Эдийн засаг - Chingeltei.nutag.mn

1072 хувьцаатай иргэдэд 63,242 төгрөгийн ногдол ашгийг энэ сард багтаан олгоно
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны санхүүгийн жилийн тайлангаар 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан гэдгээ мэдэгдсэн. Үүний үр дүнд компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр нийт хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилахаар болсон.

Тодруулбал, 1072 ширхэг хувьцаа эзэмшдэг нэг иргэнд татварын дараах дүнгээр 63,242 төгрөгийн ногдол ашгийг 2026 оны 4-р сарын 30-ны дотор олгохоор мэдэгдсэн юм.

2025 оны цэвэр ашгаас нийт 786.6 тэрбум төгрөгийг бүх хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг болгон хуваарилах бөгөөд үүнээс Монгол Улсын 3.5 сая орчим иргэнд нийт 208.5 тэрбум төгрөгийн ногдол ашиг олгоно.

Орон сууц борлуулсны 2 хувийн татварыг хүчингүй болгох эсэх саналыг Өргөдлийн байнгын хороо хэлэлцэж эхэллээ
Парламент шинэ бүтцээрээ Өргөдлийн байнгын хороог дахин сэргээн байгуулаад байна.

Тус Байнгын хороо өнөөдөр анхны хуралдаанаа хийж, хоёр иргэнээс нийтийн өргөдлийн талбарт гаргаж, 100 мянгаас дээш хүний санал авч дэмжигдсэн хоёр өргөдлийг авч хэлэлцлээ.

Эхнийх нь иргэн О.Батхүүгээс 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдөр “Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг 2 хувийн татварыг хүчингүй болгох шаардлагатай байна.

Хүмүүс байр орон сууцаа ихэвчлэн зээлээр авдаг. Зээлийн хүү төлбөр төлөхдөө өөрийн цалин орлого буюу татвар төлсөн мөнгөөрөө төлдөг. Мөн байр орон сууц бол хүний анхдагч хэрэгцээ.

Дэлхийн бусад улсад амьдран суугаа байшин, байр орон сууцаа зарахад татвар төлдөггүй.

Учир нь энэ бол ашиг орлого олох бизнес биш.

Иймд энэхүү 2 хувийн татварыг цуцлах шаардлагатай. Иймд хувь хүний орлогын албан татварын хуулийн 21.2.1 дэх заалтыг хүчингүй болгох.” хэмээн хуулийн төсөл санаачлах өргөдөл гаргасан нь 100 мянга 306 хүний санал авсан тул Байнгын хороогоор хэлэлцэж байна.

Бодлогын хүүг огцом нэмж 12 хувьд хүргэлээ
Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнөөдөр хуралдаж, бодлогын хүүг 2 нэгж хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа.

Ингэснээр бодлогын хүү манай улсад 10 хувиас 12 хувь болон нэмэгдэж байгаа юм.

Энэ талаар Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Бодлогын хүүг хоёр нэгж хувиар нэмэгдүүлснээс гадна өр, орлогын харьцааг 50 хувиар шинэчлэн тогтоолоо.

АНУ-аас хэрэгжүүлж буй бодлого түүхий эдийн үнэд сөрөг нөлөө үзүүлэх магадлалтай. Мөн БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн салбарын уналт үргэлжилсээр, нүүрс, төмрийн хүдрийн үнэ буурахад хүргэлээ.

Дотоод шалтгааны хувьд, инфляц сүүлийн саруудад нэмэгдсээр, энэ жилийн нэгдүгээр сард 9.6 хувьтай гарсан. Инфляцад цахилгааны үнийн өсөлт, түүнийг дагаад түрээс, үйлчилгээний үнэ нөлөөлж байгаа.

Иймд Монголбанк инфляцын төсөөллөө нэмэгдүүлэх шаардлагатай болсон. Иймд цаашид үнийн өсөлт эрчимжих зэрэг эрсдэлийг бууруулахын тулд бодлогын тохиргоо хийх шаардлагатай болсон" хэмээн тайлбарласан байна.

Энэ онд 35 хүртэлх насны иргэдийг ипотекийн зээлд шуурхай хамруулна
Засгийн газраас нийслэлийн төвлөрлийг сааруулах, хөдөөгийн сэргэлтийг дэмжих зорилгын хүрээнд энэ онд ипотекийн зээлийг орон нутагт түлхүү олгохоор төлөвлөж буй. Өнгөрсөн онд 1.3 их наяд төгрөгийн ипотекийн зээлийг 12 мянга орчим иргэнд олгосон байна. Үүний 41 хувийг орон нутгийн иргэдэд олгосон байгаа юм.

2023 онд орон нутагт 705 иргэнд ипотекийн зээл олгож байсан бол 2024 онд 3896 иргэнд 386 орчим тэрбум төгрөгийн зээл олгожээ.

Орхон, Дархан-Уул, Баянхонгор, Өвөрхангай, Дорнод зэрэг аймгуудад хамгийн  их зээл олгожээ. УИХ-ын чуулганаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг 2024 оны дөрөвдүгээр сард  баталсан. Ингэснээр хуримтлалын сангаас 500 тэрбум төгрөгийг ипотекийн зээлийн санхүүжилтэд нэмснээр өнгөрсөн онд зээл олголт 50 гаруй хувиар нэмэгдсэн. Энэ онд мөн ипотекийн зээлд 1.2 их наяд орчим төгрөгийн зээл олгохоор төлөвлөсөн. Ингэхдээ залуу гэр бүлийг дэмжих үүднээс 35 хүртэлх насны залуучуудыг дараалалгүй ипотекийн зээлд хамруулахаар төлөвлөжээ. Мөн амины орон сууц барих гэж байгаа иргэдийг ипотекийн зээлд хармуулахаар болсон билээ.

Сангийн хөрөнгө салаагаар
НДС, ЭМДС-гийн хөрөнгийг гарын салаагаараа урсгаж, эрсдэлд оруулсан түүхийг Үндэсний Аудитын газар судалжээ.

Үнэхээр сангийн хөрөнгийг санаан зоргоороо урсгасан шийдвэрүүдийг үе үедээ гаргаж ирж. Үүгээр маш ноцтой асуудлууд илэрснээс харвал НДС-гийн алдагдлын шалтгаан нөхцөлийг хянан шалгах нээлттэй сонсгол зохион байгуулах шаардлагатай нь харагдаж байна. Үе үеийн Засгийн газрын үед сангийн хөрөнгийг завхруулж, хожим нь ярихдаа менежментийн алдаа гэх эзэнгүй нүх рүү чихэж явж. Хамгийн том эрсдэлүүдийг 2003, 2005 оны шийдвэрээр гаргаж их хэмжээний авлагыг царцааж, найдваргүй авлага нэрээр хүчингүй болгожээ.

Сангийн хөрөнгийг банканд байршуулахыг зөвшөөрсөн баримтууд нь сураггүй болжээ

2019 онд “Капитал” банкнаас 104.2 тэрбум төгрөг нэхэмжлэх шийдвэрийг шүүхээс гаргасан бөгөөд өнгөрсөн наймдугаар сарын 24-ний байдлаар 36.9 тэрбум төгрөгийн төлбөр барагдаж, 67.3 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна. “Чингис хаан” банкнаас нэхэмжилсэн 103.57 тэрбум төгрөгөөс 7.98 тэрбум төгрөг төлөгдөж, үлдэгдэл 95.6 авлагатай тэрбум төгрөгийн байна. Одоогоор энэ мөнгөнүүдээ олж авахаар 300 саяар өмгөөллийн үйлчилгээ авна гэхээс тодорхой юм алга. Гэтэл лав “Капитал” банкнаас авах 67.3 тэрбумыг ирэх оны НДС-гийн төсвийн орлогод тооцжээ. Мөнгөн хадгаламжийн үлдэгдлийн хэмжээ тухайн банкны нийт активын 20 хувиас хэтрэхгүй байх хязгаарыг 25 хувь болгон өсгөж байгаад зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг бүрэн харгалзаж үзээгүйгээс “Капитал”, “Чингис хаан” хадгаламж зэрэг байршуулж, банкуудад сангийн хөрөнгийг алдахад хүргэсэн гэж аудитынхан үзжээ.

Гэтэл НДЕГ-ын “Капитал” банканд байршуулсан мөнгөн хадгаламжийн гэрээний жагсаалтад 2013, 2015, 2016 оны НДҮЗ-ийн даргаас НДЕГ-т гэрээ байгуулах эрх олгох зөвшөөрлийн баримт бичиг нь НДЕГ-ын архив болон НДҮЗ-ийн ажлын албанд байхгүй, олдоогүй байна.

Сангийн хөрөнгийг Монголбанкны бодлогын хүүгээс бага хүүтэйгээр банканд байршуулж байжээ

“Капитал” банк нь өнгөрсөн аравдугаар сарын байдлаар НДС-д 67.2, ЭМДС-д 77.4 тэрбум нийт 144.6 тэрбум төгрөгийг төлөх үлдэгдэлтэй байна. “Чингис хаан” банк нь өнгөрсөн аравдугаар сарын байдлаар НДС-д 95.3, ЭМДС-д 30.6 тэрбум нийт 126.9 тэрбум төгрөг төлөх үлдэгдэлтэй байна.

Түүнчлэн “Чингис” хаан банканд 2014-2020 онд нийт 56 удаагийн мөнгөн хадгаламж байршуулахад 24 удаад нь, “Капитал” банканд нийт 72 удаагийн мөнгөн хадгаламж байршуулахдаа 48 тохиолдолд нь Монголбанкны бодлогын хүүгээс доогуур хүүгээр байршуулжээ.

Дампуурсан долоо банканд байсан 5.4 тэрбум төгрөг төлөгдөөгүй

НДС, ЭМДС-гийнхаа мөнгийг төлбөрийн чадваргүй болж байгаа банкуудад хийгээд алдсан. Тэр мөнгөө хэрхэн олж авах вэ гээд УИХ дээрээ яриад сууж байна. Гэтэл банкуудтай холбоотой асуудал эрт эхэлж. 2000 оноос өмнө долоон банк дампуурахад тэнд хадгалагдаж байсан 5.4 тэрбум төгрөг төлөгдөөгүй байна. Дампуурсан банкуудад алдсан мөнгөний хувьд “Монгол бизнес” банканд байсан 200 сая, “Азийн хөрөнгө оруулалтын банк”-нд байсан 19.5 сая, “Экспорт, импорт” банканд байсан 753.2 сая, “Ардын банк”, “Монгол даатгал банк”-нд байсан 824.5 сая, “Хотш” банканд байсан 1.6 тэрбум, “Сэргээн босголт” банканд байсан хоёр тэрбум төгрөг банкууд татан буугдсантай холбоотойгоор найдваргүй авлагаар тооцон хүчингүй болгожээ. Өөрөөр хэлбэл, найдваргүй банканд сангийн мөнгийг хийж үрэгдүүлдэг явдал “Капитал”, “Чингис хаан” банкнаас ч бүр өмнөөс эхлэлтэй гэж болно.

1996-1999 онд дампуурсан эдгээр долоон банктай холбоотой 5.4 тэрбум төгрөг бага сонсогдож болох ч тэр үед мөнгөний ханш чанга байсан. Үүнийг 2023 оны ханшид шилжүүлбэл 40.8 тэрбум төгрөг болно.

Энэ мөнгийг найдваргүй авлагад тооцож орхисон шийдвэрүүд 2003, 2005 онд гарсныг сайтар анзаарах ёстой.

Найдваргүй авлагад тооцон их хэмжээний орлогыг царцаажээ

2003, 2005 онуудад НДС-гийн маш их авлагыг хүчингүй болгож. Хүчингүй болгосон шийдвэргүүд яг ижилхэн, шинэ жилийн өмнө буюу тухайн онуудын арванхоёрдугаар сарын 30-нд гарч байжээ.

НДҮЗ-ийн 2003 оны арванхоёрдугаар сарын 30 ны 16 дугаар тогтоолоор 239 байгууллагын 303 сая төгрөг, 2005 оны арванхоёрдугаар сарын 30-ны 29 дүгээр тогтоолоор Нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй зарим аж ахуйн нэгж, байгууллагын 81 ажил олгогчтой холбоотой 214 сая нийт 517.7 сая төгрөгийн шимтгэлийн авлагыг найдваргүйд тооцож хүчингүй болгосон байна.

20 жилийн өмнөх хагас тэрбум төгрөг одоогийн үнэ цэнээр бодвол хэдэн тэрбум болно. Тэгэхээр одоогийн НДС гийн алдагдал, дампуурал хаанаас эхтэй нь харагдана. Одоо энэ асуудлыг аудитынхан гаргаж тавихдаа “Тухайн үед нийгмийн даатгалын байгууллагаас өр төлбөр барагдуулахаар нэхэмжлэл гаргах боломжтой байсан” гэж үзэж байгаа юм. Боломжтой байсан ч эс үйлдэхүйгээр хөдөлж өгөөгүй, өнгөрсөн бүх алдаагаа “менежментийн алдаа” гэж эзэнгүй хоосон нүх рүү чихчихээд сууж байгаагийн цаана маш их хардалт дагуулсан асуудлууд байсан нь харагдана.

Алдахгүй гээд алдсан нь

Дампуурах гэж байгаа банкуудад мөнгөө хийж алдчихаад дараа нь дахин алдахгүй гээд мөнгөн хөрөнгийг арилжааны банканд байршуулахыг Сангийн яам дэмжээгүй.

Энэ хугацаанд 215.8 тэрбум төгрөгийн хүү авах боломжоо алдсан байдаг юм байна.

Төрийн шийдвэрээр сангаа “самарчээ"

НДС-гийн алдагдалд үе үеийн төр засгийн буруу шийдвэрүүд ихээр нөлөөлжээ. Удаа дараагийн хуулийн өөрчлөлтөөр Нийгмийн даатгалын хууль тогтоомжоор бус салбарын хууль тогтоомжоор тэтгэврийн хувь хэмжээг тогтоодог, хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоох хуулийн заалтууд болон гэнэтийн шийдвэр гаргаж тэтгэвэр тогтоолгох эрх үүсгэж байгаа нь санд ачаалал үүсгэж ирсэн. Нийт тэтгэвэр авагч 383 мянга байхад үүний 175 мянга нь хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэврээ тогтоолгожээ. Ингээд ердийн нөхцөлөөр тэтгэврээ тогтоолгосон иргэн дунджаар 14.6 жил, хөнгөлөлттэй нөхцөлт иргэн дунджаар 17.8 жил тэтгэвэр авч байна.

Тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, хувь хэмжээг бууруулах, тэтгэвэрт гарах нөхцөлийг бууруулах зэрэг гэнэтийн шийдвэрүүд гаргаж санг 7.3 их наяд төгрөгөөр бууруулсан гэх тоог аудитаар гаргаж ирлээ.

Нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлөхтэй холбоотой болон цар тахлын үеийн шийдвэрүүд Нийгмийн даатгалын сангийн нөөцийг бууруулсан. 2024 оны эхний 10 сарын байдлаар нийт 63004 даатгуулагчид 37.2 тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн. Нийт 146455 хүн сайн дураар даатгуулсан бөгөөд нийт 75 тэрбум төгрөгийн шимтгэл төлсөн байна. Үүнээс харахад даатгуулагчдын 43 хувь нь нийт төлсөн шимтгэлийн 49.4 хувьтай тэнцэх хэмжээний хөнгөлөлт эдэлжээ. Өөрөөр хэлбэл, НДШ-ийг ялгамжтай байдлаар тогтоож, ялгаа зааг гаргасны гор нь ийнхүү илэрч байна.

Сангууд эрсдэл даах чадвахгүй болов

Найдваргүй банканд мөнгө хийж 150 тэрбум төгрөгийг банкуудын дампуурлаас алдагдсан. “Чингис хаан” банканд байршуулсан 126.9 тэрбум төгрөгийн авлага хүлээлтийн байдалтай байгаа. Монголбанкны бодлогын хүүгээс бага хувиар мөнгө байршуулснаас 12.2 тэрбум төгрөг, хадгаламж хэлбэрээр байршуулаагүйгээс 215.8 тэрбум төгрөгийн хүүгийн орлого олох боломж алдсан. Аж ахуйн нэгжүүдээс авах ёстой 0.5 тэрбум төгрөгийн авлагыг хүчингүй болгосон. Одоогийн байдлаар хуримтлагдсан өр 541.8 тэрбум төгрөгт хүрч нийт 44 434 даатгуулагч хохирох эрсдэлтэй болжээ. Энэ бүхэн одоо НДС-гаа яах вэ гэдгийг Л.Энх-Амгалан сайд л бодоод, бодсоноо яриад суух биш үе үеийн дарга, холбогдох хүмүүсийг дуудаад УИХ нээлттэй сонсголын түвшинд авч үзэх, алдаа завхарлыг нэг мөр засаж, сангийнхаа ирээдүйг шийдэх ёстойг харуулж байна.

ЭМДС ч бас яригдана. Зохицуулалт дутагдалтайгаас одоогийн байдлаар эрүүл мэндийн даатгалын сангийн өр 182.5 тэрбум төгрөгт хүрч, эрүүл мэндийн байгууллагуудын өр 191.8 тэрбум төгрөг болж хэвийн үйл ажиллагаанд нь эрсдэл үүсэж болзошгүй байгааг Үндэсний аудитын газар тайландаа дурдсан байна.

ЭМДС-гийн тухайд сүүлийн гурвал жил зарлага нь орлогоосоо давсан. НДС гийн 2020-2022 оны зарлага орлогоосоо хэтэрсэн. Сүүлийн хоёр жилд тэтгэмж, үйлдвэрлэлийн осол шалтгаалах өвчлөлийн мэргэжлээс сангаас бусад сангийн зарлага орлогоосоо хэтэрсэн байна. Товчхондоо, НДС даатгуулагчийн ирээдүйд учирч болох санхүүгийн эрсдэлийг хуваалцахад хүндрэл үүсэж, улсын төсөвт үзүүлэх ачаалал нэмэгдэхээр байна гэсэн дүн гарчээ. Бүр нийгмийн даатгалын асуудлаар баримталж буй бодлого оновчтой эсэх, нийгэмд бодит үр нөлөө үзүүлж буй эсэхийг хэмжиж, үнэлэх боломжгүй нөхцөлийг үүсгэж байна гэдгийг дурдсан байна.

Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл

“Bitcoin”-ийн үнэ түүхэн дээд түвшинд хүрлээ
“Bitcoin”-ийн үнийн өсөлтөд чухал нөлөөтэй “MicroStrategy” компани “Nasdaq 100 Index”-д бүртгэгдэх эерэг хүлээлт үүссэнтэй зэрэгцээд “Bitcoin”-ийн үнэ түүхэн дээд түвшинд хүрлээ.

Сүүлийн байдлаар үнэ нь гурван хувиар өсөж, 106 мянган ам.долларын босго давсан байна. Ингэснээр “Bitcoin” долоон долоо хоног дараалан өсөлтөө хадгалж, 2021 оноос хойших хамгийн удаан үргэлжилсэн өсөлт үзүүллээ.

"MicroStrategy” компани “Nasdaq 100 Index”-д бүртгэгдсэнээр хөрөнгө оруулагчид хувьцааг нь худалдан авах эрэлт нэмэгдэж, улмаар “MicroStrategy” компани “Bitcoin”-ийн худалдан авалтаа нэмэгдүүлэх боломж үүснэ" гэж “Arbelos Markets”-ийн шинжээч мэдэгджээ.

ЭКСПОРТ СҮҮЛИЙН 10 ЖИЛД: Төмөр замгүйгээс болоод гаргаж чадаагүй 232 сая тонн нүүрсээ ЭКСПОРТОЛСОН бол өдийд нийтдээ 600 гаруй сая тонн нүүрс зарах байжээ
Ганцмод-Гашуунсухайт хил дамнасан төмөр зам бараг одоогоос 10 гаруй жилийн өмнө ашиглалтад орох байсан ч Монголын тал өргөн царигтай төмөр зам барьсан. Мөн олон нийтийн дунд зарим хэсэг нь "Танк орж ирэх гэж байна", "Төмөр замаар Хятадууд вагоноор орж ирнэ" гэх хийрхсэн улстөржилтийн улмаас сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд гацаанд орсон. Үүний улмаас бид ямар хэмжээний боломжийг алдсан бэ гэдэг нь асуудал дагуулаад буй.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан хэлэхдээ "Төмөр зам есөн жилийн өмнө ашиглалтад орсон бол манай улс 232 сая тонн нүүрс тээвэрлэж, 18.5 тэрбум ам.долларыг нэмж олох боломжтой байсан гэх тооцооллыг манай яамнаас гаргасан. Харин Хятадын талаар 2.3 орчим тэрбум ам.долларын алдагдал, зардал хүлээсэн.

Хил холболтын төмөр зам холбогдсоноор манай улс нийтдээ 120 сая тонн нүүрсийг экспортлох боломж бүрдэнэ" гэх мэдээллийг өгсөн.

Тэгвэл бид 2015-2024 оны хооронд буюу сүүлийн 10 жилд Монгол Улс хэчнээн хэмжээний нүүрсийг экспортод гаргасан талаарх мэдээллийг Гаалийн Ерөнхий газрын эх сурвалжтайгаар хүргэж байна. Тодруулбал,

-2015 онд 14.4 сая тонн байсан нүүрсний экспорт 2023 онд 69.6 саян тоннд хүрчээ-

2015 онд 14.4 сая тонн, 2016 онд 25.6 сая, 2017 онд 33.0 сая, 2018 онд 35.8 сая, 2019 онд 36.5 сая, 2020 онд 28.6 сая, 2021 онд 15.7 сая, 2022 онд 31.7 сая, 2023 онд 69.6 сая, 2024 оны 12-р сарын 1-ний байдлаар 74.2 сая тонн нүүрсийг экспортолсон байна.

Өөрөөр хэлбэл, нийт 365.1 сая тонн экспортолсон гэсэн үг. Хэрвээ сайд Ц.Туваан хэлсэн 232 сая тонн нүүрсийг экспортолж чадсан бол нийт 597.1 сая тонн нүүрс экспортлох боломж байжээ.

Б.Энхбаяр: Сайд нартаа л таалагдах төсөв хийгээд байвал ард түмэн таалахгүй
Өчигдөр буюу энэ сарын 5-ны өдөр Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо хуралдаж, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулиудын төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийгээд буй. Төсвийн асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өөрийн цахим хуудаснаа байр сууриа ийн илэрхийлэв.

Тэрбээр, "Төсөв дээр хангалттай хэлэлцүүлэг, хангалттай оролцоо, хангалттай үндэслэл, хангалттай тайлбар, хангалттай хэмнэлт, хангалттай ойлголцол, хангалттай уян хатан байдал, хангалттай ажил хэрэгч байдал илүү төлөөллийн бүтэцтэй парламент дээр явагдаж чадсангүй. Гацсан том төслүүдээ бүгд л хөдөлгөхийг хүсэж байгаа. Бүгд хамтдаа хөгжихийн төлөө байгаа.

“Дарга”-ын төсвийг л зохицуулчихвал батлагддаг хуучин аргаар шинэ парламентыг янзлах боломжгүйг Сангийн сайд ойлгож дотооддоо(сайд нартаа) төсвөө боохдоо хатуу хандах байсан.

Сайд нартаа л таалагдах төсөв хийгээд байвал ард түмэн таалахгүй шүү дээ. Өөрийнхөө төсөв дээр буулт хийсэн нэг ч сайд хэлэлцүүлгийн үед гарсангүй.

Хамтарсан гэдгээр бүгдийг нь данхайлгаад цаг хугацаа, мэдээллийн зөрүү, кнопын бярд найдаад гарч болно. Нийгмээ, ард түмнээ дийлнэ гэж бол хэзээ ч байхгүй. Уг нь төсөв парламентын хэлэлцүүлгийн явцад ямар нэгэн байдлаар үзүүлэлтүүд нь сайжирч батлагддаг байсан энэ удаад хий ч гарсангүй. Гишүүд 5 тэрбумыг хувааж хусах гэж байгаа гэдэг худал ПР хийж парламентаа ч муухай харагдуулав.

Яг өргөн барьснаар нь батал гэдэг дөргүй бух шиг зүтгээд хэн ч ялахгүй. Парламентын намууд төсвөө сайжруулах боломж байсаар л байна…" гэжээ.

Индекс гэж юу вэ? Үнийн өөрчлөлт дээр үндэслэн зах зээлийн нөхцөл байдлын үнэлэх нь
Хувьцааны (эсвэл биржийн) индекс нь тодорхой хугацааны туршид зах зээл дээрх хөрөнгийн үнийн өөрчлөлтийг тусгадаг. Энэ нь арилжааны платформуудын нөхцөл байдлыг үнэлж, урьдчилсан таамаглал гаргадаг эдийн засгийн чухал үзүүлэлт юм. Хөрөнгөд хувьцаа, бонд, түүхий эд, валют болон бусад бараа орно.

Ангилал, үүсэлтийн тухай ерөнхий мэдээлэл

Индекс гэж юу болох талаар ерөнхий ойлголтыг энэ үзүүлэлтийн бүтэц, ангиллын талаархи мэдээллээр өгөх болно. Бүрэлдэхүүнийг бирж, аналитик агентлагууд гүйцэтгэдэг. Зах зээлд оролцогчид энэ өгөгдлийг тодорхой хөрөнгийн байдал, ерөнхийдөө одоогийн нөхцөл байдлыг үнэлэхэд ашигладаг. Хөрөнгө оруулалтын компанийн сангууд ч энэ үзүүлэлт дээр тулгуурлан бүрддэг.

Тодорхой хөрөнгө тодорхой шаардлагыг хангахаа больсон үед индексийн бүтэц үе үе өөрчлөгддөг. Утга нь өөрөө ямар ч практик ашиг тустай байдаггүй. Энэ зүгээр л тоо. Гэсэн хэдий ч тодорхой хугацааны туршид энэ үзүүлэлтийн динамик нь илүү сонирхолтой байдаг.

Индексийг ямар шалгуураар ангилдаг вэ?

Үүсгэх техник. Тооцооллыг хөрөнгийн үнэ эсвэл капиталжуулалт дээр үндэслэн хийдэг бөгөөд үүнд үнэт цаасны тоог харгалзан үздэг. Утга болон капиталжуулалтын хоорондох жинг жигд хуваарилах үед индексийг ижил жинтэй болгож болно.

Хамрах хүрээ. Үүний үндсэн дээр индексүүд нь үйл ажиллагаа эсвэл газарзүйн зарчмаар нэг салбар эсвэл зах зээлийн томоохон салбарыг хамарч болно.

Ашигт ажиллагааны хэлбэр. Үнийн индексүүд нь зөвхөн хөрөнгийн үнэ цэнийн өөрчлөлтийг харгалзан үздэг боловч ногдол ашиг эсвэл купоныг тооцдог нийт өгөөж байдаг.

Хөрөнгийн төрөл. Хувьцааны эсвэл бондын индексүүд байдаг. Эхний хувилбар нь өндөр хэлбэлзэлтэй тул нэлээд эрсдэлтэй гэж үздэг. Ашигт ажиллагааны таамаглал гаргах нь асуудалтай байдаг. Бондтой холбоотой өрийн зах зээлийн хэлбэлзэл мэдэгдэхүйц бага боловч ирээдүйд ашиг нь бага байх болно.

Анхаар! Тодорхой хугацааны туршид хувьцааны индексийн үнэ цэнийг хянахын тулд хөрөнгө оруулагчид мэдээ, санхүүгийн вэбсайт, түүнчлэн арилжааны тусгай платформуудыг ашиглаж болно.

Индекс суурилсан хөрөнгө оруулалтын аргууд

Индекс нь зах зээлийн нэг сегмент эсвэл улсын эдийн засгийг бүхэлд нь шинжлэх боломжийг олгодог. Энэ эдийн засгийн үзүүлэлт дээр үндэслэн та мөнгө байршуулах боломжтой. Энэ тохиолдолд олон үнэт цаасыг индекст оруулсан тул хөрөнгөө алдах эрсдэл хамгийн бага байна. Нэг буюу хэд хэдэн компанийн дампуурал нь ихэвчлэн санхүүгийн томоохон алдагдалд хүргэдэггүй.

Хөрөнгө оруулалтын ямар аргууд байдаг вэ?

Гар арга. Сонгосон индексээс шаардлагатай бүх үнэт цаасыг жингийнх нь дагуу худалдаж авах боломжтой. Хэцүү тал нь энэ арга нь олон саяар хэмжигдэх бодит хөрөнгө шаарддаг явдал юм.

Сангийн хувьцаа. Хамгийн оновчтой шийдэл нь хөрөнгө оруулалтын сангийн хувьцааг (бүх хөрөнгийн багахан хэсэг) худалдаж авахтай холбоотой хувилбар гэж үздэг. Индекс өсөхөд хувьцааны үнэ өснө, буурахад унана.

Дериватив. Үүнд индексийн фьючерс болон опционууд орно. Энэ сонголт нь маш эрсдэлтэй бөгөөд урт хугацааны хөрөнгө оруулалтад тохиромжгүй.

Бүтцийн бүтээгдэхүүнүүд. Тэд хэд хэдэн санхүүгийн хэрэгслийг нэгтгэдэг бөгөөд ихэнхдээ бонд, опцион. Энэ аргын ашиг нь хувьцаа, валют эсвэл бусад хөрөнгийн нөхцөл байдлаас шалтгаалж болно.

Дүгнэж хэлэхэд

Биржийн (эсвэл хувьцааны) индекс нь бодит хөрөнгө оруулалт хийх боломжтой эдийн засгийн үзүүлэлт юм. Энэхүү чухал үзүүлэлт нь тодорхой хугацааны туршид зах зээлийн бие даасан сегментүүд эсвэл бүхэл бүтэн бүс нутгийн хөрөнгөд юу болж байгааг тодорхой харуулдаг.

Өнөөдрөөс Төрийн албан хаагчдын цалин, ахмадын тэтгэврийг нэмнэ
Энэ оны дөрөвдүгээр сарын 1-ээс хэрэгжиж эхлэх цалин, тэтгэвэртэй холбоотой арга хэмжээнүүдийг Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг танилцуулсан юм.

Төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдэл:

Төрийн бүх албан хаагчдын цалинг 10 хувиар,

Нийтлэг үйлчилгээний ажиллагсдыг 20 хувиар нэмэгдүүлэх,

Үүнд нийт 225.2 мянган хүнийг хамруулна.

Орон нутгийн нэмэгдэл:

Суманд ажиллаж байгаа төрийн захиргааны болон үйлчилгээний бүх албан хаагч сар бүр үндсэн цалингийн 40 хувиар,

Аймгийн төв болон нийслэлийн алслагдсан гурван дүүрэгт ажиллаж байгаа төрийн албан хаагчдад 20 хувиар тус тус тооцож орон нутгийн нэмэгдэл олгоно.

Орон нутагт болон нийслэлийн алслагдсан гурван дүүрэгт тогтвор суурьшилтай ажиллаж байгаа ТЗ, ТМҮ-ний албан хаагчид таван жил тутамд нэг удаа зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авна.

Мөн тэтгэврийг 100 мянган төгрөгөөр, халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийг 10 хувиар нэмэгдүүлнэ