Дүүргийн мэдээ - Chingeltei.nutag.mn
Чингэлтэйн Засаг дарга Н.Мандуул төсвийн 300 сая төгрөгийг зориулалт бусаар зарцуулжээ
Чингэлтэй дүүргийн засаг дарга Н.Мандуул төсвийн 300 сая төгрөгийг зориулалт бусаар зарцуулсан баримт ил боллоо.
Тодруулбал Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал, Нийслэлийн Засаг даргын орлогчоор ажиллаж байгаад Чингэлтэй дүүргийн Засаг дарга болсон тэрээр төсвийн 300 сая төгрөгийг ахмадуудад хүндэтгэл үзүүлэх гэх нэрийдлээр зарцуулжээ. Шулуухан хэлэхэд татвар төлөгч та бидний мөнгөөр сонгуульдаа бэлдэж байгаа хэрэг.
Н.Мандуул гаднаа хичнээн гял цал, гадаад сургуулийн диплом харуулаад ч мөн чанар нь шинэ хурган коммунист болон бэлтгэгдсэнийг энэ үйлдэл нь харуулж байна.
Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн хэсэгчилсэн их засварын ажил дууслаа
Эмнэлгийн байгууллагын эмчилгээ үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, эмчлүүлэгчдэд тав тухтай орчин бүрдүүлэх зорилгоор Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн хоёрдугаар давхрын 432 ам метр талбайд хэсэгчилсэн их засвар хийлээ.
Тодруулбал, өрөөнүүдийн хаалга, шал, хана, тааз, давхар дундын шатыг шинэчилж, ариун цэврийн өрөөнүүдэд шинэ тоноглол суурилуулан, дотор гэрэлтүүлэг болон бусад шаардлагатай засварын ажлуудыг хийсэн юм.
Тус засвар, шинэчлэлтийн ажлыг Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар “Си Жи Өү Эм” ХХК гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.
Өнөөдөр дөрвөн дүүрэгт тог тасална
Цахилгааны хязгаарлалт хийж, цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх байршлуудын мэдээллийг хүргэж байна. 10:30-16:00 цагуудад цахилгаан хязгаарлана.
А.Амартүвшин: Айл өрхүүдэд суурилуулж буй хийн зуух хий алдагдахаас сэргийлсэн хамгаалалт сайтай
Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд шилжүүлж буй. Энэ хүрээнд хийн зуухнуудыг айл өрхүүдэд суурилуулж байна. Өчигдөр орой хийн зуух дэлбэрсэн гэх мэдээлэл цахим орчинд гарсан. Тэгвэл нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин хийн зуух дэлбэрээгүй гэсэн тайлбар мэдээллийг өгчээ.
Тэрбээр "Өчигдөр орой Чингэлтэй дүүргийн 22 дугаар хорооны айлд суурилуулсан хийн түлшний зууханд суурилуулалтын улмаас багахан гэмтэл гарсан. Зуухыг суурилуулахдаа угсралтын баг хяналтаа дутуу хийж, алдаа гаргасан. Тухайлбал, зуухны плитканы хийн хоолойн жийрэг резин нь тээвэрлэлтийн явцад унасан байсныг хяналтын ажилтан зуух суурилуулах явцдаа анзааралгүй угсарсан байна. Үүний улмаас плитка асааж турших явцад буюу угсарчхаад эхний удаа асаахад бага хэмжээний гал гарсан ч зуухны хамгаалалтын системүүд ажиллаж гал тэр дороо унтарсан. Айл өрхүүдэд суурилуулж байгаа хийн зуух нь хий алдагдахаас хамгаалсан, өндөр түвшний аюулгүй ажиллагааны хамгаалалттай. Ямар нэг дэлбэрэлт гэх мэт зүйл болоогүй. Бид хийн зуух, баллоныг суурилуулахдаа аюулгүй ажиллагааны норм, дүрмийг маш сайн мөрдөж, баримталж ажиллаж байгаа бөгөөд иргэд хийн хэрэглээнд дадтал 7-10 хоног эргэх холбоотой ажиллаж байна" гэжээ.
Айл өрхүүдэд суурилуулж байгаа хийн зуух нь:
Олон улсын NFPA норм, ASME стандарт, шаардлагын дагуу монгол инженерүүд бүтээсэн.
Хий алдагдахаас урьдчилан сэргийлсэн, аюулгүй ажиллагааны дээд түвшний хамгаалалттай.
Яндан нь хоёр давхар хийцтэй.
Агаарыг гаднаас авч, шаталтын бүтээгдэхүүнийг гадагш гаргах зориулалттай учраас хүчилтөрөгчийн дутагдал үүсгэдэггүй.
Хийн алдагдал гарсан тохиолдолд “Lorawan” системээр дамжуулан Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвд шуурхай мэдээлэл дамжуулдаг.
Ажиллагааны хэвийн, эко горимтой. Температур тохируулах боломжтой бөгөөд ашиглахад хялбар.
Агаар чийгшүүлэгч усны тавцантай зэрэг давуу талтай.
Харин хийн баллон нь:
Олон улсын NFPA нормын шаардлага хангасан.
Аюулгүй хавхлагатай.
Хамгаалах хавхлагатай.
Хэт дүүргэлтийн хавхлагатай аж.
Чингэлтэй дүүргийн 22-р хороонд өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсэгтэй цогцолбор барилгыг ашиглалтад оруулжээ
Чингэлтэй дүүргийн 22 дугаар хороонд хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн цогцолбор барилгын ажил дуусаж, улсын комисс хүлээн авчээ.
Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан тус цогцолбор нь 1218.4 м.кв талбай бүхий зоорьтой гурван давхар бөгөөд барилга ашиглалтад орсноор тус хорооны 1105 өрхийн 4100 гаруй иргэнд эмнэлгийн анхан шатны тусламж, үйлчилгээ, төрийн анхан шатны үйлчилгээг нэг дороос түргэн, шуурхай үзүүлэх боломжтой юм.
Чингэлтэй дүүргийн Нэгдсэн эмнэлэгт ирэх оноос хавдрын химийн болон хөнгөвчлөх эмчилгээ хийх нь
Чингэлтэй дүүргийн Нэгдсэн эмнэлгийнхэн ирэх оны нэгдүгээр сараас химийн өдрийн болон хөнгөвчлөх, гемодиализ, чихрийн шижингийн эмчилгээ нэвтрүүлэхэд бэлэн болсноо мэдээллээ. Бэлтгэл ажлыг хангах хүрээнд Халдварт бус өвчний хяналтын нэгж байгуулсан байна. Тус эмнэлэг нь нийт 360 эмч, эмнэлгийн ажилтантай, хэвтүүлэн эмчлэх долоон тасаг, 288 ортойгоор дүүргийн хүн амд 21 төрлийн тусламж, үйлчилгээ үзүүлж буй аж. Өнгөрсөн жил амбулаториор 343 911 үзлэг хийж, 7786 хүн хэвтүүлэн эмчилжээ.
Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасгаар энэ сарын 19-25-нд 743 хүүхэд үйлчлүүлсэн гэнэ. Харин сурагчдын амралт эхэлсэнтэй холбоотойгоор сүүлийн долоо хоногт ачаалал буурч, өдөрт 20-30 хүүхэд тусламж, үйлчилгээ авч буйг хэлсэн. Хүүхдийн 100 ортой бөгөөд өчигдрийн байдлаар 98 хүүхэд хэвтэн эмчлүүлж байв. Өнгөрсөн онд тус эмнэлгийнхэн 400 мэс засал хийсэн бол өнөө жил хагалгааны тоогоо нэмэгдүүлж, сард 65-80-ыг хийж буй аж. Мөн ирэх жилээс тусламж, үйлчилгээний нэр, төрлөө олшруулан, гэмтлийн яаралтай болон төлөвлөгөөт, дурангийн хагалгаа, чих, хамар, хоолой, урологийн мэс засал нэвтрүүлэхээр шаардлагатай тоног төхөөрөмж, хүний нөөцөө бэлд­жээ.
О.Оргилох
https://www.unuudur.mn/a/279338
Гурван байршилд 3x3 сагсан бөмбөгийн талбай байгууллаа
Иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор Чингэлтэй дүүргийн 13, 15, 24 дүгээр хороонд буюу гурван байршилд 3x3 сагсан бөмбөгийн, хүүхдийн тоглоомын талбай, чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмж бүхий тохижилт хийжээ.
Мөн Дамбын постоос Зунжин худалдааны төв хүртэл гэрэлтүүлэг байрлуулсан. Эдгээр ажлыг “Гарден Сити” ХХК гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн цогцолбор барилга ашиглалтад орлоо
Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн цогцолбор барилга ашиглалтад орлоо. Тус цогцолбор нь 1201.0 м2 талбай бүхий зоорьтой 5 давхар. Хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн цогцолбор барилга ашиглалтад орсноор иргэдэд эмнэлгийн анхан шатны яаралтай тусламж үйлчилгээ, нийтийн хэв журам болон төрийн анхан шатны үйлчилгээг нэг дор үзүүлэх боломж бүрдэх төдийгүй төрийн үйлчилгээг түргэн шуурхай, хүргэхэд чухал ач холбогдолтой юм. Тус цогцолборын барилгыг “И Пи Эс” групп гүйцэтгэж, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүллээ.
Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны 500 хүртэлх айл өрх нарны эрчим хүчээр халаалтаа шийднэ
Өнөөдөр “Нарны Эрчим Хүчээр Улаанбаатар хотын Гэр Хорооллыг Шинэчлэх нь” төсөлд гарын үсэг зурах ёслолд дүүргийн Засаг дарга Н.Мандуул, Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуан, Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Матилда Димовска, Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин нар оролцлоо.
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлэх уг төслийг БНХАУ-ын Олон улсын Хөгжил, хамтын ажиллагааны үндэсний агентлагаас санхүүжүүлж дүүргийн 500 хүртэлх айл өрхүүдийн монгол гэрт нарны эрчим хүчээр халдаг технологийг суурилуулахаар боллоо.
Энэхүү төсөл нь агаарын бохирдлыг бууруулахад сэргээгдэх эрчим хүчийг ашиглах, монгол гэрт амьдардаг айл өрхүүдийн амьдралын орчин, чанарыг дээшлүүлэх, зуухыг нарны эрчим хүчээр ажилладаг халаалтын системээр солих зорилготой юм.
Чингэлтэй дүүргийн зүгээс нүүрснээс татгалзах, айл бүрийг дулаан алдагдалгүй болгох, халаалтын ногоон шийдэл рүү шилжүүлэх чиглэлийг барин ажиллаж байна.
0
Чингэлтэй хайрхан орчмоос 4.5 тонн хог хаягдал цуглуулав
Улаанбаатар хотын ногоон бүс буюу Богд-Хан уул, Чингэлтэй хайрхан, Туул гол, Их бага баян, Халзангийн давааны ил задгай хог хаягдлыг цэвэрлэх ажлыг 09 дүгээр сарын 05,06-ны өдрүүдэд зохион байгуулсан.
Цэвэрлэгээний явцад Чингэлтэй хайрхан орчмоос 4.5 тн, Халзангийн даваа орчмоос 2,3 тн хог хаягдал ачиж тээвэрлэжээ. Уг ажилд нийслэлийн холбогдох албаныхнаас гадна 100 гаруй оюутан залуус, "Лусын хүрээ" хийдийн сүсэгтэн олноос бүрдсэн иргэдийн баг оролцсон юм.
Цэвэрлэгээний явцад согтууруулах ундааны шил, хуванцар, ахуйн газ зэрэг хог хаядал багагүй цугларчээ. Эдгээр нь аюултай хог хаягдалд тооцогддог учраас хэт хуурайшлын үед гал түймэр дэгдээх эрсдэлтэй. Тиймээс дүүргийн хойд хэсэг буюу гол ус, ой модтой зуслангийн бүс рүү амарч зугаалж буй иргэд ил задгай хог хаягдлаа төвлөрсөн хогийн цэгт хаяж хэвшинэ үү.