Chingeltei.nutag.mn

Нөмрөгийн дархан цаазат газар шатлаа, хариуцлагыг хэн хүлээх вэ?
Дорнод аймгийн Халхгол сумын Нөмрөгийн дархан цаазат газрын 79.8 хувь буюу 468,965.7 га талбайг хамарсан түймрийг аравдугаар сарын 8-наас 16-ныг хүртэл найман хоног тэмцсэний эцэст унтраажээ. Бараг 470 мянган га газар шатсан нь зөвхөн өвс ургамлын хохирол бус, хөрс, ан амьтдын амьдрах орчин, байгалийн унаган төрхөд учирсан томоохон гарз юм. Харин экосистемийг нөхөн сэргээхэд хэдий хугацаа, ямар хэмжээний хөрөнгө шаардлагатай нь одоогоор тодорхойгүй байна.

Түймэр “Мобиком” корпорацийн удирдлагуудын зорчиж явсан “Ниссан Патрол” автомашинд гал гарснаас эхэлсэн гэх мэдээлэл бий. Тухайн үед гүйцэтгэх захирал Ясүхиро Очи, бизнес хариуцсан дэд захирал Б.Мөнхзориг болон бусад албан тушаалтан тус бүсэд зорчиж явжээ. Компани хилийн заставуудын харилцаа холбооны сүлжээний ажилтай холбоотойгоор зорчиж байсан бөгөөд хил хамгаалах байгууллагаас зөвшөөрөл авсан гэж тайлбарласан. Гэвч хилийн бүсэд нэвтрэх зөвшөөрөл нь дархан цаазат газрын хамгаалалтын дэглэмийг бүрэн хангасны баталгаа биш. Тэд ямар маршрутаар зорчсон, тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх зөвшөөрөлтэй байсан эсэх, галын аюулгүй байдлын шаардлагыг мөрдсөн эсэхийг тодруулах шаардлагатай.

Түймрийг унтраахад Монголын онцгой байдлын алба хаагчид, хилийн цэргийн бие бүрэлдэхүүн, орон нутгийн иргэд оролцож, БНХАУ-ын талаас 58 хүн, 14 техник хэрэгсэлтэйгээр дэмжлэг үзүүлжээ. Мөн УИХ-ын гишүүн У.Отгонбаяр аравдугаар сарын 6-нд “Мобиком”-ын удирдлагуудтай хамт Сүмбэрийн боомтын шилэн кабелийн нээлтэд оролцсон ч түймэр гарсан өдөр Улаанбаатарт байсан гэж тайлбарласан байна. Хил хамгаалах ерөнхий газар ч түүнийг түймэр гарах үед тухайн газарт байгаагүй гэж мэдээлжээ.

Аравдугаар сарын 15-нд “Мобиком”-ын гүйцэтгэх захирал Ясүхиро Очи уучлал хүсэж, шалгалтад хамтран ажиллан, хуульд заасан журмын дагуу хохирлыг барагдуулах арга хэмжээ авна гэдгээ мэдэгдсэн. Засгийн газар аравдугаар сарын 21-нд түймрийн шалтгаан, хохирлыг тогтоох, нөхөн сэргээх төлөвлөгөө боловсруулах, гэм буруутай этгээдээр хохирлыг нөхөн төлүүлэх чиглэл өгсөн талаар мэдээлжээ.

Холбогдох хууль тогтоомжийн дагуу буруутай этгээд тогтоогдвол байгаль орчинд учирсан хохирол болон хуульд заасан бусад зардлыг нөхөн төлүүлэх, зөрчилд хариуцлага тооцох асуудал яригдана. Гэвч мөнгөн нөхөн төлбөр нь шатсан экосистемийг шууд сэргээхгүй. Хөрс, ургамал, амьтдын амьдрах орчны хохирлыг шинжлэх ухааны үндэслэлтэй үнэлж, нөхөн сэргээлтийн хугацаа, төсөв, хэрэгжүүлэх ажлыг тодорхой болгох шаардлагатай.

470 мянган га газар шатсан байхад уучлал хүссэн мэдэгдлээр асуудал дуусах ёсгүй. Автомашин юунаас болж шатсан, хэн ямар зөвшөөрөл олгосон, хамгаалалтын хяналт хэрхэн хэрэгжсэн, байгальд учирсан хохирлыг хэн хариуцахыг олон нийтэд ил тод мэдээлэх учиртай. Нөмрөгийн дархан цаазат газрын байгалийн унаган төрхийг сэргээх нь урт хугацааны ажил. Тиймээс энэ хэргийн гол асуудал нь зөвхөн буруутныг тогтоох бус, сүйдсэн байгалийг бодитоор нөхөн сэргээх нь гол ажил юм.

П.Самдан
www.BOLOD.mn

"Өвөр Монголын соёлын өдрүүд"-г танилцуулах хэвлэлийн бага хурал боллоо
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Өвөр Монголын Соёлын Өдрүүд арга хэмжээ 9-р сарын 22-ноос 25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохиогдох гэж байна. 14 дэх удаа болж буй энэхүү арга хэмжээний хэвлэлийн бага хурал өнөөдөр буюу 9-р сарын 17-ны өдөр Улаанбаатар хотноо болж, БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Солилцоо, хамтын ажиллагааны зөвлөх бөгөөд Улаанбаатар хот дахь Хятадын Соёлын Төвийн захирал Ли Жь холбогдох мэдээллүүдийг танилцууллаа.

Энэ удаагийн Өвөр Монголын Соёлын Өдрүүдийн хүрээнд нээлт, урлагийн тоглолт, ном хэвлэлийн салбарын харилцаа хамтын ажиллагаа, Хятад киноны өдрүүд, кино телевизийн шилдэг бүтээлүүдийг солилцох, олон нийтэд танилцуулах, уламжлалт анагаах ухааны үнэ төлбөргүй үзлэг, зөвлөгөө зэрэг баялаг агуулгатайгаар 12 үндсэн төрөл, нийт 23 арга хэмжээг зохион байгуулах юм байна.

Ли Жь хэвлэлийн бага хурлын үеэр:

- Бүх арга хэмжээ нь Монгол Улсын нийт ард иргэдэд нээлттэй, үнэ төлбөргүй, олон нийтийн хүртээл болсон үйл ажиллагаа юм. Бид олон талт соёлын солилцоо, харилцааны арга хэмжээгээр дамжуулан хоёр орны ард түмний харилцан ойлголцол, сэтгэл зүрхний ойр дотно байдлыг нэмэгдүүлж, харилцан итгэлцлийг гүнзгийрүүлэн, Хятад, Монголын сайн хөршийн найрсаг харилцааг хөгжүүлэх олон нийтийн суурийг улам бэхжүүлэхийг зорьж байна гэж хэллээ.

Редактор : Ш.ЦОГЗОЛМАА

Эх сурвалж : https://mongol.cri.cn/

ТАНИЛЦ: 1.4 их наядыг хаанаас хэмнэж төсвийн тодотголыг хийв
Засгийн газар 2026 оны улсын төсвийн тодотголыг 2026 оны наймдугаар сарын 20-нд УИХ-д өргөн барьсан. Тэгвэл тус хуулийн төслийг УИХ өнгөрсөн баасан эцэслэн баталлаа.

Төсвийн тодотголыг баталснаар арваннэгдүгээр сарын 1-ээс эмч, багш нарын цалинг олгох боломжтой болсноос гадна тэтгэвэр 100-300 мянган төгрөг нэмэгдэхээр болов.

1.4 их наядыг хаанаас хэмнэж төсвийн тодотголыг хийсэнтэй танилц

Засгийн газраас 2026 оны төсвийг 1.4 их наядаар танаж 1.4 их наядыг цалин, тэтгэвэр, стратегийн бүтээгдэхүүний нөөц бүдүүлэх, эрчим хүчний татаасанд зарцуулахаар тусгасан ирсэн.

1.4 их наядыг хаанаас хэмнэсэн бэ? гэсэн асуултад Сангийн яамнаас нийслэлийн үнэт цаас 758 тэрбум төгрөг, урсгал зардлаас (Сайд нарын багц): 433.4 тэрбум төгрөг, хөрөнгийн зардлаас 249.5 тэрбум төгрөг хэмнэсэн гэлээ.  Харин Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсөлд гэрт ойрхон сургууль байгуулахад 50 тэрбум төгрөг төсөвлөсөн ч хэлэлцүүлгийн шатанд хасагджээ.

Боловсролын сайд Л.Энх-Амгалан “УИХ-ын гишүүн С.Цэнгүүн, Б.Жаргалан нарын гаргасан саналын томъёоллоор дэмжигдээд түрээсэлж байгаа сургууль цэцэрлэгүүдийн 30 мянган хүүхэд 10, 11, 12 сарын түрээсийн зардалгүй үлдэж байна” хэмээн мэдэгдсэн байдаг.

Түймэрт нэг иргэн өртөж, 7.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
Ой, хээрийн гал түймрийн дуудлагын 77 хувь буюу 134 нь хээрийн түймэр байна

Хуурайшилтын ид үе үргэлжилж байгаа энэ үед иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс үүдэж ой, хээрийн түймэр гарах нь нэмэгдэж байна. Тодруулбал, он гарсаар улсын хэмжээнд аравдугаар сарын 11-ний өдрийн байдлаар нийслэлийн хоёр дүүрэг, 12 аймгийн 63 суманд 172 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн гэж Онцгой байдлын газраас мэдээлэв.

Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 36.2 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа ч нийт түймрийн 77 хувь буюу 134 нь хээрийн түймэр байна.

Ой, хээрийн гал түймрийн аюулаас 4950 гэр, 25 өвөлжөө, хашаа саравч, найман автомашиныг авран хамгаалж, гурван айл өрхийн найман иргэн, 3760 орчим малыг нүүлгэн шилжүүлсэн байна.  Харин ой, хээрийн гал түймэрт нэг иргэн өртөж нас барж, хоёр иргэн түлэгдэж, 12 гэр, хоёр байшин, зургаан өвөлжөө, 38 хашаа саравч, зургаан автомашин техник, 131 бод, 1012 бог мал өртсөн байна.

Мөн урьдчилсан байдлаар нийт 1.016.908 га талбай өртөж, 7.9 орчим тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.

Нийт түймрийн 61 нь Дорнод аймагт, 39 нь Сүхбаатар аймагт, 28 нь Хэнтий аймагт бүртгэгджээ.

Засгийн газрын хуралдаанаар 20 асуудал хэлэлцэж байна
Засгийн газар өнөөдөр ээлжит хуралдаанаараа нийт 20 асуудал хэлэлцэж байна. Хуралдаанаар эдийн засаг, хөрөнгө оруулалт, газар тариалан, орон сууцны залилангаас урьдчилан сэргийлэх зэрэг олон нийтийн анхаарал татсан асуудлуудыг хэлэлцэж байгаа аж.

Тодруулбал, “Оюутолгой” төслийн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар нээлттэй санал асуулга эхлүүлэх, атрын газрыг тариалангийн газарт шилжүүлэх, орон сууцтай холбоотой залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар хэлэлцэж байна.

Мөн эдийн засгийн эрх чөлөө, хөрөнгө оруулалтын асуудал, Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн хэрэгжилтийг хангах үйл ажиллагааны төлөвлөгөө зэрэг асуудлыг хэлэлцэх юм.

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын Орхон, Сэлэнгэ аймагт ажилласан талаарх мэдээллийг сонсохоор төлөвлөжээ.

Цагдаагийн ахмад С.Сайнбилэг: Хүүхэд дунд ангид орсноор үе тэнгийн дээрэлхэлтийн эрсдэл нэмэгддэг
Үе тэнгийн дээрэлхэлтийн талаар ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх албаны Хүүхдийн эсрэг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, Цагдаагийн ахмад С.Сайнбилэгтэй ярилцлаа.

-Нийгэмд үе тэнгийн дээрэлхэлт гэх ойлголт дэлгэрч байна. хэдээс хэдэн насны хүүхдүүд өртөж байгаа вэ?

-Монгол Улсад 2024 оны есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Хүүхэд хамгааллын шинэчилсэн хуулиар, үе тэнгийн дээрэлхэлт гэсэн асуудлыг тусад нь авч үзэх шаардлагатай гэж үзсэн учраас оруулж ирсэн.

Хуульд нэг буюу түүнээс дээш хүүхэд нэг буюу түүнээс дээш хүүхдийн бие махбодод халдах, үг хэлээр доромжлох мөн цахим орчинд үг хэлээр дайрч доромжлох зэргээр хохирол учруулах идэвхитэй үйлийг хэлнэ гэж заасан. Боловсролын орчны үе тэнгийн дээрэлхэлтийн эрхзүйн зохицуулалтад, үе тэнгийн дээрэлхэлтэд өртөж байгаа хүүхдэд болон дээрэлхэлтийг үйлдэж байгаа хүүхдэд аль алинд нь үйлчилгээ үзүүлэх байдлаар тусгаж өгсөн. Хохирч буй хүүхдийг гэмт хэргийн шинжтэй болон гэмт хэргийн шинж агуулаагүй гэж ангилж үздэг. Хэрэв гэмт хэргийн шинжгүй гэж үзвэл нийгмийн ажилтан, хүүхэд хамгааллын байгууллагад холбож сануулах арга хэмжээ авна. Өнгөрсөн онд манай улсын хэмжээнд 400 гаруй энэ төрлийн хэрэг бүртгэгдсэн байсан. Өртсөн хүүхдүүдийн насны байдлаас үзэхэд 12-оос доош насныхан гэмт хэргийн шинжгүй, 14-өөс дээш насны хүүхдүүдийн үе тэнгийн дээрэлхэлтийн үйлдэл нь гэмт хэргийн шинжтэйг тогтоосон байна.

-Үе тэнгийн дээрэлхэлт ихэвчлэн хаана үйлдэгдэж байгаа вэ?

-Иргэд энэ төрлийн хэргийг боловсролын байгууллагын орчинд гардаг гэж ойлгодог. Гэтэл одоо сургуулийн орчноос гадна, цахим орчинд гарах байдал нэмэгдсэн. Дээрээс нь нэг сургууль, анги, байр орчин гээд танилын хүрээнд үе тэнгийн дээрэлхэлт явагддаг байсан бол одоо огтоос танихгүй хүүхдүүд цахим орчинд нэгнээ олон, цөөнөөр гадуурхах, дээрэлхэх байдлаар эхлээд, асуудал даамжирсаар биеэр уулзаж хүчирхийлэл, бие махбодын хохирол учруулах хэмжээнд хүрч байгааг анхаарах хэрэгтэй болсон.

-Энэ оны байдлаар тоо баримт гарсан уу. Урьд оны байдалтай харьцуулахад ямар байгаа бол. Холбогдох байгууллагууд ямар ажлуудыг хийж байна?

-Энэ оны наймдугаар сарын байдлаар 100 гаруй хэрэг зөрчил бүртгэгдсэн байгаа. Өмнөх онтой харьцуулахад 11 хувиар буурсан. Энэ төрийн гэмт хэргийн тухайд цагдаагийн байгууллага, бусад байгууллагуудтай хамтран хүүхдийн орчин болоод цахим орчинд чиглэсэн ажлуудыг тасралтгүй хийж байна. Үе тэнгийн дээрэлхэлт гэж юуг хэлэх, хэрхэн хамгаалах, өртөхөөс сэргийлэх, өртсөн тохиолдолд хаана, хэнд ямархуу байдлаар хандах вэ гэх мэт ажлуудыг ЕБС-ийн хүүхдүүдэд тогтмол явуулж байгаа.

-Ямар тохиолдолд гэмт хэргийн шинжтэй гэж үзэх вэ. Бие махбод, эд хөрөнгийн хохирлыг бодвол үг хэлээр болон сэтгэл санааны байдлаар хохирсон хүүхэд нотлох баримт бүрдүүлэх нь хэцүү юу?

-Бие махбод, сэтгэл санаа, эд хөрөнгийн хохирлыг давтан учруулсан гэмт хэргийн шинжтэй гэж үзвэл шат дараатай арга хэмжээ авна. Үүнд хамгийн эхэнд, шалгалтын ажиллагаа явуулж, хохирлын хэмжээг тогтооно. Гэмт хэргийн шинжтэй гэж тогтоогдвол хохирлыг төлүүлж, хохирсон хүүхдээс уучлал гуйлгах арга хэмжээ авна. Цаашлаад хохироосон хүүхдийг эцэг эхийн хамт сургалтад суулгана.

-Мөн хохирсон хүүхэд айж ичих, нуух тохиолдол гардаг байх. Өөрөө хэлээгүй тохиолдолд илрүүлэх боломжтой юү?

-Нуух тохиолдол гардаг. Нөгөө талаасаа айх, бусдаас ичих гэх мэт байдлаас шалтгаалдаг. Нуун дарагдуулснаар улам даамжирдаг гэдгийг ойлгуулж, мэдээллийг сайтар өгч байх хэрэгтэйг сануулдаг. Дээрэлхэлтэд нэг дагнасан шалтгаан гэж байхгүй. Энэ оны байдлаар цахим орчинд тандалтаар илэрсэн 24 хэргийг цагдаагийн байгууллага шалгаж үзэхэд найман тохиолдол нь үе тэнгийн дээрэлхэлт мөн байсан нь нотлогдсон. Тэгэхээр цахим орчинд буюу нууц хэлбэрээр байх магадлал бий гэсэн үг. Томчууд хүүхдүүдтэйгээ ярилцаж ойлголцдог байхыг л хүсэж байна.

-Дээрэлхэлтэд өртсөн хүүхэд цагдаад шууд хандаж чадахгүй байж болно. хүүхдүүд ер нь хэнд эхэлж мэдэгддэг вэ. хүүхдийн гомдол мэдээлэл хүлээн авах хаяг, тусгай дугаар бий юү. Эцэг эх, томчууд юун дээр анхаарах хэрэгтэй байна вэ?

-Хүүхдээ дунд ангид ороод биеийн хувьд өөрийгөө авч явж чаддаг болонгуут эцэг эхийн анхаарал халамж багасч сулардаг. Энэ үеэс үе тэнгийн дээрэлхэлт гарч болзошгүй эрсдэлтэй үе эхэлж байдаг. Түүнийг анзаарахгүй байснаар ямар нэг байдлаар хүүхэд өртөх, эсвэл үйлдэх магадлал бий болдог гэсэн үг. Хүүхэд хамгааллын тухай хуулинд заасанчлан эцэг эх, асран хамгаалагч нь хүүхдийг үе тэнгийн дээрэлхэлтэд өртөх болон үйлдэхээс хамгаалах үүрэгтэй гэсэн байдаг. Тэгэхээр сэргийлэхийн тулд хамгийн түрүүнд хүүхэдтэйгээ маш сайн ярилцдаг байх нь чухал. Сургуулиуд дээр хүүхэд хамгааллын баг гэж ажиллаж байгаа. Мөн санал хүсэлтийн хайрцаг бий. Хүүхэд хамгааллын 108 утас бас нэг суваг мөн. Дээрх сувгуудаар айх эмээх зүйлгүйгээр мэдэгдэж байх хэрэгтэй гэдгийг хүүхдүүддээ байнга сануулж байх нь зүйтэй. Томчуудад хандаж чадахгүй тохиолдолд хүүхдүүд дотны найздаа хэлж мэдэгдэх нь бий. Мөн нэг зүйлийг анхааруулан хэлэхэд, энэ төрлийн хэрэгт холбогдсон эсвэл хоёр хүүхдийн хооронд гэмт хэргийн шинжтэй зөрчил үүсээд байхад манай эцэг эхчүүд өөрсдөө бие биенээсээ уучлал гуйгаад өнгөрдөг. Энэ нь тэр хоёр хүүхдийн асуудлыг шийдэж байгаа биш нуун дарагдуулж байгаа гэж үзэж болно. Эсвэл хоорондоо таарамжгүй харилцаа үүсгэдэг. Яагаад гэхээр хэн нэгнийг дээрэлхээд эвтэйхэн яриад өнгөрдөг юм байна, эсвэл өөрийгөө өмөөрөх байдал гаргаад явж болох юм байна гээд гэм буруугаа ойлгохгүй өнгөрөх нь бий. Хүүхэд хамгааллын хуулинд зааснаар тухайн хэрэг үйлдэгч хүүхдийг хохирсон хүүхдээс уучлал гуйлгах ёстой.

Хүүхэд учраас буруу зүйлийг тухай бүрд ойлгуулж байх нь нийтийн соёл хандлага төлөвшүүлнэ гэж үздэг. Үе тэнгийн дээрэлхэлтэд өртүүлэхгүйн тул хүүхэдтэйгээ сайтар ярилцдаг байх хэрэгтэй

Б.ДАРИЙМ

А.Адъяасүрэн, Б.Гончигсүрэн нар хүрэл медаль хүртлээ
“Айчи~Нагояа 2026”: Өнөөдөр Монгол улсаас дөрвөн жүдоч Азийн наадмын дэвжээнд зодоглож, хоёр нь медальд хүрэв.

Эрэгтэйчүүдийн +100 кг-ын жинд ОУХМ Б.Гончигсүрэн хүрэл, эмэгтэйчүүдийн +78 кг-ын жинд А.Адъяасүрэн хүрэл медаль хүртсэнээр тус наадмын Монгол Улсын багийн нийт медаль 12 болов.

Эрт илрүүлэх үзлэг улс орон даяар эхэллээ
Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийг хамарсан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн үзлэг өнөөдөр буюу аравдугаар сарын 1-нээс улс орон даяар эхэллээ.

Энэ удаагийн үзлэгт нийт 270,689 хүүхэд хамрагдахаар тооцоолжээ.

Тодруулбал, цэцэрлэгийн дунд бүлгийн гурван настай 53,598 хүүхэд, ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн зургаан настай 75,838, зургаадугаар ангийн 11 настай 74,751, аравдугаар ангийн 15 настай 66,502 сурагч эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамрагдах аж.

Цаашид эдгээр насны хүүхдүүдийг жил бүр тогтмол эрт илрүүлгийн үзлэгт хамруулахаар төлөвлөж байна. Үзлэгийг сургууль, цэцэрлэгт суурилан зохион байгуулах бөгөөд хүүхдийн нас, хөгжлийн онцлогт тохирсон эрүүл мэндийн цогц үнэлгээ хийх юм. Тухайлбал, хүүхдийн өсөлт, хөгжил, харааны чадал болон харааны эмгэг, зүрхний цахилгаан бичлэгт суурилсан үнэлгээ, нурууны муруйлт, хавтгай тавхай зэргийг шалгана.

Мөн хүүхдийн хөгжлийн хоцрогдол, аутизмын хүрээний эмгэгийн эрсдэлийг илрүүлэх үзлэг, тандалт хийхээс гадна өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэндийн эрсдэлийн үнэлгээ хийхээр төлөвлөжээ.

Эрт илрүүлгийн үеэр ямар нэгэн эрүүл мэндийн асуудал илэрсэн тохиолдолд хүүхдийг шаардлагатай тусламж, үйлчилгээтэй холбож, цаашдын эмчилгээ, хяналтыг зохион байгуулах аж.

Эцэг, эх, асран хамгаалагч болон суралцагчийн зөвшөөрөлгүйгээр эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ, сэтгэл зүйн зөвлөгөө, сорилд хамруулахгүй байх эрхтэй.

С.Магнайсүрэн: Төрийн хэмнэлтийн тухай хуульд нийцээгүй 21.1 тэрбум төгрөгийн зардлыг бууруулах боломжтой гэж аудит дүгнэсэн
Монгол улсын төсөв 2,2 их наяд төгрөгөөр тасарсан. Төвсийн тодотголоо өнөөдрийг хүртэл УИХ-ын ирц нь бүрдэхгүй байгаагаас үүдэж хэлэлцэн баталж чадахгүй суусаар буй. Тэгвэл Ерөнхий аудитор С.Магнайсүрэн дараах байр суурийг илэрхийлэв.

Тэрээр "2027 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41.3 их наяд, нийт зарлага ба цэвэр зээлийг 43.6 их наяд төгрөгөөр төлөвлөж, төсвийн алдагдлыг 2.3 их наяд төгрөг буюу ДНБ-ий хоёр хувьтай тэнцэхээр тооцжээ.

Төсвийн төсөл нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан тусгай шаардлагыг хангаж байгаа ч анхаарах хэд хэдэн эрсдэл байна. Төсвийн орлогын өсөлт уул уурхайн салбар болон төрийн өмчит компаниудын ногдол ашгаас өндөр хамааралтай байгаа нь гадаад зах зээл, түүхий эдийн үнийн хэлбэлзлээс шалтгаалах эрсдэлийг нэмэгдүүлж байна.

Мөн 2027 оны төсвийн төсөлтэй хамт дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд дахин өөрчлөлт оруулахаар санал болгосон нь төсвийн тогтвортой байдал, дунд хугацааны төлөвлөлтийн ач холбогдолд сөргөөр нөлөөлөхөөр байна.

Төсвийн зарлага өмнөх оноос 32.2 хувиар өсөхөөр төлөвлөгдсөн. Төрийн албан хаагчдын цалин, суурь тэтгэврийг нэмэгдүүлэхэд 2.1 их наяд төгрөг тусгасан нь өрхийн орлого, эдийн засгийн дотоод эргэлтийг дэмжих боловч эрэлтээс шалтгаалсан инфляцыг өдөөх эрсдэлтэй.

Мөн зарим төсвийн ерөнхийлөн захирагчийн төсөлд үндэслэл, тооцоо судалгаагаар бүрэн нотлогдоогүй, Төрийн хэмнэлтийн тухай хуульд нийцээгүй, хөтөлбөрийн үр дүнгийн үзүүлэлттэй уялдаагүй нийт 21.1 тэрбум төгрөгийн зардлыг бууруулах боломжтой гэж аудит дүгнэсэн. Хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний зардал, үр ашиг, үр дүнгийн тооцоолол бүрэн бодитой бус, нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөлөл нь тодорхойгүй асуудал байна" гэлээ.

НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийн эхнэрээ байнга зодсон гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож, гэр бүлийн хүчирхийллийн хохиролд 43.5 сая төгрөг төлүүлэхээр шийдвэрлэжээ
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхэд холбогдох хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хэлэлцээд дараах шийдвэрийг гаргажээ.

Шүүхийн шийдвэрийн талаар тус шүүхийн шүүгч Л.Баатарын бичсэн тоймыг хүргэж байна.

"Шүүгдэгч Э-д холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг 2026 оны есдүгээр сарын 18-ны өдрийн 09:00 цагт товлон, тус өдөр хэлэлцээд ажлын цаг дууссан үндэслэлээр шүүх хуралдааныг 2026 оны есдүгээр сарын 21-ний өдрийн 09:00 цаг хүртэл завсарлуулж, энэ өдөр шүүх хурлыг үргэлжлүүлэн хэлэлцэж, шүүгдэгч Э-г Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргээс “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Н-г байнга буюу 2005, 2007, 2008, 2009, 2010, 2011, 2012, 2013, 2016, 2019, 2020 онуудад зодсон” гэх үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,

шүүгдэгч Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, хүүхдийн эсрэг үйлдсэн,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхгүй этгээд бусдыг мөрдөн мөшгөсөн гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэлээ.

Гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжээчийн дүгнэлтээр “...хохирогч Н-ын сэтгэцэд тухайн гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн дөрөвдүгээр, насанд хүрээгүй хохирогч Н-ийн сэтгэцэд тухайн гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэл тус тус тогтоогджээ.

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023.07.03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор батлагдсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д дөрөвдүгээр зэрэглэлийн нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 23 дахин нэмэгдүүлснээс 45,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл, гуравдугаар зэрэглэлийн нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлснээс 22,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээгээр гэж заасан.

Шүүхээс хохирогч Н-д хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 792,000 төгрөгийг 35 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 27,720,000 төгрөгөөр,

насанд хүрээгүй хохирогч Н-д хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 792,000 төгрөгийг 20 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 15,840,000 төгрөгөөр сэтгэцэд учирсан хор уршгийн төлбөрийг тогтоож, шүүгдэгчээс гаргуулбал зохих хохирлыг 43,560,000 төгрөгөөр тогтоож хохирогч нарт олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас хохирлыг нөхөн төлөх ажлын 5 хоногийн завсарлага авах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар гаргасан шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн санал, хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг завсарлуулж болно” гэж,

5 дахь хэсэгт “Энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэлээр шүүх хуралдаан завсарлах тохиолдолд завсарлах хугацаа ажлын 5 өдрөөс хэтэрч болохгүй” гэж тус тус заасныг үндэслэн тус шүүх хуралдааныг 2026 оны есдүгээр сарын 28-ны өдрийн 11:00 цаг хүртэл завсарлуулсан болно" гэжээ.