Онцлох - Chingeltei.nutag.mn

Ногоон автобусны хэргээс "хуурай" гарсан Ж.Сүхбаатар ҮХЦ-ийн гишүүн болох уу?!
УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар, Улсын ерөнхий прокурорын орлогч асан, одоогийн УИХ-ын тамгын газрын дэд дарга Г.Эрдэнэбат нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлж, томилох саналыг Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн /2026.06.24/ хуралдаанаар хэлэлцэж, 85.7 хувийн саналаар дэмжив.

Тэгвэл дээрх ҮХЦ-ийн гишүүнд нэр дэвшээд буй  Ж.Сүхбаатар нь олны "Ногоон автобус"-ны хэрэг хэмээн нэрийдсэн үйл явдалд орооцолдож байлаа. Тэрээр эл үйл явдлынхаа талаар өчигдөр дараах байр суурийг өглөө.

Ж.Сүхбаатар: Би гурван шатны шүүхээр ороод гэмгүй буруугүйд тооцогдсон. Гурван он дамжлаа, монгол улсын систем дээр том төслүүдийг хэрэгжүүлэхэд хяналт хариуцлагын тогтолцоо гүйцэтгэлийн шатанд хангалтгүй. Үүнээс бол хэн нэгэн албан тушаалтан үүрч даах болчихож байгаа юм. Үүнийг үүрэх л тавилантай байлаа. Би огцроогүй, ажлаа өөрөө өгч, чөлөөлөгдсөн. Шүүмжлэлийн мөндөр бороог өөр дээрээ хүлээн авч хүлээн зөвшөөрсөн.

Харин түүний талаар, УИХ-ын гишүүн А.Ариунзаяа: Ж.Сүхбаатар нэр дэвшигч та улс төрийн дуулианд орж байсан хүний нэг. Улс төрчдийн шахаасаар дахиад элдэв янзын цэц дээр гарах вий, могойн хорлолд дахин өртөх вий. Ард түмэн, хуулийнхаа талд байгаарай л гэж хүсье дээ.

Ногоон автобусны дуулиан дэгдэх үед "Угтаа ногоон автобус нь гол автор нь Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга асан Ж.Сүхбаатар. Хотын дарга Х.Нямбаатар “Ногоон нь Ж.Сүхбаатарынх, улаан нь Д.Сумъяабазарынх, саарал нь минийх” хэмээн тодотгож өгсөн удаатай. Тэгвэл ногоон автобусны хэргээр яллагдагчаар татагдсан Ж.Сүхбаатарыг МАН цээжээрээ “хамгаалж”, хэргийг нь сонсголоор хийдүүлэх кампанит ажлыг өрнүүлж эхэлсэн бололтой" хэмээн хэвлэлүүд бичиж байв.

Бүүр ноцтой нь, Ж.Сүхбаатар өөрөө хэвлэлд ярилцлага өгөх үеэрээ “Хотын дарга бид хоёр аль аль нь доголдолтой гэж мэдээгүй. Манай ажлын хэсэг хүлээгээд авчихсан. Гэтэл намайг доголтой гэснийг мэдсээр байж хүлээгээд авчихсан гээд байгаа юм. Энэ бол огт үндэслэлгүй. Өнөөдрийн процессын хуульд учир дутагдалтай зүйл байна. 21 дүгээр зуунд хэлмэгдүүлэлт байсаар байна. Би УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй. Надаар “туг” тахих гэж байна” гэх тайлбар өгч байсан удаатай.

Б.Батзориг: Тролл хаягуудын зорилго нь төрийн үйл ажиллагааг явуулахгүй байх сэдэлтэй байдаг
Хууль зүйн ухааны доктор, профессор Б.Батзоригтой тролл хаягуудын талаар ярилцлаа.

-Нийтийн сүлжээнд хуурамч буюу тролл хаягуудаас үүдсэн асуудлууд шүүмжлэл дагуулдаг. Тролл хаягуудаас үүдсэн сөрөг үр дагаврын талаар ярихгүй юу?

-Хуурамч хаяг болон хуурамч “бот” хаяг гэж хоёр янз байдаг. “Бот” хаяг нь энгийн түвшинд бизнесийн байгууллагууд тодорхой платформууд дээр зөвшөөрөл аваад, нэг дор олон хаягийг хянах эрхийг олж аван тэндээ ёс зүй, хувь хүний нууцлалтай холбоотой үйл ажиллагаа явуулдаг. Гэтэл үүнийг буруугаар ашиглаад хуурамч “бот” хаягууд үүсгэдэг. Энэ нь бусдыг залилан мэхлэх, мөн нийгмийн уур амьсгалыг өөрчлөх, хуурамч мэдээлэл түгээх зорилготойгоор программуудыг ашигладаг гэсэн үг. Өөрөөр хэлбэл, тодорхой давтамжтайгаар, ижил цаг хугацаанд, ижил мессэжийг маш их хэмжээнд нийтэд түгээдэг. Тухайлбал, фэйсбүүк, телеграм хаягуудаар тодорхой давтамжтайгаар явдаг. Гэхдээ энэ нь программчлагдсан өгөгдлөөр давтамжтай явдаг. Үүнтэй холбоотой манайхаас маш олон иргэн зочид буудлаас баригдаад, их хэмжээний гар утсаар хуурамч мэдээлэл түгээдэг байсан нь илчлэгдсэн. Гадаад орноос манайд хяналт сул байдаг юм байна гээд оруулж ирж ажиллуулж байна гэсэн үг. Сүүлийн үед арай гайгүй болсон. Харин хуурамч хаяг нь программын дагуу биш, хувь хүн зориудаар хаяг нээгээд ажиллуулдаг. Улмаар хувийн өс хонзонгоо авах зорилгоор тодорхой хүн рүү, эсвэл байгууллага руу дайрдаг. Энэ тохиолдолд манайд хууль эрх зүйн орчин бүрдсэн. Залилан мэхлэх байдлаар бусдын хувийн мэдээллийг аваад ашиглавал хувь хүний нууцыг задалсан, мөн түүгээр нь далимдуулаад банкны карт руу нь ороод мөнгө авбал энэ нь залилан мэхлэх гэмт хэрэг болно. Үүнийг нь ашиглаад бусдыг айлган сүрдүүлээд байвал “Далайлган сүрдүүлэх” гэмт хэрэг болно. Эдгээр мэдээллээ ашиглаад олон хүнд төлбөр төлж, нийтэд түгээдэг гэсэн үг. Тролл хаягууд нь тухайн нөхцөл байдалд буюу үйл явдалтай уялдаатай байдаг. Тиймээс хуурамч хаягуудыг нийлүүлээд тролл хаяг болгоод ашиглаж байгаа нь зохион байгуулалттай гэмт хэргийн буюу мафийн шинжийг агуулдаг. Учир нь түүнийгээ орлогын эх үүсвэр болгож, байнга гэмт хэрэг үйлдэх замаар цалинждаг гэсэн үг. Энэ нь заавал ч үгүй том гэмт хэрэгтнүүд байх албагүй байдаг. Тухайлбал, Улсын дээд шүүгчийг томилох үеийн мэдээлэл явбал тухайн хүнийг томилуулах сонирхолтой хүмүүс байвал түүнийгээ ажиллуулж эхэлнэ гэсэн үг. Харин иргэдийн үзэл бодлоо солилцох талбар нь өөр. Нөгөө талдаа илт худал мэдээллийг зохион байгуулалттай түгээхээс үүнийг ялгах хэрэгтэй. Иргэд өөр өөрийнхөөрөө сэтгэдэг учраас тодорхой асуудал дээр нэгдсэн байр суурьтай хүмүүс олон байдаг. Тэр хүмүүс саналаа нэгтгээд, өөрийнхөө үзэл бодлоо нэгтгээд, дэмжээд явж байвал үүнийг гэмт хэргийн шинжтэй гэж үзэж болохгүй. Энэ бол цэвэр үзэл бодлоо илэрхийлж байгаа талбар. Харин олон нийтийн буюу массын хандлагыг өөрчлөх, улс төрийн тодорхой шийдвэрт нөлөөлөх зорилгоор бот программ ашиглуулах, эсвэл хуурамч хаягууд дээр тролл хаягууд үүсгэх бол гэмт хэрэг.

-Гадны улс орнууд тролл хаягуудтай хэрхэн тэмцдэг юм бол?

-Сүүлийн үед ганцхан Монголд биш, олон улсад хуурамч “бот” хаягтай яаж тэмцэх вэ гэдэгт анхаарлаа хандуулж байна. Фэйсбүүк, инстаграммд хуурамч хаягуудыг илрүүлэхэд асар их зардал гаргадаг. Тэгэхээр эрх зүйн орчинд яаж хязгаарлах вэ, 24 цаг хянадаг төрийн механизмаа яаж бүрдүүлэх, иргэдэд тэр хаягуудыг яаж таних вэ гэдэгт анхаарах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, нэг мэдээлэл маш ойрхон давтамжтай, адилхан агуулгатай, бүр цэг таслалгүй цацагдаад эхэлбэл энэ бол зохион байгуулалттай хуурамч мэдээлэл явж байна гэж хардаж болно. Гэхдээ энэхүү мэдээлэл зөв мэдээлэл байхыг ч үгүйсгэхгүй.

Гэвч манайд тролл хаягуудаар дандаа буруу зорилгын үүднээс, эсвэл төрийн шийдвэр гаргах үйл ажиллагаанд нөлөөлөх зорилгоор ийм мэдээлэл цацаж байдаг. Хуурамч хаягийг олон улсад блоколдог юм билээ. Олон хүн блоклогдоод эхлэхээр ажиллаж чадахгүй болдог.

-Сөрөг үр дагавраас нь ярихгүй юу?

-Зорилгоосоо шалтгаална гэсэн үг. Бусдын хувийн мэдээллийг авах зорилготой “Үүн дээр “like” дараарай. Энэ мэдээлэл рүү ороорой” гээд цацаад тэр лүү нь оронгуут хувийн мэдээллийг нь маш хурдан татаад авчихдаг. Өөрөөр хэлбэл, хувь хүний бусдаас нууж явдаг зүйлийг нь олоод авчихдаг гэсэн үг. Дараа нь тэрийгээ ашиглаад дарамталдаг. Мөн төрийн шийдвэр тодорхой, судалгаа, шинжилгээ, олон түмний хэлэлцүүлэг дунд олон талын байр суурийг сонсож байгаад явах ёстой байтал хуурамч хаяг, “бот”-ууд нь хүмүүсийн оюун санаанд нөлөөлөөд эхэлдэг. “Худлаа үгийг мянга давтвал үнэн болдог” гэдэг шиг хүмүүс бодит байдлыг буруугаар ойлгоод авчихаар шийдвэрт нь нөлөөлдөг. Тэгэхээр шийдвэр нь буруу гардаг. Энэ нь төрийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, тролл хаягуудын зорилго нь шунахай, өс хонзонгийн, эсвэл төрийн үйл ажиллагааг явуулахгүй байх сэдэлтэй байдаг. Мөн сонгуулийг будлиантуулах гэх мэт бүгд цаанаа гэмт хэргийн зорилготой. Тийм учраас манай тагнуул болон цагдаагийн байгууллага дээр кибер гэмт хэрэгтэй тэмцдэг нэгжүүд ажиллаад явж байгаа.

-Фэйсбүүк орчинд тролл хаягууд асар их байдаг?

-Твитер, Фэйсбүүкийг харахаар Твитер дээр байхгүй зүйл Фэйсбүүк дээр явж байдаг. Тэгэхээр олон нийт мэдээллийг зөв, буруу гэж ялгадаг боловсрол, сонгуулийн боловсрол, хүний эрхийн мэдрэмж, санхүүгийн боловсрол гэх зүйлүүдийг л оновчтой байдлаар хүргэх ёстой. Гэхдээ хүргэнэ гээд шоудаад, реклам цацаад байж болохгүй. Нэгэнт л цахим платформ дээр цацагдаж байгаа учраас тэр мэдээллээ хүмүүс ялгах л хэрэгтэй. Гэвч хүмүүс ялгахгүй хохироод байдаг. Энэ тохиолдолд хүмүүс хуулийн байгууллагад хандах ёстой. “Улс төрийн зорилготой, улс орны эрх ашгийг зөрчөөд байгаа энэ хаягуудыг шалгаач” гэвэл шалгаад манайх мэдээллүүдээ хаадаг. Гэхдээ хаалгах гэхээсээ илүү тэр хүнийг нь олж шийтгэхгүй бол дахиад байрлалаа солиод явдаг. Манай улс бусад орныг бодвол и-мэйл хаяг нээхэд чөлөөтэй байдаг. И-мэйл хаягийг л чөлөөтэй нээхээр тэрийгээ дагаад бүх платформууд нээгдчихдэг. Жишээлбэл, Солонгос улс ардчилсан улс, тэнд заавал иргэний бичиг баримтаар и-мэйл хаяг нээдэг. Иргэний бичиг баримтаараа и-мэйл хаяг нээчихсэн тохиолдолд бизнесийн байгууллага гэдгээ хэлбэл олон хаягийг удирдах эрхээ авчихдаг. Нөгөөх нь буруу зорилготой байдаг. Түүнчлэн нэг компанийг дампууруулах, улс орны шийдвэрийг өөрчлөх, эсвэл нэг хүнийг гутаан доромжлох агуулгатай. Харин хувь хүн өөрийн хаяг дээрээ янз бүрийн юм бичиж байвал тэр хүний үзэл бодол юм. Гэхдээ илт худал, бусдыг хүнд гэмт хэрэгт гүтгэж болохгүй. Энэ хаягаараа бусдыг гүтгэвэл “тэнэг, дүүрцэн” хүн гэсэн үг. Тэгэхээр энэ хяналтыг л зохицуулаад өгчихдөг байх хэрэгтэй.

-Манайд тролл хаягаас болж шийтгүүлсэн тохиолдол байдаг юм болов уу?

-Манайд ингэж шийтгүүлсэн тохиолдол одоогоор би олж үзээгүй. Гэхдээ энэ нь цаанаа бизнес, хуурамч мэдээлэл түгээгээд, мөнгө хийгээд байдаг. Тэр хүний хувьд мөнгө аваад хийх нь эрсдэлгүй, ашигтай байна гэсэн үг. Үүнийг ашиггүй болгох нь хуулийн байгууллагуудын үйл ажиллагаа юм. “Намайг барихгүй юм чинь яадаг юм” гэвэл үйл ажиллагаа нь өргөжөөд л байна гэсэн үг. Энэ төрлийн хэргийг шалгаад, шүүхээр эцэслэчихсэн зүйлийг манай хуулийн байгууллагууд мэдээлэх ёстой.

Г.БАЛГАРМАА

С.УЧРАЛ

Н.Тавинбэх нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэхээр прокурорт хүргүүлжээ
Төрийн нарийн бичгийн дарга асан Н.Тавинбэх  нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ.

Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Н.Т нь бусадтай бүлэглэн  төслийн хүрээнд ажлын гүйцэтгэл нь хангалтгүй байсан зөвлөх үйлчилгээ үзүүлэгч аж ахуйн нэгжийн гэрээний хугацааг сунгуулах болон 2,965,515.69 ам.доллараар зөвлөх үйлчилгээний төсвийг нэмэгдүүлэн нэр бүхий аж ахуйн нэгжид эдийн засгийн давуу байдал бий болгосон хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлэв.

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2026 оны 6 дугаар сарын 8-14-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 130 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 23 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 21 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 86 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 1030 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 16 хэргийг шүүхэд шилжүүлэх, 23 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүллээ.

Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 988 хэрэг шалгагдаж байна. Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгуулахаар 5 мөрдөгчийн мэдэгдэл, 2 хууль хэрэгжүүлж ажиллах албан бичгийг холбогдох байгууллагад хүргүүллээ.

Төрийн үйлчилгээний байгууллагын удирдах албан тушаалтан нь хамтын шийдвэр гаргах ажлын хэсгийн даргаар томилогдон ажиллаж байхдаа бусадтай бүлэглэн үржлийн малыг 19 толгой үхрийг өөртөө болон бусдад давуу байдлаар олгож хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор улсад нийт 221,9 сая төгрөгийн хохирол учруулсан, олон удаагийн худалдан авалтаар өөрийн хамаарал бүхий нэр бүхий аж ахуйн нэгжүүдэд давуу байдал олгосон  зэрэг үндэслэлээр мөрдөн шалгасан эрүүгийн хэргүүдийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүллээ.

З.Энхболдыг “хатгагч” гэж үзэн ялласан нь эргэлзээ төрүүлж байна
УИХ-ын дарга, АН-ын дарга асан З.Энхболдыг Зам тээврийн хөгжлийн яамны сайд асан Б.Энх-Амгалангийн хэрэгт хатгагчаар оролцсон гэж үзэн Монгол Улсын шүүхээс хоёр жилийн ялаар яллаж шийтгэсэн.

Тэгвэл хатгагч гэж хэн бэ. Яавал хатгагч болдог талаар УИХ-ын Тамгын газрын дэд дарга, хуульч Г.Эрдэнэбат “Өдрийн сонин”-ы 2026 оны тавдугаар сарын 16-ны өдрийн дугаарт тайлбарлаж ярьжээ. Энэ эрхэм Монгол Улсын орлогч прокурор байсан гэдгийг та бид мэдэх билээ. Тэрбээр хэлэхдээ “Энэ хэрэг эргэлзээ төрүүлж байна. Маргаан мэтгэлцээнтэй хийж байж үнэн мөнийг нь тогтоох нь зөв” гэсэн байр суурь илэрхийлсэн юм. Хуульч Г.Эрдэнэбат ярихдаа хатгагч гэдэг нь: “Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Эрүүгийн хуулийн 3.4 дүгээр зүйлд гэмт хэргийн хатгагч гэдгийг тодорхойлж, хуульчилсан. Хатгагч гэдэг нь тухайлан хэн нэгэн хүнийг санаатай гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн хүнийг хэлнэ.

Энэ нь зөвхөн гэмт хэрэг үйлдэх санааг хэн нэгэнд хэлээд өгч байгаа үйлдэл огт биш. Тухайн хүнийг гэмт хэрэг үйлдэхэд хүргэхүйц санаа бодол төрүүлэх, уриалах хүсэх, гуйх, ятгах, ямар нэг зүйл амлах, зөвлөгөө өгөх, итгүүлэх, заналхийлэх, хүч хэрэглэх, хуурч мэхлэх зэрэг аргыг хэрэглэсэн этгээдийг хэлж байгаа юм.

Харин энэ зүйлээр буруутгахдаа гэмт хэрэг үйлдэхэд ямар арга хэлбэрээр татан оруулсан бэ гэдгийг тогтоох ёстой ба тухайн хатгасан этгээдийн үйлдлээс хамаарч гэмт хэрэг үйлдэхээс өөр аргагүй байдалд орсон нөхцөл байдал тогтоогдвол гэмт хэргийн хатгагч гэж үздэг. Энэ тодорхойлолт нь тухайн хүний үг, үйлдэл шууд гэмт хэрэг үйлдэх шийдвэрийг бий болгосон байхыг шаардана.

Гэвч дээрх хэрэгт ашиглагдсан нотолгооны бүтэц нь гол төлөв шууд бус шинжтэй байна. Хамаарал бүхий этгээдийн бизнесийн холбоо, улс төрийн албан тушаал, гэрчүүдийн “сонссон”, “ойлгосон” шинжтэй мөн хэвлэл мэдээллийн мэдээлэл зэрэг нь шүүхийн дүгнэлтийн суурь болсон нь харагддаг. Харин Эрүүгийн эрх зүйн суурь зарчмаар бол гэм бурууг “эргэлзээгүй нотлогдсон байх” түвшинд хүргэх шаардлагатай бөгөөд зөвхөн нөхцөл байдлын давхцал дээр тулгуурласан дүгнэлт хангалттай эсэх нь эргэлзээтэй асуудал юм” гэжээ. Энэ бүгдээс харахад иргэн З.Энхболдыг яллахдаа “Эргэлзээгүй,нотлогдсон байх” түвшинд биш хэн нэгний “захиалгаар” шүүж шийдвэр гаргасан мэт харагдаж байна. З.Энхболд хэлэхдээ “Би Б.Энх-Амгаланг танихгүй, утсаар ярьж байгаагүй, мессэж ч бичиж үзээгүй” гэж удаа дараа мэдэгдэж байв. Танихгүй, дээрээс нь хоорондоо ярьж ч үзээгүй хүмүүс яаж гэмт хэргийг хатгаж, гэмт хэрэг үйлдүүлэх билээ. Тийм учраас л З.Энхболдыг “хатгагч” гэж үзэж ял өгсөн нь эргэлзээ төрүүлж байна гээд байгаа юм. Шударга энэрэнгүй шүүх гэж бид хэзээнээс ярьсаар ирсэн. З.Энхболдыг шударгаар шүүж цагаатгах байх гэсэн хүлээлт нийгэмд үүсээд байна. “Нэг үхрийн эврийг цохивол мянган үхрийн эвэр доргино” гэж зүгээр ч нэг хэлээгүй байх. Шүүх шударга захиалгагүй байвал ард олны итгэл сэргэхэд тун хэрэгтэй сэн.

Ж.САНДАГДОРЖ

ӨДРИЙН СОНИН

Байртай болох хоосон мөрөөдөл болох уу?
Монголбанк Засгийн газар хамтран хэрэгжүүлж буй ипотекийн зээлээр 2013 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд 144600 өрх орон сууцтай болсон байна. 13 жилийн хугацаанд ипотекийн зээлд зориулж 10 орчим их наяд төгрөгийн санхүүжилт гаргажээ.

Ипотекийн зээлийн 6-8 хувийн хүүтэй зээлд хамрагдах иргэдийн тоо жилээс жилд өсөж материалаа бүрдүүлж өгсөн иргэд зургаан сараас дээш  хугацаагаар хүлээж буй.  Өнөөдрийн байдлаар зээлд хамрагдах хүсэлтээ өгсөн 47 мянган  иргэн байгаа аж. Тэгвэл Монголбанкны зүгээс энэ оноос эхлэн ипотекийн зээлийн санхүүжилтэд зориулж мөнгө хэвлэхгүй гэдгээ мэдэгдсэн. Энэ тохиолдолд санхүүжилтийн эх үүсвэр 500 тэрбум төгрөг дотор эргэлдэх юм. Өөрөөр хэлбэл, ипотекийн эргэн төлөлтөөс орж ирсэн мөнгийг зөрүүлээд санхүүжилтийн эх үүсвэр болгон ашиглана.

Засгийн газраас барьж буй бодлогоор ипотекийн зээлд зарцуулах санхүүжилтийн хэмжээ ийнхүү буурч байгаа нь зээлд хамрагдах иргэд илүү удаан хүлээж багтаж чадах эсэх нь эргэлзээтэй болж байгаа юм.

Уг нь УИХ-аас Баялгийн сангийн тухай хуулийг баталснаар 2024 онд Хуримтлалын сангаас 500 тэрбум төгрөгийг ипотекийн санхүүжилтэд зориулан гаргасан. Мөн төв банк ипотекийн зээлийн эргэн төлөлтөөр орж ирсэн 500 тэрбум төгрөгийг буцаан санхүүжилт болгон зарцуулж ирсэн. Ингэснээр ипотекийн зээлийн санхүүжилтийн эх үүсвэр 1 их наяд төгрөгт хүрч хоёр дахин өссөн юм.  Энэ бодлого 2024 оны УИХ-ын сонгууль угтан хэрэгжиж улмаар 2025 онд ч үргэлжлэн хэрэгжсэн.

Улмаар 2025 онд Төв банк, арилжааны банк, Хуримтлалын сан гэсэн эх үүсвэрүүдээс 1.1 их наяд төгрөгийн санхүүжилт гаргаж  9000 гаруй өрхийг ипотекийн зээлд хамруулсан байна.

Энэ онд дээрх бодлого үргэлжлэх болов уу гэх хүлээлт байсан ч найдваргүй болов. Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт "Ипотекийн зээл нь үнэт цаасаар  баталгаажиж, хоёрдогч зах зээл дээр эргэлтэд ордог, хөрөнгө оруулагчдад өгөөжтэй бүтээгдэхүүн болж хөгжсөн байдаг.  Гэтэл манай улсад хэрэгжүүлж буй  6-8 хувийн хүүтэй ипотекийн зээлийн хөтөлбөр нь зах зээлийн бус шинжтэй, хөрөнгө оруулалт татах боломж хязгаарлагдмал хэвээр байна.  Үндсэндээ 47 мянга гаруй иргэд энэ хөтөлбөрт хамрагдах гээд дугаарлаж байгаа нь ийм байдлаар цааш явах боломжгүйг харуулж байгаа юм. Иймд цаашид энэ татаастай хөтөлбөрийг маш тодорхой зорилтод бүлэг рүү чиглүүлж, нийт зах зээлд уян хатан, хэрэглэгчдэд олон сонголттой тогтолцоо бүрдүүлэх шаардлагатай. Энэ ажлыг эхлүүлэх хүрээнд ипотекийн зээлийн журмыг шинэчлэх төслийг боловсруулж, Засгийн газар болон холбогдох байгууллагуудаас санал авч байгаа” гэж мэдээлсэн. Үндсэндээ ипотекийн зээл шуурхай авах хэрэгцээ байгаа бол зургаан хувиас гадна арай өндөр буюу  8, 10, 12 хувийн хүүтэй зээлд хамрагдах  сонголтыг бий болгох хэрэгтэй гэдгийг хэлсэн юм.

2026 оны эхний дөрвөн сарын байдлаар 187 тэрбум төгрөгийг ипотекийн зээлд зориулан зах зээлд гаргаад байгаа аж. Тэгвэл үлдсэн 313 тэрбум төгрөгийг энэ он дуустал ипотекийн зээлд зарцуулна гэсэн үг. Гэтэл одоогийн байдлаар 5.5 их наяд төгрөг давсан зээлийн хүсэлтийг иргэд ирүүлсэн байна.

https://news.mn/r/2867007/

Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг 6 бүртгэгджээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох гэмт хэрэг  өдөр бүр бүртгэгдэж байгаа аж. Сүүлийн 24 цагийн хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг зургаа  бүртгэгджээ.

Эрхээ хасуулсан үедээ давтан согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд Эрүүгийн хуулийн 27.10-т зааснаар 2700 нэгжээс 14,000 нэгжээр торгох, зургаан сараас гурван жилийн хугацаанд зорчих эрхийг хязгаарлах, зургаан сараас гурав хүртэлх жилийн хорих ял оногдуулдаг.

Иймд Жолооч та замын хөдөлгөөнд оролцохдоо хариуцлагатай байж, замын хөдөлгөөний дүрмээ баримтлан, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Улаан цэгээр нэн их хуурайшилттай газруудыг тэмдэглэжээ
Ихэнх нутгаар хуурайшилт нэн их болон их түвшинд байна.

Баруун, зүүн, говийн аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсгээр их болон нэн их хуурайшилттай байна. Иргэд, малчид та бүхэн ой хээрийн бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг чанд сахиж, ил гал гаргахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Улсын хэмжээнд өчигдөр (2026.05.10) 12:00 цагийн байдлаар Булган аймагт гарсан ойн хоёр гал түймрийг цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.

Тус аймгийн Тэшиг сумын “Зүүн согоот”-д гарсан ойн гал түймрийг цурамд оруулж, тус сумын “Тасархайн давааны ам”-д гарсан ойн гал түймрийг мөн цурамд оруулжээ. Эдгээр галыг бүрэн унтраахаар Онцгой байдлын байгууллага, мэргэжлийн ангийн нийт 67 хүн, 11 автомашинтайгаар ажиллаж байна.

Он гарсаар нийслэлийн 2 дүүрэг, 11 аймгийн 46 суманд, 86 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгджээ.

М.Баяраа: Орон нутагт эмч, багш нарыг тогтвор суурьшилтай ажиллуулах нь чухал
Хөдөө, орон нутагт баригдаж байгаа төрийн орон сууцнуудын бүтээн байгуулалтын ажилтай танилцаж, тулгамдсан зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэх зорилгоор Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан Ажлын хэсэг өнөөдөр /2026.05.02/ говийн бүсэд ажиллах үеэрээ Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд баригдаж байгаа 8 айлын орон сууцны барилгын бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа.

Энэ үеэр ХББОСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга М.Баяраа "Орон нутагт шаардлагатай төрийн албан хаагч, тэр дундаа эмч багш нарыг тогтвор суурьшилтай, ая тухтай амьдруулах нь их чухал. Нөгөө талаараа Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, иргэдийг орон нутагтаа амьдрах боломжийг хангах бодлогын хүрээнд бүтээн байгуулалтын ажил хийгдэж байна. Энэ хүрээнд сумдад 8, 15 айлын орон сууцуудыг барьж байна. Өнөөдөр Эрдэнэдалай суманд 8 айлын орон сууцыг барьж, ашиглалтад оруулахад бэлэн болж байна. Одоогийн байдлаар барилгын ажил 85 хувийн гүйцэтгэлтэй, ирэх зургаадугаар сарын 15-ны өдөр улсын комисст хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна" хэмээн онцоллоо.

УИХ-ын 2024 оны "Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлах тухай" 64-р тогтоолын 01-р хавсралтад заасан орон нутгийн хөгжлийн төвөөс төсөл хэрэгжих газар нь шийдэгдэх боломжтой, мөн инженерийн дэд бүтэц, ерөнхий төлөвлөгөөний бэлэн байдал, нийгмийн эрэлт хэрэгцээнд үндэслэн Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалт /ХББОС/-ын сайд 2025 оны 21-р тушаалаар төсөл хэрэгжих сумдын жагсаалтыг баталсан билээ.

Уг жагсаалтад багтсан сумдаас бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалаар орон нутгийн хөгжлийн төв суурин газраар тогтоогдсон сумын төвд 15, бүсийн хөгжлийн төв суурин газарт таталцах сумдын төвд 8 айлын орон сууцыг барьж, хэрэгжүүлэхээр төлөвлөсөн юм. Тэгвэл өнөөдрийн байдлаар 12 суманд бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байгаа бол 19 сумын хөрөнгө оруулалт шийдэгдэж, гэрээний ажил явагдаж байна.

Шүүх хуралдаанд оролцох явцдаа зохисгүй үг хэлж, орхин гарсан өмгөөлөгчийг 100 мянган төгрөгөөр торгожээ
Анхан шатны тойргийн шүүхийн тогтоолоор өмгөөлөгч С-г эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд оролцох явцдаа зохисгүй үг хэллэг хэрэглэсэн, шүүх хуралдаан даргалагчийн дэг сахиулах шийдвэрт захирагдахгүй шүүх хуралдааны танхимыг орхин гарч явсан гэж Зөрчлийн тухай хуулийн 15.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 100.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар өмгөөлөгч С нь анхан шатны шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулсан, мөн “шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг нь хүлээн аваагүй” гэх үндэслэлээр шүүх хуралдааны явцад зохисгүй үг хэллэг хэрэглэн оролцсон байх бөгөөд шүүх хуралдаан даргалагчаас удаа дараа шүүх хуралдааны дэг сахиулж, арга хэмжээ авахыг сануулсаар байтал шүүх хуралдааны танхимыг дур мэдэн орхин гарч, цаашид хуралдаан үргэлжлэх боломжгүй байдалд хүргэсэн болох нь тогтоогдсон.

Давж заалдах шатны шүүх тухайн өмгөөлөгчийн гомдлыг үндэслэн хэргийг хэлэлцээд анхан шатны тойргийн шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Тодруулбал, өмгөөлөгч шүүх хуралдааны аль ч үе шатанд хүсэлт гаргах эрхтэй боловч энэхүү эрхээ шударга бус зорилгоор ашиглах, шүүх хуралдааныг санаатай хойшлуулах, шүүх болон шүүх хуралдааны бусад оролцогчийг төөрөгдүүлэх, шүүх хуралдаан даргалагчийн шийдвэрт захирагдахгүй хуралдааныг орхин гарсан зэрэг нь гадаад хэлбэрийн хувьд эрхээ хэрэгжүүлж буй боловч агуулгын хувьд шүүх хуралдааны үйл ажиллагааг тасалдуулах, удаашруулах хүсэл зорилгоор хийгдсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэжээ.

Эх сурвалж: Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх

А.Амартүвшин: Хуучны, хөдөөний сэтгэлгээгээрээ халбага сэрээ, тавгаа дундаа хэрэглэдэг хэвээр байгаа цагт хеликобактери буурахгүй байна
Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар(НЗДТГ) болон Нэгдсэн Үндэстний Байгууллага(НҮБ)-ын Хүүхдийн сан хамтран ажиллахаар болов.

Энэ хүрээнд хүний папиллома вирусийн эсрэг вакцинжуулалтыг эрчимжүүлэх, үе тэнгийн дээрэлхэлтийг зогсоох, хеликобактерийн халдвараас сэргийлэх чиглэлээр хамтран ажиллахаар өнөөдөр харилцан ойлголцлын санамж бичигт талууд гарын үсэг зурцгаалаа.

Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин "Хеликобактеритай тэмцэх ажлаа энэ сараас эхлүүлж байна. Энэ нь нэг удаагийн арга хэмжээ бус бөгөөд 3-4 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр хөтөлбөрөө боловсруулаад байна. Эхний удаад улсын болон хувийн сургуулиудад халдвар хэр байгаа талаар тодруулж, суурь тоогоо авснаар эмчилгээг эхлүүлнэ.

Хоёрдугаарт эцэг эх, асран хамгаалагч нарт гэр ахуйн орчинд хэрхэн ариутгал, халдвар хамгааллыг хийх талаар танилцуулна.

Үүн дээр хатуу хэлэхэд аяга, таваг, халбага сэрээгээ гэр бүлийн орчинд хольж сольж хэрэглээд байгаагаа өнөөдрөөс болих ёстой. Тэгж байж хеликобактери устана.

Сургууль, цэцэрлэгийн орчинд аяга таваг угаагч, ариутгагчаар хангана. Нийслэлээс 9.8 тэрбум төгрөгийг зарцуулж, улсын сургууль, цэцэрлэгийг аяга таваг угаагч, ариутгагчаар хангах бол хувийн сургууль, цэцэрлэгт стандартын шаардлага тавьж, хангуулж байгаа" гэв.

Түүнчлэн Засаг даргын орлогч А.Амартүвшин гэрийн орчинд эцэг эх, асран хамгаалагчдыг хеликобактерийн халдвараас сэргийлэх ёстойг сануулахдаа дотуур хувцсаар жишээлэн тайлбарлав. Тэрбээр "Аав ээж, хүүхдүүд хоорондоо дотуур хувцсаа тойруулаад хэрэглэдэггүй. Ирсэн зочдодоо хэрэглүүлдэггүй биз дээ. Яг үүнтэй адил авч үзэх ёстой. Энэ бол ариун цэврийн асуудал.

Монгол заншил дээр эцэг эх, хүүхэд нь тусдаа халбага сэрээтэй байхад өвөө эмээ нь ороод ирдэг. Энэ манай хүүхдийн халбага, сэрээ, таваг юмаа битгий хэрэглэ гэхээр 'Чи эмээгээсээ сэжиглээд байгаа юм уу', 'Чи эмээгээсээ бузартав гэж дээ' гэдэг. Ийм сэтгэлгээнээсээ өнөөдрөөс бид салах ёстой.

Хуучны, хөдөөний сэтгэлгээгээрээ халбага сэрээ, тавгаа дундаа хэрэглэдэг, өөрсдийн хэрэглэдэг аяга тавгаа гаднаас орж ирсэн найз нөхдөдөө хамаагүй хэрэглүүлдгээс хеликобактери одоо болтол буурахгүй байна" гэж шүүмжлэв.