” бол 2009 онд хийсэн гэрээний оролцогч тал огт биш. Дээрх хоёр компанийн хооронд хийсэн гэрээ бол ашиг хуваах тухай. 2008 оны аравдугаар сарын 9-нд бид хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурсан юм. Үүнээс зургаан сарын дотор бусад бэлтгэл ажлаа хангасан. 2010 оны гуравдугаар сард ТЭЗҮ-ээ баталж, гэрээ хүчин төгөлдөр болсон. 2011 оны наймдугаар сарын 31-нд ил уурхайн ажил эхэлсэн. Тиймээс ТЭЗҮ-гүйгээр бүтээн байгуулалтын ажил эхэлсэн гэдэг нь маш буруу ойлголт шүү.
Д.ЗОРИГТ (Эрдэс баялгийн сайд асан): -Гэрээнд гарын үсэг зурснаас хойш тодорхой хугацаанд ТЭЗҮ хэлэлцээд, үнэлээд хүлээж авсан, тэгж байж хүчин төгөлдөр болно гэсэн нөхцөлтэй байсан. Хөрөнгө оруулалтын гэрээ бай­­­гуулах, нөөц хүлээж авах, “Оюутолгой”, “Ондрэ” хоёрын хоорондох гээд бүгд тусдаа гэрээ шүү.
ДАВААЦОГТ (АМГТГ-ын Геологи, уул уурхайн кадастрын газрын дарга асан): -2009-2012 онд би ажилласан. Тиймээс хайгуулын хоёр гэрээг нь би сунгасан байна. Үүнд хуу­­лийн ямар нэг зөрчил байхгүй гэж үзэж байгаа.
С.БАЯРЦОГТ: -Бид “Онтрэ”-гийн 34 хувийг эзэмшихээ тэд­нээс, эсвэл “Оюутолгой” ХХК-иас асуухгүй. 2007 онд баталсан стратегийн ордын жагсаалтад тодорхой бий. Засгийн газар саналаа оруулж, УИХ батлаад л уг компанийн 34 хувь манай улсын мэдэлд шилжинэ. Үе үеийн УИХ, Засгийн газар ажлаа хий. Хөрөнгийн гэрээнд зөвхөн ашиг хуваах талаар л тусгасан. Уг ордыг ашиглахад “Онтрэ” нэг ч төгрөг гаргаагүй юм.
Гэрчээр дуудагдсан “Оюутолгой” ХХК-ийнханд гишүүд “Энэ боломжийг ашиглаад бодит мэдээллээ өг. Эргэлзээг арилга” гэж зөвлөөд ч нэмэр болсонгүй. Гүйцэтгэх захирал нь “Аль болох нээлттэй ярьж байна” гэсэн ч тэр нь хязгаарлагдмал, ерөнхий байлаа. Мөн дээрх хоёр компани мэдээллээ “нууц” гэсэн тамгатай өгсөн нь хардлага дагуулж буй юм. 10 гаруй жилийн өмнө төрийн байгууллагын удирдах алба хашиж байсан эрхмүүд бэлтгэлгүй, үйл явцыг мартсан тохиолдол нь их байлаа. Юутай ч эхний өдрийн сонсгол ийнхүү өндөрлөв. Энэ сарын 10, 12-нд сонсгол үргэлжилнэ. Үүнд нийт 300 гаруй хүнийг гэрчээр дуудсан юм.
https://www.unuudur.mn/a/279156
Эрдэнэт үйлдвэр нөөцөө шинэчлэн тогтоов
Эрдэнэтийн ордын хүдрийн нөөц анх 1972 онд 521.7 сая тонн буюу 34 жил ашиглах нөөцтэй гэж тооцож байв. 1989, 2016, 2021, 2025 онуудад нөөцийг шинэчлэн тогтоож, өдгөө 3.4 тэрбум тонн нөөцтэй, ашиглах хугацааг 2079 он гэж тогтоожээ.
JORC стандартаар 3.4 тэрбум тонн хүдэр, 11.3 сая тонн цэвэр зэсийн нөөцтэй буюу энэ нөөцөөр цаашид багадаа 55 жил ажиллах боломжтой гэж тус үйлдвэрийн Ерөнхий захирал Г.Ёндон танилцуулав.
Уурхай гүнзгийрэхийн хэрээр хүдрийн агуулга буурч, хатуулаг нэмэгджээ. Хүдрийн зэсийн агуулга анх 0.89 хувь байсан бол өдгөө 0.36 хувь болж буурсан байна. Ирээдүйд 0.24 хувь болж буурна гэсэн зураглал гарчээ.
Гэхдээ хүдэр боловсруулах хүчин чадлыг нэмэгдүүлж, жилд 40 сая тоннд хүргэсэн учраас үйлдвэрлэлийн түвшинг бууруулахгүйгээр урт хугацаанд тогтвортой, үр ашигтай ажиллах бололцоо бий болжээ.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 7000 гаруй ажилтантай. Уурхайчдын тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг сайжруулах, мэргэжил дээшлүүлэх, амьдралын түвшнийг ахиулах буюу хүний хөгжлийг дэмжсэн бодлогыг тэргүүлэх чиглэл болгож ажиллахыг Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудад үүрэг болгов.
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Орхон аймагт ажиллаж байна. Энэ хүрээнд өнөөдөр /2025.09.07/ “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын уурхайчидтай уулзлаа.
Нүүрсний экспорт өмнөх сараас 2 дахин нэмэгджээ
Монгол Улсын Засгийн газрын 2025 оны долоодугаар сарын 9-ний өдрийн 26 дугаар тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-д гурван сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож, тус компанид Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн багийг томилон ажиллуулж байгаа.
“Эрдэнэс Тавантолгой” ХК дахь Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн багийн ахлагч, ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн энэ хугацаанд авч хэрэгжүүлж байгаа ажлын явц, үр дүнгийн талаар энэ долоо хоногт Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.
Онцгой дэглэмийн хугацаанд улс орны эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэх, гадаад валютын орох урсгал, нөөцийг нэмэгдүүлэх, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд нүүрс тээвэрлэх, ачих, хил нэвтрүүлэх үйл ажиллагааг боловсронгуй болгох, салбар дундын уялдааг сайжруулах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх болон компанийн удирдлага, зохион байгуулалт, хяналт, сахилга, хариуцлагыг дээшлүүлж, компанийн үйл ажиллагаанд тулгарч байгаа хүндрэлтэй асуудлыг шуурхай шийдвэрлэхийг даалгасан.
Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн баг олборлолт, тээвэр, борлуулалт болон бусад үйл ажиллагааг сайжруулах гэсэн үндсэн 4 чиглэлийн хүрээнд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг батлан ажиллаж байна. Төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах хүрээнд, олон улсын нүүрсний зах зээлийн үнийн уналтаас шалтгаалан зогсоод байсан биржийн зарим гэрээний худалдан авагчидтай хэлцэл хийн гэрээний дагуу төлсөн төлбөрт гэрээнд тусгасан үнээр буюу арилжаа хийх үеийн өндөр үнээр нүүрсийг нийлүүлж гэрээг дүгнэж, дуусгавар болгохоор тохиролцсоноор 5 гэрээ үргэлжлэн хэрэгжихээр боллоо.
2025 оны эхний хагас жилд нийт 85 удаагийн нээлттэй цахим арилжаа зохион байгуулснаас 65 удаагийн арилжаа амжилтгүй болж, 20 удаагийн арилжаагаар 1.3 сая тонн нүүрс арилжаалсан. Харин Ганцмод боомт дахь хатуу коксжих нүүрсний үнэ долоодугаар сарын эхээр өсөж, 1 тн нүүрсний үнэ 700 юаниас 1000 юань хүртэл өссөн бөгөөд биржийн арилжааны зохион байгуулалтыг сайжруулснаар долоодугаар сараас наймдугаар сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд 23 удаагийн биржийн арилжаагаар 1.4 сая тонн нүүрс арилжааллаа.
Түүнчлэн биржээр борлуулсан нүүрсний экспорт оны эхнээс буурсаар зургаадугаар сард 132.8 мянган тоннд хүрээд байсан бол зөвхөн долоодугаар сард 268.7 мянган тонн болж, өмнөх сараас 2 дахин нэмэгдсэн тухай Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.
Нүүрс тээврийн үйл ажиллагааг нэмэгдүүлж, зарим төсөл хөтөлбөрүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлж байна. Тухайлбал, Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв (ТНАЛТ)-ийн үйл ажиллагааг жигдрүүлэх, ашиглалтад оруулах, төслийг бүрэн хүчин чадлаар ажиллуулах зорилгоор Хяналт шалгалтын баг болон техникийн ажлын хэсгийг томилон ажиллуулж байна. Мөн Нүүрс баяжуулах үйлдвэрийг тэжээлээр хангах, Авто ачилтын байгууламжийн үйл ажиллагаанд процессын зураг авалт хийж үйл ажиллагааг жигдрүүлэхээр ажиллаж байгаа болон компанийн бүтэц зохион байгуулалтыг оновчтой болгох, өр төлбөр, зардал бууруулах үр ашгийг нэмэгдүүлэх хүрээнд хийж хэрэгжүүлж байгаа ажил, үр дүнгийн талаар Засгийн газрын гишүүдэд онцлон танилцуулав.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн танилцуулга тайлан мэдээллийг сонссоны дараа Монгол Улсын Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүд онцгой дэглэмийн хугацаанд хийж хэрэгжүүлж байгаа ажлын үр дүнг сайшааж, цаашид богино хугацаанд үр дүнтэй ажиллахыг үүрэг болголоо.
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа
Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг нэмэгдүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн II хуралдаан өнөөдөр боллоо. Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ унаж байгаа учраас экспортоо нэмэгдүүлэх шаардлага үүссэн. Тиймээс тус ажлын хэсэг экспортыг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээ авч, шийдвэрүүдийг гаргах юм.
2025 оны төсөвтөө нэг тонн нүүрсийг 105 ам.доллароор нийт 83 сая тонн нүүрс экспортлохоор тусгасан. Гэсэн хэдий ч он гарсаар эхний хоёр сарын байдлаар нүүрсний үнэ тонн нь 80 гаруй ам.долларт хэлбэлзэж, 20 орчим хувиар буураад байгаа юм.
Ажлын хэсэг өнгөрсөн амралтын өдрүүдэд боомтуудад ажиллаж, хэд хэдэн шийдвэр гаргасан байна. Тухайлбал, төмөр замын нүүрсний тээврийн үнийг 50 хувь бууруулах, Уул уурхайн биржийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар болжээ. Эдгээр арга хэмжээний үр дүн 1-2 сарын дараа мэдрэгдэж эхлэх аж.
Сангийн сайд Б.Жавхлан: Ханги, Гашуунсухайт боомт манай биржийн арилжааг нэвтрүүлж байгаа гол хилийн боомтууд. Тэнд биржийн арилжаатай холбоотой асуудлууд байна. Шивээхүрэн боомтын тухайд хувийн компаниуд нүүрсээ гаргаж байна. Тэнд нөхцөл байдал арай өөр байна. Хувийн компаниуд оролцсон боомтын бүтээн байгуулалтын ажил маш сайн явсан байна.
Нүүрсний үнэ унаад байгаа түр зуурын асуудлаас шалтгаалж экспорт багассан. Боомтын наана, цаана овоолгууд үүссэн. Тиймээс биржийн шинэ арилжаанууд хийгдэж чадахгүй болчихоод байгаа. Цаашдаа биржийн асуудлыг шат дараатай шийдээд явна. Төр төмөр зам, боомт талаас бүхий л боломжит өртгүүдийг бууруулж байна. Хамгийн нэгдүгээрт бид газар дээр нь очоод Монголын төмөр зам, Тавантолгой төмөр замын Гашуунсухайт, Ханги чиглэлийн төмөр замын тээврийн үнийг авто тээврийн үнэтэй өрсөлдөхүйцээр буурууллаа. Тухайлбал, Ханги чиглэлийн төмөр замын тээвэр 92 ам.доллар байгаа бол төмөр замынхыг 90 ам.доллар бууруулсан. Цаашдаа ч бууруулах боломжийг эрэлхийлж ажиллана.
Б.Дэлгэрсайхан: Цаашдаа экспорт нэмэгдэнэ
Зам тээвэр хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан: Ажлын хэсэг өнгөрсөн 7 хоногт боомтууд дээр ажиллаад ирлээ. Манай ажлын хэсэг экспортыг нэмэгдүүлэхэд хил боомтод ямар гацаа байна, хаана өртөг зардал өндөр байна вэ гэдгийг хараад, гурван боомтод ажиллалаа. Зам тээврийн яамны хувьд төмөр замын нүүрсний тээврийг нэмэгдүүлэхийн тулд нүүрсний тарифыг 50 хувь хөнгөлсөн. Энэ хөнгөлөлт машины тээвэртэй өрсөлдөхүйц хэмжээнд очсон. Гэвч газар дээр нь очоод харахад тарифыг бууруулах олон боломж харагдаж байна. Уурхайн амнаас нүүрсийг зөөгөөд ачилтын талбайд авчирдаг зардал өндөр байна. Үүнийг хямдруулах боломж бий. Мөн хилээр гарч байгаа гарцыг нэмэгдүүлэх боломж байна.
Цаашдаа экспорт нэмэгдэнэ. Боомтуудаар явахад Ханги-Мандал боомтоор гэхэд экспорт чөлөөтэй гарч байна, боломж байна. Гашуунсухайт дээр Ганцмодны агуулах дүүрсэнтэй холбоотойгоор Хятадын талын татан авалт нэлээд багассан байна. Гэхдээ ямар ч байсан бид тээврийнхээ өртөг зардлыг хямдрууллаа. Шивээхүрэн боомт дээр нүүрс хэвийн гарч байна. Ямар нэгэн тээврийн гацаа байхгүй байна.
Гашуунсухайт-Ганцмодны төмөр замын хил холболтыг шийдсэний дараа Сэхээ-Шивээхүрэн боомтын төмөр замыг холбоно. 300 метр л дутуу байна. 300 метр төмөр зам тавьчихад бараг Ганцмод-Гашуунсухайтаас өмнө ашиглалтад орох боломж байна.
Ц.Туваан: Уул уурхайн биржийн тухай хуульд өөрчлөлт оруулна
Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Ц.Туваан: Манай улсын экспортын 93-94 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлдэг. Тэгэхээр уул уурхайн бүтээгдэхүүний үнэ буураад ирэхээр Монгол Улсын төсвийн орлого доголддог. Тиймээс манай ажлын хэсэг маш чухал байгаа юм. Нүүрсний арилжааг манай улс Уул уурхайн биржийн тухай хуулиараа явуулдаг. Бирж дээрээ зараад 3-4 сарын дотор нүүрсээ хүргэдэг байсан. Өнөөдөр манай хилээр гарч байгаа нүүрс өмнө нь зарагдсан нүүрс гэж ойлгож болно. Тэнд үндсэн гацаа үүсэж байгаа.
Манай хамгийн гол нүүрсний экспортыг гаргадаг боомт дээр Хятадын талдаа агуулах нь дүүрчихсэн байна. Тиймээс нүүрс хүлээж авах зайгүй байгаатай холбоотойгоор тээвэрлэх, борлуулах асуудал доголдоод байгаа юм. Мөн нүүрсний үнэ унасантай холбоотойгоор Уул уурхайн биржийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлага үүссэн. Яагаад гэхээр энэ хууль үнэ өсөлттэй үед батлагдсан. Унахаар хэрхэн зохицуулах асуудлыг шийдээгүй байсан учраас биржийн арилжаан дээр гацаа үүсэж байна. Тиймээс маршаагийн Засгийн газрын хуралдаан дээр Уул уурхайн биржийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаа яриад УИХ-д өргөн барина.
Уул уурхайн бирж дээр маш олон удаагийн арилжаа амжилтгүй болоод байна. Үнэ унаад байгаа учраас өнөөдөр худалдаж авсан үнэ нь маргааш дахиад унавал яах вэ гэдэг боломжлолоос болоод арилжаанд орохгүй байна. Тиймээс хуулиараа индексжүүлж өгснөөр тодорхой хугацааны дотор үнийг буулгаж өгөх боломж бүрдүүлнэ.
Энэ жил манай улс 83 сая тонн нүүрсийг 105 ам.доллароор борлуулна гэж төсөвтөө тусгасан. Үнэ унасан учраас экспортлох хэмжээгээ нэмэгдүүлэх шаардлагатай. Ерөнхий сайдын түвшинд болон Хятадын Хөгжил шинэтгэлийн хороотой уулзахдаа Монгол Улсын нүүрсний экспортыг 100 сая тонноос дээш гаргах зорилготой уулзалт, хэлцэл хийгээд явж байна.
Түүнчлэн, Биржийн журамд өөрчлөлт оруулсан. Нүүрсний үнэ өндөр байх үед биржийн хатуу нөхцөлтэй худалдаа хэвийн үргэлжилж байсан бол үнэ буурсан үед үнийн хатуу нөхцөлийг урт хугацаагаар тулгах нь худалдан авагч талд их хэмжээний алдагдал үүсгэж байгаа учраас нүүрсний татан авалтууд гацаж хилийн наана болоод цаанаа хэт их овоолго үүсээ, ачаалал үүссэн. Тиймээс нүүрсний үнэ өссөн үед өсгөж, буурсан үед буулгах үнийн индексийг боловсруулж, журмаа шинэчилсэн. Үүний үр дүнд эхний ээлжинд 1 сая тонн нүүрс худалдан авах захиалга орж ирсэн талаар сайд нар мэдээллээ. Цаашид энэ байдал үргэлжилвэл богино хугацаанд биржийн арилжаа сэргэнэ гэж тооцож байгаа аж.
Тавантолгойг 100 жилээр “зуучилж” 17 хувийг нь хүртэх хүсэлд Төрийн шууд хэлэлцээр хясал болсон уу?
Улс төр заавал нэг шалтгаантай бужигнадаг. Тэр нь голдуу том төсөл, томоохон хулгай луйврыг хамгаалж үлдэхтэй холбоотой байдаг. Баялгийг гартаа оруулах гэсэн компанийн захирлуудын хүсэл, түүнийг нь ёсоор болгож шан хүртэх гэсэн эрх мэдэлтний шунал хоёр нийлсэн байдаг.
Эсвэл хариуцлагаас зугтсан хулгайч мөн л эрх мэдлийн шуналтай нийлж аваад улс төрийн “түймэр” тавьж, олны анхаарлыг өөрийнхөө хэргээс холдуулдаг. Тэгээд санасандаа хүрдэг. Ойлгоход ийм энгийн л дээ. Гэвч олон нийт үүнийг анзаардаггүй. Шидсэн чулуу, тавьсан түймрийг нь л олж хараад байдаг. Монголд улс төрийн тогтворгүй байдал ийм шалтгаантай л үүсдэг. Шулуухан ингээд ойлгочих нь амар шүү. Тийм учраас эрх мэдэлд хүрсэн этгээд хамгийн түрүүнд хэдэн хүний хүсэл үү, олон нийтийн эрх ашиг уу гэдгээ сонгох хэрэгтэй болдог. Сонголт нь түүний сандал ширээний бат бөхийг тодорхойлно.
Сүүлийн 30 гаруй жилийг байг гэхэд улсын хөгжилд зайлшгүй хэрэгтэй том төслүүдээ хөдөлгөхөөр ярьж эхэлсэн 10 гаруй жилийг харахад л үүнийг ойлгоно. Тэгээд ч унасан дарга нар дандаа л ямар нэг том төслийг хэн нэгэн даргын нэртэй хамт “…Миний огцорсон шалтгаан” хэмээн зарладаг шүү дээ. Ийм л юм.
Сүүлд л гэхэд, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг Монголын төрд авахад, Хөгжлийн банкны луйврыг илрүүлж, зээл нэрээр тоночихсон хүмүүсийг зарлахад юу юу боллоо доо. Нүүрсний хулгайч нар илрэх үеэр жагсаал хүртэл болж байв шүү. Тэгвэл сүүлийн үед Гашуунсухайт-Ганцмодны хил холболт, мөн Тавантолгой ордын ашиглалттай холбоотой төслүүдээс болоод улс төр бужигнаж гарлаа. Гашуунсухайт-Ганцмодны хил холболтыг Хятадын талаас хариуцах “Чайна энержи”-гээс “…Олборлолт, тээвэрлэлт, худалдаж борлуулах ажлыг гурван цогцоор нь гэрээлье” саналыг манайд тавиад байгаа юм.
Уг нь анх Гашуунсухайт-Ганцмодны боомтын төмөр зам, Тавантолгой ордын ашиглалт хоёр тусдаа яригдаад явж байв. Тэгж байгаад нийлсэн. Нийлүүлсэн хүмүүстэй /ер нь хүнтэй ч гэж болно/ холбоотой өдгөө “Тавантолгойн ордыг 100 жилээр гадныханд өгөх гэж байсан.
Ингэхдээ гаднын компанид 49 хувийг өгч, Монголын компаниуд 51 хувийг эзэмших нөхцөлтэй байсан. Монголын компаниудын энэ 51 хувийн 17-г нь нэгэн “экс” авахаар тохирсон. Мань эр түүнийгээ төрийн шийдвэр болгож гаргах ажлыг хариуцаж зүтгүүлсэн” гэсэн мэдээлэл үлдсэн. Ер нь төмөр зам, Тавантолгой хоёрын товч түүхийг харахад л энэ бүхэн тодорхой болно. 2008 онд Ухаа худаг-Гашуунсухайтын чиглэлд төмөр зам барих лицензийг “Энержи ресурс”-д олгосон. Ингээд “Шеньхуа” компанитай техникийн түвшинд санал солилцсон. 2014 оны дөрөвдүгээр сард Боомтын зориулалттай “Гашуунсухайтын төмөр зам” ХХК-ийг байгуулсан. Компанид “Шеньхуа” 49, манай гурван компани тус бүр 17 хувь эзэмшсэн. Ингээд 2013 оны аравдугаар сарын 25-нд төслийг хэрэгжүүлэх хоёр талын төлөөлөл Бээжинд уулзаж “Харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурсан. Санамж бичигт “Гашуунсухайт төмөр замын өртөө нь одоо барьж буй Ухаа худаг-Гашуунсухайт төмөр замын хамгийн өмнөд өртөө байна”, “…“Монголын төмөр зам”-ын зүгээс Боомтын төмөр замыг барьж ашиглалтад оруулахад шаардлагатай хууль эрх зүйн зохицуулалтын орчныг бүрдүүлэх, түүнчлэн Монголын төрийн болон орон нутгийн эрх бүхий байгууллагаас шаардлагатай лицензийг авахад дэмжлэг үзүүлнэ”, “Консорциум нь Боомтын төмөр замыг барих төслийн санхүүжилт, зураг төслийг боловсруулах, барилга угсралтыг гүйцэтгэх үүргийг дангаараа хариуцна”, “…Ухаа худаг-Гашуунсухайт төмөр зам баригдаж дууссаны дараа Боомтын төмөр замтай холбогдмогц Боомтын төмөр замын өмчлөл “Монголын төмөр зам”-д шилжинэ”, “Төслийн хөрөнгө оруулалтын зардлын төсвийг Консорциум боловсруулж, талууд харилцан тохиролцож батална”, ” …“Монголын төмөр зам” нь Консорциумын барьсан Боомтын төмөр замыг харилцан тохиролцсон шударга үнээр худалдан авч өөрийн өмчлөлд шилжүүлэн авна”, “Төлбөрийг шууд бэлэн мөнгөөр, эсвэл “Монголын төмөр зам”-ын барьж буй Ухаа худаг-Гашуунсухайт төмөр замыг өмчлөх хуулийн этгээдийн хувьцаанд хөрвүүлэх хэлбэрээр хийнэ”, “Консорциум нь Боомтын төмөр замыг “Монголын төмөр зам”-ын өмчлөлд шилжүүлэн авах хүртэлх хугацаанд Боомтын төмөр замын ашиглалт, тээвэрлэлт, засвар үйлчилгээг хариуцна.
Боомтын төмөр замыг “Монголын төмөр зам”-ын өмчлөлд шилжүүлсний дараа цаашдын ашиглалтын үйл ажиллагаатай холбоотой асуудлыг Талууд хэлэлцэж тохиролцоно” гэсэн байдаг.
Тэгсээр Засгийн газрын 2014 оны наймдугаар сарын 20-ны 268 дугаар тогтоолоор Тавантолгой уурхайд хөрөнгө оруулах, олборлолтыг нэмэгдүүлэх, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам, уул уурхайн хөрөнгө оруулалтыг цогцоор нь гүйцэтгэхийг шийдвэрлэсэн. Түүнээс өмнө Тавантолгой ордын тухайд 2003 оны есдүгээр сард Монголын талаас “Тавантолгойн нүүрсний ордыг цогцолбор байдлаар ашиглахтай холбогдсон эрчим хүчний эх үүсвэр, төмөр зам зэрэг дэд бүтцийг бүрдүүлэх, ашиглах” төслийг Хятадын талд санал болгосон. 2008 онд Засгийн газрын 266 дугаар тогтооллор “Эрдэнэс МГЛ” ХК-ийг байгуулсан. Тухайн үед “Энержи Ресурс” ХК-ийн мэдэлд шилжсэн байсан Тавантолгой ордын 49 хувиас Ухаа худагийн хэсгийг үлдээж бусдыг нь төр буцааж мэдэлдээ авсан байдаг юм. 2009 оны нэгдүгээр сард Гадаад хэргийн сайд Сү. Батболдтой “Шэньхуа” группын төлөөлөл уулзаж “Хятадын тал Тавантолгой төсөлд оролцох юм бол Хятадын нутагт төмөр зам барих шаардлага бий. Олон улсын Консорциум байдлаар хөрөнгө оруулж, “Шэньхуа” групп идэвхтэй оролцоно. Хятадын зах зээл рүү оруулж, түүгээр дамжаад гуравдагч оронд гаргана. Хэрэв Тавантолгой төсөлд оролцож чадахгүй бол Хятадын нутаг дээрх төмөр зам барихад хүндрэлтэй болох юм” гэсэн. 2010 онд стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн чулуун нүүрсний орд газарт ашиглалтын үйл ажиллагаа явуулах зорилгоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг байгуулсан. 2011 оны долдугаар сарын 26-нд “Чалко”-тай нүүрс нийлүүлэх гэрээ байгуулж, анхны экспортоо хийсэн. Ингэсээр 2014 оны наймдугаар сарын 20-нд Засгийн газрын 268 дугаар тогтоолоор Тавантолгой орд, Гашуунсухайтын төмөр зам хоёр нэг “сав”-нд орсон. Ер нь бол оруулсан байдаг юм.
Тэгээд маргааш нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Ши Жиньпин Монголд Төрийн айлчлал хийсэн. Айлчлалын үеэр Ши Жиньпин “Хэрэв Монгол Улс өмнөд чиглэлийн төмөр замыг нарийн царигаар барьсан тохиолдолд Хятадын тал санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд бэлэн” гэдгээ илэрхийлсэн.
Улмаар Хятад, Монголын нарийн царигийн төмөр замын холболтын санхүүжилтийн Үндсэн гэрээг байгуулсан. Мөн “Монгол, Хятадын хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал”-ыг баталсан. Тунхаглалын 2-т Талууд эрдэс баялгийг нээн олборлох, дэд бүтцийн бүтээн байгуулалт, санхүүгийн хамтын ажиллагааг уялдуулан цогц байдлаар хөгжүүлэх зарчмын дагуу бүх талын харилцан ашигтай хамтын ажиллах байдлаар тохиролцсон. Ингээд 2014 оны арванхоёрдугаар сард “Чайна Шэнхуа Энержи”, “Сумитомо” корпораци, “Энержи ресурс” ХХК-ийн хамтарсан түншлэлийг Тавантолгойн нүүрсний ордод хөрөнгө оруулагчаар шалгарсан. Ажлын хэсэг шалгарсан талтай Тавантолгой ордод хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээ байгуулах хэлэлцээг эхлүүлсэн. Гэвч 2015 оны тавдугаар сард УИХ-ын нэр бүхий 40 гишүүн санал гаргаж төмөр замын концессын хэлэлцээр, Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээний төслийг зогсоосон.
Ингээд долоон жил таг болсон. 2022 оны наймдугаар сард Төмөр замын боомт байгуулах, нүүрс худалдааны урт хугацааны гэрээ байгуулах талаар тус тус санамж бичиг байгуулсан.
Тэр явсаар өнөөдөр Төмөр замын боомт байгуулах, нүүрс худалдааны урт хугацааны гэрээ байгуулах нь бодитой ажил болоод явчихлаа. Гэвч Засгийн газар Хятадын талтай дундын зуучгүйгээр шууд яриа хэлэлцээр хийж байна. Чухам энэ нь Тавантолгойг 100 жилээр “зуучилж” байгаад ч болов 17 хувийг нь хүртэх хүсэлд хясал болсон бололтой. Өөрөөр хэлбэл, энэ талаарх гэрээг Шанхайд албажуулснаас хойш Монголын улс төр амаргүй болоод байна. Ер нь бол том төслүүд ингэж л гацаж ирсэн түүхтэй юм.
Б.ГАРЬД
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Ордныхны “хувьчилсан” орд буюу Цагаан суваргын тогтоолын 10 жил дарагдсан нууц
Хууль гарч, Баялгийн сантай болсон. Тэр санд стратегийн ордуудыг нэгтгэнэ. Тэндээс нийтээрээ хүртэнэ. Ийм үндсэн агуулгатай.
Гэвч стратегийн 16 ордын талаас илүү нь одоохондоо эрх зүйн хувьд Баялгийн сантай нийлэх боломжгүй. Байгаа хэдийнх нь “өрөм” бас байхгүй. Энэ яахав, уртдаа “наашлах” эрх зүй бүрдсэн. Харин тэр чигтээ хувийн компанийн мэдэлд оччихсон ордыг хэрхэх вэ. Энэ үнэхээр толгой өвтгөсөн асуудал юм. Жишээ нь Цагаан суваргын орд байна. Яахын аргагүй төгс хийжээ. Яагаад ч юм, 2014 онд эхлээд төрийн нэг институтээс санаачилга гарч, тэрийг нь Засгийн газар бланк дээрээ тавиад УИХ руу оруулсан. УИХ ердөө сар илүүхний дотор тэр том асуудлыг шийдчихсэн. “...Төр эзэмшихгүй” гэдэг тогтоол гаргасан. Араас нь нэг түшээ Цэцэд хандсан. Наанаа эсэргүүцсэн маягтай. Начир дээрээ сэдэл гаргаж, Цэц рүү оруулсан хэрэг. Цэц УИХ-ын тэр тогтоолыг “тамгалж” өгсөн.
Гэхдээ тухайн үедээ хэтэрхий дардан, хэт хүч түрж шийдсэн Цагаан суваргын “хувьчлал”-ын ард хуудуутай явдал нэлээд болсон бололтой. Товчхон хэлэхэд, ордонд болсон ордын “илбэ” гэчихэд болохоор л юм байна.
УИХ-ын тогтоолын төслийг Засгийн газраас 2014 оны тавдугаар сарын 23-нд өргөн барьсан. УИХ-ын ЭЗБХ ердөө тав хоногийн дараа, 2014 оны тавдугаар сарын 28-нд хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.
Тэр Байнгын хорооны хурал дээр УИХ-ын Л.Энх-Амгалан, Уул уурхайн сайд Д.Ганхуяг хоёрын богинохоон харилцан яриа анхаарал татдаг. Л.Энх-Амгалан “...Нэг л ойлгомжгүй нөхцөл байдал үүсчихээд байна. Ганхуяг сайд болохоор “...Цагаан суваргынхан, МАК-ийнхан өнөө маргаашгүй энэ асуудлыг шийдээд өгөөч ээ гэсэн учраас бид нар Засгийн газраар хэлэлцүүлээд, УИХ-д өргөн барьж байгаа” гэж. Гэтэл энэ компанийг төлөөлж байгаа энэ нөхдүүд маань “...Бид нар төрд 34 хувиа эзэмшүүлэх ямар ч сонирхол алга гээд хэлчихсэн шүү дээ. Ийм өдөр, шөнө шиг ялгаатай байна шүү дээ, Ганхуяг сайд аа. Та яагаад, юунд нь яараад байгаа юм. Энэ компани чинь яараагүй гэж байна шүү дээ. Хоёрдугаарт нь, энэ төслийн нийт хөрөнгө оруулалт чинь нэг тэрбум ам.доллар байна. Хөрөнгийн өгөөж нь хэд юм бэ. Хэдий хугацаанд хөрөнгө оруулалтаа нөхөх юм. АМНАТ-өөр төсөвт энэ уурхай орчих юм бол жил бүхэн төсөвт бид нар яг ямар эх үүсвэр татах гэж байна вэ. Бусад татвараар ямар эх үүсвэрээр төсөвт нөлөөлөөд оруулах юм бэ. Ийм тооцоонууд хийгдсэн юм уу” гэхэд Д.Ганхуяг “...Эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогоо бид баталсан. Стратегийн орд гэдгийг юмыг УИХ-ын 27 дугаар тогтоолынхоо хүрээнд шийдье гэсэн. 27 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар энэ Цагаан суваргын орд чинь орчихсон байгаа. Тэгээд яг одоогийн хүчинтэй байгаа Ашигт малтмалын хуулийн 5.4, 5.5-ын дагуу орж ирж байгаа. Ер нь нарийвчилсан тооцоонууд бүгд хийгдсэн байгаа Энх-Амгалан гишүүн ээ. Тэр компанийн тухайд, мэдээж компани бол борлуулалт, орлого, ашгийн төлөө байна. Тэгээд мэдээж хэн нэгэнд хувь эзэмшүүлэхийг хүсэхгүй л байх. Гэхдээ эхний хайгуул тэр бүх юм нь улсын төсвөөр хийгээд, хийсэн мөнгөө буцаагаад өгчихсөн. Тэгээд хуулийн заалттай нэг ийм юм байдаг. Тийм учраас үүнийг хоёр тал ярьж байгаад шийдвэрлэх шаардлагатай байгаа. Ийм л хүрээнд орж ирсэн юм” гэсэн. Цаашлаад Л.Энх-Амгалан “...Ганхуяг сайд аа, та татвар төлөгчдийн мөнгөөр, төсвөөс 350 сая ам.доллар гаргаад өгчихье гэж бодоод байгаа юм уу. 350 сая доллар шүү дээ, Ганхуяг сайд аа. Төслийн өгөөжийн хувьд тийм өндөр өгөөжтэй төсөл биш л байна шүү дээ. 11 жилийн дараа нөхөх төсөл байна. Та ийм төсөлд өөрийнхөө хармаанаас мөнгө хийх үү” гэхэд нь Д.Ганхуяг “...Та бид хоёр бизнес ярьж байвал арай л өөр юм ярина л даа. Бизнес мэдэхгүй биш. Хуульд заасныг нь оруулж ирж байна шүү дээ, яаралтай оруулж ирэх шаардлагатай байна гээд оруулж ирлээ” гэж байжээ.
Дараа нь ЭЗБХ-ны 2014 зургадугаар сарын 10-ны хуралдаан дээр УИХ-ын гишүүн Д.Ганбат “...Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах Байнгын хорооны санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг би ахалж, бүрэлдэхүүнд Д.Батцогт, Д.Зоригт, Л.Энх-Амгалан нар орж ажиллалаа. Ажлын хэсэг хоёр удаа хуралдаж дээр дурдсан тогтоолын төслийн талаар хэлэлцээд дараах үндэслэлээр хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь эзэмших шаардлагагүй гэж үзлээ. Үүнд:
1.“Цагаан суваргын зэс молибдены орд нь харьцангуй жижиг, “Эрдэнэт”-ийн зэс молибдены ордын хүдрийн нөөцөөс долоо дахин, “Оюу толгой” зэс алтны ордын хүдрийн нөөцөөс 27.8 дахин бага бөгөөд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлагдсан Цагаан суваргын ордыг ашиглах ТЭЗҮ-ээр жилд дунджаар 155.4 тэрбум төгрөгийн орлоготой ажиллах ба ДНБ-тэй харьцуулахад дөрөв орчим хувьтай тэнцэж байгаа нь Ашигт малтмалын тухай хуулийн стратегийн ордод тавигдах таваас дээш хувийн шалгуурт хүрэхгүй байна.
2.ДНБ-д эзлэх Монгол Улсын нийт өрийн хэмжээ хуулийн дагуу 40 хувь ёстой бөгөөд төрийн хувь оролцооны 34 хувьтай тэнцэх хөрөнгө оруулалтыг Засгийн газрын бонд гарган эзэмших боломж хязгаарлагдмал юм.
3.Цагаан суваргын ордын геологи, хайгуулын ажилд улсын төсвөөс гаргасан зардлыг 2005 онд буюу тухайн үед мөрдөгдөж байсан 1997 оны Ашигт малтмалын тухай хууль, түүнийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн долдугаар зүйл, 1997 оны арванхоёрдугаар сарын 03-ны өдрийн Засгийн газрын 234 дүгээр тогтоолыг үндэслэн бүрэн төлж барагдуулсан байна.
4.Цагаан суваргын ордын ашиглалтын нийт хугацаанд улс болон орон нутгийн төсөвт 3.2 их наяд төгрөгийг үүнээс 178.7 тэрбум төгрөгийг жил бүр төвлөрүүлэх ба зэсийн үнийн өсөлтөөс хамааран төсвийн орлого нэмэгдэх бүрэн боломжтой.
5.Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичгийн 2.1.8- д төрийн зохицуулалтыг бүртгэл зөвшөөрөл, хяналтын түвшинд төгөлдөржүүлж, ашигт малтмалын хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд оролцохыг зохистой түвшинд байгуулах гэсэн заалттай нийцсэн байна. Ажлын хэсгээс боловсруулсан тогтоолын төсөлд зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг та бүхэнд тараасан” хэмээн танилцуулж байв.
Хамгийн эхний ЭЗБХ-ны хоёр удаагийн хуралдаан дээр инэгж яригдсан байдаг. Үүнээс хойшх бүхий л чуулган, Байнгын хорооны хуралдаан бараг эсэргүүцэлгүй, маш сайн дэмжлэгтэй явсаар 2014 оны долдугаар сарын 1-нд батлагдсан.
Дараа жил нь Цэц дээр шийдвэр гарсан. Цэцийн шийдвэр УИХ-ын тогтоолыг бататгаж өгсөн.
Үүнээс гурван жилийн дараа, 2018 онд Цагаан суваргын асуудал УИХ дээр, гэхдээ албан бусаар хөндөгдсөн. Тухайн үеийн Ерөнхий сайд УИХ-ын чуулганы индэр дээрээс “...Цагаан суваргын ордыг төрд буцааж авна. Нэг гэр бүл эзэмших ёсгүй” гэж мэдэгдсэн.
Түүнтэй холбоотойгоор МАК компаниас Ерөнхий сайдад захидал илгээж, тэр нь олон нийтэд мэдээлэгдэж байв. Түүндээ “...Цагаан суваргын ордыг анх Австрали улсын “Молопо” компани 1994 оноос эзэмшиж байсан. 1999 онд уг ордын лиценз цуцлагдахад хуулийн дагуу Монголын үндэсний компани эзэмших болсон. Уг ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахад 1.089 тэрбум ам.доллар шаардлагатай. МАК анхнаас нь хайгуулын ажлыг шинэчлэн гүйцэтгэх, нөөцийг бүртгүүлэх, хүдрийн баяжигдах чанарын туршилт судалгааг хийлгэх, ТЭЗҮ боловсруулах, улмаар үйлдвэрийн тоног төхөөрөмжийг үйлдвэрлүүлэх, дэд бүтцийг бий болгох зэрэгт өдгөө 400 гаруй сая ам.доллар зарцуулаад байна. МАК компанийг үүсгэн байгуулагч Б.Нямтайшир, түүний хүү УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр нар болон тэдний гэр бүлийн гишүүд хувь хүнийхээ нэр дээр хайгуулын болон ашиглалтын лиценз эзэмшдэггүй. Хууль эрх зүйн хувьд ийм боломж байхгүй. Харин лицензийг геологи хайгуулын буюу улс орныхоо эрдэнэсийн сан хөмрөгийг баяжуулах үйл ажиллагааны үндсэн чиглэлтэй МАК компани эзэмшдэг. Энэхүү лицензүүдийн талаар хууль хяналтын байгууллагаар шалгуулахад бэлэн байна. Н.Номтойбаярыг улс төрд орсон буюу 2012 оноос хойш МАК компани 2014 оноос эхлүүлсэн цахим өргөдөл гаргах аргачлалаар хайгуулын дөрвөн лиценз, 2017 онд сонгон шалгаруулалтанд оролцож шинээр хоёр талбайд хайгуулын лицензийг авсан. Ашигт малтмалын тухай хуулийн 5.5 дахь заалтад “...Ордыг эзэмшигчийн тухайн ордод оруулсан хөрөнгийн 34 хүртэлх хувьтай тэнцэх хувьцааг төр эзэмшиж болох бөгөөд уг хэмжээг төрөөс оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг харгалзан орд ашиглах гэрээгээр тодорхойлно” гэж заасны дагуу МАК компани нь 2013 оны нэгдүгээр сараас эхлэн Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь оролцооны талаар Засгийн газартай хэлэлцээр хийж төсөлд 350.6 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг төрөөс оруулах замаар төрийн эзэмшлийн хувь, хэмжээг 34 хувь байх тогтоолын төслийг УИХ-д өргөн барьсан. Засгийн газраас оруулсан саналыг УИХ өөрийн бүтцийн бүх шат дамжлага, дэгийнхээ дагуу хэлэлцээд “…Цагаан суваргын ордод төрийн эзэмшлийн хувь оролцоо байх шаардлагагүй” гэсэн 54 дугаартай тогтоолыг 2014 оны долдугаар сарын 1-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан” гэсэн байдаг.
Ингээд харахаар МАК-ийн захидалдаа бичсэнчлэн “...Засгийн газраас оруулсан саналыг УИХ өөрийн бүтцийн бүх шат дамжлага, дэгийнхээ дагуу хэлэлцээд шийдсэн” байгаа юм. Үнэхээр л хаанаас нь ч харсан хуулийн дагуу Цагаан суваргын орд хувийн компанид шилжсэн харагддаг. Гэвч дэндүү төгс хийсэн энэ “хувьчлал”-ын ард дэндсэн хууль бус үйл ажиллагаа явагдсан байж ч болзошгүй байна. Учир нь, УИХ-ын 10 жилийн өмнөх тэр тогтоолын ард ямар үйл ажиллагаа явагдаж, ордонд суусан түшээ нар стратегийн ордыг хэрхэн “илбэ”-дэж хувьчилсан байж ч мэдэхээр болоод явчихлаа. Яагаад гэвэл, Баялгийн сантай болсноос хойш стратегийн ордуудын асуудал сүрхий хөндөгдөж, тэр дундаа Цагаан суваргын хувьчлал сүрхий гүн гүнзгий яригдаж байгаа юм.
Б.БАЯР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалттай холбоотой зарим арга хэмжээний санхүүжилтийг шийдвэрлэв
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны тавдугаар сарын 22-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалттай холбоотой авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төслийг баталлаа.
Тогтоолоор тус үйлдвэрийн түүхий тос дамжуулах хоолойн барилга угсралтын техникийн хяналт болон Дулааны цахилгаан станцын угсралтын ажлын захиалагчийн техникийн хяналтын ажилд шаардлагатай зардлыг санхүүжүүлэхийг “Эрдэнэс Тавантолгой”-н удирдлагад даалгалаа.
Мөн Газрын тос боловсруулах үйлдвэрийн Технологийн бус барилга байгууламж (EPC 01) -ийн ажлын хүрээнд ашиглалтад оруулж буй дэд бүтцийн болон иргэний барилга байгууламжуудын ашиглалт, арчлалт, хамгаалалтад шаардлагатай зардлыг санхүүжүүлэхийг Сангийн сайд Б.Жавхлан, цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд ба хуваарилах станцуудын арчлалт, хамгаалалтыг “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Зүүн-Өмнөд бүсийн салбараар гүйцэтгүүлэх арга хэмжээ авахыг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд тус тус даалгав.
Өнөөдрийн байдлаар түүхий тос дамжуулах 230 км хоолойг гагнаж, чанарын шалгалт хийгээд байна.
"385 мянга орчим тонн нүүрсний хэрэг шалгагдаж байгаа"
Иргэд нүүрсний хулгайг эсэргүүцэх жагсаалтай холбоотойгоор ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийж байна.
Тэрбээр: "Цагдаагийн Ерөнхий Газарт Эрдэнэс Тавантолгойн нэг мөргөцөг буюу 385 орчим мянган тонн нүүрсний хэрэг шалгагдаж байгаа. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл хариу нь тодорхой гараагүй байна. Засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" компанийн нүүрсний хулгайтай холбоотой асуудлыг хөндсөн болон Бүрэн эрхт төлөөлөгч томилсонтой холбоотойгоор өнөөдрийн байдлаар 15 албан тушаалтан Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байна. Энэ бол Засгийн газрын, төрийн өмчийн, яамд, агентлагийн тодорхой төлөөлөл шалгагдаж байгаа. Гэм буруутай эсэхийг нь шүүхийн байгууллага тогтооно. Засгийн газрын гомдлоор тодорхой нэр бүхий албан тушаалтнууд шалгагдаж байгаа.
Засгийн газар аливаа асуудалд нээлттэй хандана. Иймд миний биеэр ахлуулан ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийнхэн жагсаал цуглааныг зохион байгуулж байгаа хүмүүстэй уулзаж, шаардлагыг хүлээн авч, хамтдаа асуудлыг шийдвэрлэхэд санаачилга гарган ажиллахаа илэрхийлье" гэв.
Цахилгаан, нүүрсний тээвэрлэлтийг бүрэн баталгаажуулна
Хятадын төмөр замын Шэньян товчоо групп нь эрчим хүчний нүүрсний тээвэрлэлтийг чухалчлан үзэж, тээвэрлэлтийн гол үүргийг бүрэн гүйцэтгэж, аж ахуйн нэгжийн хэрэгцээг хангах зарчмыг баримтлан, бүрэн ачаалалтай, гол баталгаатай тээврийн зохион байгуулалтыг оновчтой болгож байгаа төдийгүй ногоон сувгийг нээж, бүс нутагтай хамтын ажиллагаагаа бэхжүүлэн, эрчим хүчний нүүрсний хангамжийг хангахад дотоодын нүүрсний уурхай, цахилгаан станц хоорондын нягт харилцаа холбоо, зохицуулалтыг хангаж байна.
Найруулагч:
Д.МӨЧИР
Эх сурвалж:
Ардын Сайт